x

Саналаа эртлэн өгөөрэй, ЗАЛУУС АА!

УИХ-ын найм дах удаагийн ээлжит сонгуулийн санал хураах ажиллагаа орон даяар өнөөдөр өглөө 07.00 цагт эхэлж орой 22.00 цагт өндөрлөнө.

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр энэ удаагийн ээлжит сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая гаруй сонгогч бүртгэгдсэн байна. Энэ өдөр сонгогчид улсын хэмжээнд 2070 санал авах байруудаар саналаа өгнө. Мөн зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа оройн 20.00 цагт дуусна гэдгийг СЕХ-ноос мэдээлжээ.

Энэ удаагийн сонгуулийн санал авах ажиллагааны нэг онцлог нь коронавирусын халдварын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон үед болж байна.

Санал авах байруудын гадна болон дотор хүн хоорондын зай баримтлах, олон нийтийг хэт их төвлөрүүлэхгүй байх, гараа ариутгах, бээлий өмсөх гэх мэт дэглэм баримтлах тул сонгогч нэг бүрийн санал өгөх хугацаа өмнөх сонгуулиудтай харьцуулахад уртсах төлөвтэй байна.

Мөн энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд түүхэндээ хамгийн олон буюу 600 гаруй нэр дэвшигч өрсөлдөж, /13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даан нэр дэвшигч/  тухайн тойрогт нэр дэвшиж, саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн тоо ч өмнөхөөс олон байгаа тул сонгогч саналын хуудастай танилцах хугацаа ч бас нэмэгдэж мэдэх юм.

Тиймээс сонгогчдын хувьд өмнөх удаагийн сонгуулиуд шиг хойш тавьж алгуурлалгүй, өглөө эртлэн саналаа өгөхийг СЕХ-ноос анхааруулж байна.

Ялангуяа залуучуудын хувьд ихэнхдээ үдээс хойш, эсвэл санал хураах цаг өндөрлөхийн өмнө... гэх мэтээр хойш тавьдаг нь өмнөх олон сонгуулиудын хувьд бараг уламжлал шахуу болсон зүйл. Хэрвээ энэ уламжлал энэ удаагийн сонгуулиар ч гэсэн давтагдвал таны, миний санал сонгуулийн гадна үлдэж мэдэхээр эрсдэлтэй нөхцөл байдал байгааг сануулах хэрэггүй болов уу.

Хуулийн дагуу нийт сонгогчдын 50-иас илүү хувь саналаа өгсөн тохиолдолд сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог. Өмнөх олон удаагийн сонгуулийг харахад олонхи хэсгийн хороод нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 50 хувьд арай ядан хүргээд санал хураалтыг дуусгадаг байсан жишиг цөөнгүй. Хэрвээ өмнөх сонгуулиудын санал хураалт шиг өглөөгүүр хэсгийн хороод хүнгүй шахам байгаад оройдоо ачаалал нэмэгдвэл 50 хувиа барихад ч хүндрэлтэй болно гэсэн үг. Энэ нь сонгогчдын ирцээс гадна сонгогч нэг бүрт зарцуулах хугацаа нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг дээр хэлсэн.

Тиймээс залуучууддаа зөвлөхөд өөрийнхөө болон улс орныхоо ирээдүйн төлөө санаа зовнидог бол, дөрвөн жилд ганцхан удаа тохиодог эрхээ эдэлж, иргэнийхээ үүргийг биелүүлэхийг хүсвэл энэ боломж гагцхүү таны гарт байгааг санаж, саналаа эртлэн өгөөрэй.

Өмнөх олон удаагийн сонгуулиар аав ээж, ах эгч, эмээ өвөө тань таны, миний өмнөөс саналаа өгч, таны миний өмнөөс сонголт хийж ирсэн байж болох ч үр дүн нь ямар байсан бэ? Та тэр сонголтыг дэмжигч нь байсан уу, шүүмжлэгч нь явсан уу? Өөрчлөх боломж өөрт тань байсан уу? гэдгийг дахиад нэг бодоод үзээрэй.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 22 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 37 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 38 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 41 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 42 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 43 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 44 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 47 мин Хятадын хүн амын тоо буурчээ 18 цаг 20 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 18 цаг 21 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 18 цаг 22 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 18 цаг 22 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 18 цаг 24 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 21 цаг 32 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 21 цаг 33 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 21 цаг 34 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 21 цаг 35 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top