x

Х.Баттулга: Залуусыг уриалах зорилгоор 17:00 цагийн ирцийн мэдээг харж байгаад ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 23-р тойргийн 23-8 дугаар хэсгийн байранд 17:00 цагт ирж, саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгч гарч ирээд ард иргэддээ хандан мэдээлэл хийж, "Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Энэ удаагийн сонгуульдаа ард түмэн маань, тэр дундаа залуус минь идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.

17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэл хот арай илүү идэвхтэй 50 гаруй хувьтай байгааг надад мэдээлсэн. 22:00 цагт санал хураалт хаагдана. Залуустаа хандаж, Та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү гэдгийг хэлмээр байна.

Найм дахь удаагийн сонгууль гэдгийг би түрүүн дурдсан. Бид бараа бүтээгдэхүүн сонгохдоо хаана үйлдвэрлэсэн, хэзээ үйлдвэрлэв гэдгийг маш сайн хардаг. УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Тиймээс энэ 76 гишүүнээ бараа сонгодгоос илүү судалж, сонголтоо хийгээрэй гэж Та бүхнээсээ хүсье" гэдгийг хэллээ.

"Энэ сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газартай маш шуурхайгаар хамтарч ажиллана"

 Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Нэр дэвшигч Г.Амартүвшинг 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдаж байсан гэх мэдээлэл байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

- 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдсан эсэхийг би мэдэхгүй байна. Үүнийг зохих байгууллагууд нь архиваас гаргаж ирэх ёстой байх. Ер нь бол гадаадын иргэншилтэй гэсэн пасспортын дугаарууд харагдаж байсан.

- Зургаан нэр дэвшигч урьдчилан хорих төвд хоригдож байгаа. Энэ асуудал дээр Та Ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

- Энэ нь шүүх эрх мэдлийн асуудал. Ажиглахад 2013, 2014, 2016 онуудад гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс тодорхой ялын дүгнэлтээ авчихсан хүмүүс байна лээ. Үүнийг бид ажиглаж байгаа.

- Эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байна. Та шинээр бүрдэх УИХ, Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах вэ?

- Дэлхий даяар цар тахалтай холбоотойгоор эдийн засаг ямар байдалтай байгааг бид хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Монгол орны хувьд эдийн засаг төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспорт дээр суурилдаг. Энэ сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газартай маш шуурхайгаар эдийн засгийг босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах чиглэлд хамтарч ажиллана. Би өөрөө бизнес хийж байсан хүн учраас энэ зовлон жаргалыг ойлгодог.

- Та яагаад саналаа үдээс хойш өгч байгаа юм бэ?

- Би ирцийн мэдээллийг харж байгаад залуусыг уриалах зорилгоор 17:00 цагийн ирцийн мэдээг харж байгаад ирлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 25 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 40 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 41 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 43 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 44 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 46 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 47 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 49 мин Хятадын хүн амын тоо буурчээ 18 цаг 22 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 18 цаг 23 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 18 цаг 24 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 18 цаг 25 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 18 цаг 26 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 21 цаг 34 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 21 цаг 35 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 21 цаг 36 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 21 цаг 38 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top