x

Сонгууль 2020: Үхлийн тойргийн тойм

Сонгууль хааж байна. Үхлийн тойргийн тоймыг наадмын хурдан азарганы уралдааны жишгээр тайлбарлах гээд үзье. 

Эрхэм хүндэт наадамчид аа! Морьд эргэлээ! Хоржийлоо!

Үйх долоон худагт Монголын үндэсний телевизийн хурдан морины баг хамт олон хурдан азарганы уралдааныг шууд дамжуулж байна аа...

Ганибалын Амартүвшингийн эрлийз шарга үрээ гарааны зурхайгаас сугараад гарлаа. Пуужин, пуужин... Эрлийз адуу ч аргагүй ондоо юм аа. Салтаа уужуу, ташаа өндөр... Үгүй тэр хөлийн гишгэдэл, сайхаан сайхан... Адуунд арай турбо хөдөлгүүр тавьчихна гэж баймааргүй юм... Mongol HD телевизийн машин яг зэрэгцээ яваа харагдах юм. 

Түүний араас Даваажанцангийн Сарангэрэлийн 29 дугаартай хүүхэд унасан “Титэм” азарга яваа харагдана. Монгол адуу гэхэд эрлийзтэй ана мана үзэж байна. Арай элдэв хангайн эм тариа шахчихсан юм биш байгаа даа, энэ чинь одоо... Монголчууд аа, ганц наадамд ингэж монгол морио алж болохгүй шүү...

Эхний хоёр мориноос хол саахалтын зайтай бөөн морь яваа харагдана... Уучлаарай, тоосон дундаас тэр энэ гэж хэлэхэд хэцүү байна...

Гэхдээ нэг нь хошуу өлгөөд гараад ирлээ... Байз, байз... Аан, түрүүн дутуу эргэчих шиг харагдсан Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарын соёолон азарга мөн шиг харагдана аа. За, Беркли тамгатай... Мөн дөө, мөн.. Түүний ар дээр яваа нь яах аргагүй Нямтайширын Номтойбаярын “Түгжээтэй” бор азарга мөн байна аа, эрхэм хүндэт наадамчид аа. Их чамбай давхиж явна, унаач хүүхэд хашир юм аа...

Түүний ард яваа уужуухан тавилттай яваа азарга бол Банзрагчийн Түвшингийн “Хасхаан” тамгатай азарга байна шүү, үзэгчид ээ... 

Энэ адуутай зэрэгцээд Монгол Улсын Тод манлай уяач Лувсанвандангийн Болдын “Бортлёт” гэж олноо алдаршсан ногоон азарга явна. Хашир уяач унаач хүүхэддээ энэ наадмын өнгийг өнгөтөөр яриад өгчихөө байлгүй дээ. Үгүй тэр, хэлэв үү үгүй юу хажуудах хүүхдээ ороолгоод авч байдаг шүү... Хүүхэд нь ороолгуулсан шарга үрээ бол Баярхүүгийн Мөнхцэлмэгийн адуу мөн байна аа... Унаач хүүхэд нь ороолгуулаад сурчихсан бололтой, далдирахгүй байдаг шүү... Унаач хүүхдүүдийн дунд ийм юм ч элбэг байдаг даа. Хор шар шүү дээ...

Энэ хоёрын араас Хан Уул дүүргийн харьяат Жуковын Алдаржавхлангийн зээрд азарга явна аа, үзэгчид ээ. Жил жилийн наадамд гараа сайтай ийм азарга байдаг даа...

Энэ хэдийн хойно хэдэн азарга давхиж явна даа. Танилаа, танилаа... Араас нь нилээн ширүүн нэхэж яваа гурван азарга бол... Хоёр пөөнийсөн хар азарга байна даа. Зуузай холбож яваа энэ хоёр азарганы зөв талаар зүтгэж яваа нь Тогмидын Доржхандын "Пөөдгөр" азарга байна шүү, наадамчид аа. Нөгөөх нь Төрболдын Бат-Оргилын “Аялгуу” хар азарга байна. Цээж тэнэгэр явна өө... 

Араас нь хошуугаа бөгтийлгөөд хэл амгүй дайрч байгаа тоон тамгатай азарга бол Цэдэвийн Цолмонгийн уяаны морь оо. Давхар уяатай гэдэг шиг адуунаас нь гадна уяачийг нь уясан гэдэг шүү...

Энэ хэдийн араас олон жил наадамчин олноо баясгасан Төмөрдашийн Баярхүүгийн тас хар азарга, Цэрэндашийн Оюунбаатарын саарал азарга явна аа... Наадам алгасдаггүй ийм хөгшин азаргануудыг хайрлах хэрэгтэй, наадамчид аа... Монгол төрийн наадамд оролцох чинь л монгол хүний хийморь шүү дээ...

....................................................................................................................................................

Эрхэм хүндэт наадамчид аа! Хурдан азаргууд барианы зурхайд орж ирлээ. Нараар наадаж, хураар аргадсан наадмын хурдан азаргуудыг харъя...

...ць ць ць... Хайран морь хадуурчихлаа... Баярхүүгийн Мөнхцэлмэгийн үрээ хадуурчихлаа. Яармагийн эцэс чиглээд алга боллоо... Үрээ азарганд өчнөөн наадам байна дөө... 

