x

Ч.Содномцэрэн: Санал авах 2,070 байранд ариутгал хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэлээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хуралт маргааш эхэлнэ. Хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээрээ амарна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр иргэд, сонгогчдод хандан үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улсын иргэд, сонгогчдоо та бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгох гэж байна.

Санал авах ажиллагаа маргааш буюу 2020 оны зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагт өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд явагдана.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгоод байна.

Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, мэдээлэл, технологийн баг, ажлын хэсгүүд байгуулагдаж нийтдээ 35,000 төрийн албан хаагч ажиллаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2020 оны 14 дүгээр тогтоолд заасны дагуу автоматжуулсан системээр сонгуулиа зохион байгуулна.

Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2 сая гаруй сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. 

Саналын хуудас, бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг санал авах байруудад хүргээд байна.

УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. 

Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж байна.

УОК, ЭМЯ-наас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч санал авах 2,070 байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэлээ.

Иргэд, сонгогчдоо Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нэрийн өмнөөс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульдаа бүгдээрээ идэвхтэй оролцохыг та бүхэндээ хандан уриалж байна.

Төрийн сонгууль түвшин
Түмний оролцоо өргөн байх болтугай" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 22 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 37 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 38 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 40 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 41 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 43 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 44 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 47 мин Хятадын хүн амын тоо буурчээ 18 цаг 20 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 18 цаг 20 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 18 цаг 21 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 18 цаг 22 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 18 цаг 23 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 21 цаг 32 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 21 цаг 33 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 21 цаг 34 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 21 цаг 35 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top