x

Сонгогчдын ирц хүрэхгүй бол тухайн тойргийн хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт санал өгөх үеэрээ 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгааг мэдээллээ. Тэрбээр "17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэл хот арай илүү буюу 50 гаруй хувьтай байна" гэсэн юм.

Санал хураалт өнөөдрийн 22:00 цагт дуусна. Түүнээс өмнө нийт 29 тойрогт сонгогчдын ирц 50 болон түүнээс дээш хувьд хүрсэн тохиолдолд ирцийг хангалттайд тооцно. 

Харин сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй бол нэмэлт санал хураалт явуулахаар хуульд заажээ. Ингэхдээ эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг оролцуулах юм.  

Мөн нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулахаар заасан байна. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан нэмэлт санал хураалт явуулах тухай заалтуудыг танилцуулъя. 

78.1. Нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь жагсааж, мандатын тоогоор таслахад нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэний улмаас мандатад хуваарилагдах боломжгүй болсон бол тухайн тойрогт нэмэлт санал хураалт явуулна.

78.2. Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.

78.3. Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна.

78.4. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.

78.5. Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.

78.6. Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хо ирэх сард Германы нийслэл Берлин хотноо “Mickey 17” гэдэг нэртэй шинэ уран бүтээлээ толилуулахаар болсон тухай тус хотын нэрэмжит кино наадмыг зохион байгуулагчид пүрэв гарагт зарлажээ. Зургаан жилийн өмнө Бон Жу 10 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 26 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 27 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 29 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 30 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 31 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 32 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 35 мин Хятадын хүн амын тоо буурчээ 18 цаг 8 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 18 цаг 9 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 18 цаг 10 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 18 цаг 10 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 18 цаг 12 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 21 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 21 цаг 21 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 21 цаг 22 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 21 цаг 23 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 23 цаг 51 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top