Хайран хайран... Ганибалын Амартүвшин эрлийз азарга бариан дээр харуулдаад уналаа. Хайран ч цаг, хайран ч хөрөнгө... Баяр наадмын комиссынхон Үйх долоон худагт хурдан морь уралдуулахаа болимоор байна аа. Зургаагийн зургаан худагт нь бүдрээгүй мөртлөө Ганибалын Амартүвшингийн эрлийз буян долоо дахь руу орж явчихлаа... Дэндүү хариуцлагагүй байна шүү, энэ асуудал ч ГААГ-ийн шүүх дээр очиж шийдэгдэх болов уу даа. Тонгорцоглоод унахыг нь харсан чинь энэ чинь азарга юм уу, морь юм уу...

Ороод ирлээ, оруулаад ч ирлээ. Даваажанцангийн Сарангэрэлийн “Титэм” азарга хол тасархай орж ирлээ. Огт цуцсан шинж харагдахгүй юм. Гараанаас гарсан тэр эрчээрээ орж ирлээ... Энэ жил Даваажанцангийн Сарангэрэл уяач сайхан наадаж байна, жил жилийн наадамд ийм байдаг бол сайхан аа...

Аман хүзүүн дээр холбоо хоёр азарга орж ирлээ... Нэг нь лав “Хасхаан” тамгатай юм... Банзрагчийн Түвшин энэ жил одтой сайхан наадлаа... Нөгөө даахитай халтар хар азарга чинь Тогмидын Доржхандын азарга мөн шиг байна... Дөрөв дээр Лувсанвандангийн Болдын “Бортлёт” ногоон, түүний араас Жуковын Алдаржавхлангийн зээрд азарга орж ирлээ... 

Эрхэм хүндэт наадамчид аа, ийнхүү Монгол төрийн наадмын хурдан азарганы уралдаан сайхан болж өнгөрлөө. 

Эрхэм хүндэт наадамчид аа, Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн баяр наадмын хурдан азарганы уралдааныг Үйх долоон худгийн цэлгэр дэнжээс шууд дамжууллаа.

Д.Батбаяр /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • path (129.205.113.207)
    Энэ захиаг уншсан хүн бүр миний нэрийг Луис гэдэг. Би хүсч байна манай баян болохыг дэлхий нийтэд гэрчлэх зорилгоор ашиглах болно миний бөөрийг Fortis эмнэлэгт зарах гэж Өмнө нь би олон хүний араас бөөрөө зарах гэж хайж байсан намайг танилцуулж буй гол найзтайгаа уулзах хүртэл ядуу амьдарч буй жилүүд fortis эмнэлэгт хүргэхийн тулд бид үнэ тохиролцож, тэд миний худалдаж авахаар тохиролцсон бөөр нь $ 520,000-ийн үнэтэй байгаа ба тэд надад тэр мөнгөө төлнө гэж мэдэгдсэн үйлдлээс нь өмнө хагас төлбөр хийж, үйл ажиллагааны дараа тэд надад үлдэгдэл бэлэн мөнгө өгнө, би маш эрүүл саруул болж амьдрал ахуйдаа баяртай байна, учир нь ядуурал нь мөнгө бол өмгөөлөл байхад гомдол Таны бөөрийг зарах зөв газрыг хайж байгаа хүмүүст зориулсан эрүүл хэвээр байвал эмнэлэгтэй холбоо барьж болно. fortis.hospital.in@gmail.com] хэрэгтэй зүйлээ дахин олж ав, үлдсэнийг нь хий эрүүл, учир нь ядуурал бол мөнгө бол хамгаалалт юм яг одоо эмнэлэгтэй холбоо бариарай [fortis.hospital.in@gmail.com].
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • path (129.205.124.236)
    Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу? бид танд мөнгө өгч, эрүүл хэвээр байгаа гэдгээ танд хэлэхэд бэлэн байна би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байна би эрүүл саруул байна, яагаад гэвэл чи зарахыг хүсч байгаа бол баяртай байна бөөр, та эмнэлэгт өөрсдийн имэйлээр холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] тэд бид танд мөн л мөнгө төлнө мэс засал хийлгэхийн тулд визээ боловсруулж, дараа нь шууд ав мэс засал бол танд үлдэгдэл мөнгийг өгнө, хэрэв та Индонези бол сонирхож байгаа бол та эмнэлэгт холбогдох боломжтой fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу
    2020 оны 08 сарын 14 | Хариулах
  • path (129.205.124.236)
    Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу? бид танд мөнгө өгч, эрүүл хэвээр байгаа гэдгээ танд хэлэхэд бэлэн байна би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байна би эрүүл саруул байна, яагаад гэвэл чи зарахыг хүсч байгаа бол баяртай байна бөөр, та эмнэлэгт өөрсдийн имэйлээр холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] тэд бид танд мөн л мөнгө төлнө мэс засал хийлгэхийн тулд визээ боловсруулж, дараа нь шууд ав мэс засал бол танд үлдэгдэл мөнгийг өгнө, хэрэв та Индонези бол сонирхож байгаа бол та эмнэлэгт холбогдох боломжтой fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу
    2020 оны 08 сарын 14 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.99.201)
    Хүндэт ноён / хатагтай, Энэ нь Adityapradhan эмнэлгийн талаар олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 сая доллараар зардаг Сонирхсон хандивлагчид манай имэйлээр яаралтай холбоо барина уу. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа тул юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй өнөөдөр DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой. Манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул бид танд бөөрнийхөө сайн хэмжээг санал болгоно. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. Вэб: https://www.drpradhanurologist.com
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 17 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 33 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 34 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 36 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 37 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 38 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 40 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 42 мин Хятадын хүн амын тоо буурчээ 18 цаг 15 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 18 цаг 16 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 18 цаг 17 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 18 цаг 17 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 18 цаг 19 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 21 цаг 27 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 21 цаг 28 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 21 цаг 29 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 21 цаг 30 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 23 цаг 58 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top