УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсан бөгөөд МАН одоогоор 62 суудал аваад байна.
Сонгуулийн ерөнхий хорооны самбар дээр 03:00 цагийн байдлаар харуулсан дүнгээр МАН-аас сонгогдсон гишүүд дундаас хотын дарга С.Амарсайхан хамгийн өндөр санал авжээ. Тэрээр тойргийнхоо нийт сонгогчдын 68.62 хувийн саналаар УИХ-д суух эрхээ авлаа.
Түүний араас Б.Дэлгэрсайхан, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, С.Чинзориг, О.Цогтгэрэл нар сонгогчдынхоо 60-аас дээш хувийн саналаар сонгогдлоо. Мөн Н.Учрал хамгийн олон буюу 53,651 хүний санал авжээ.