x

Дэлхийд ардчилал давамгайлж, Монголд АН олонх болно гэжээ

Монголчууд бид ирэх дөрвөн жил төрийн эрх барих дээд байгууллагад ямар хүмүүсийг гаргаж ирэх вэ гэдэг түүхэн сонголтоо баталгаажуулах өдөр ойртож байна.

Энэ жилийн сонгуульд аль нам, эсвэл олонх болох талаарх таамгийг судалгааны байгууллагууд дэвшүүлжээ. Жишээ нь, улс төрийн судалгааны “Полис-М” төвөөс хийсэн судалгаагаар УИХ-ын 2020 оны УИХ-ын сонгуульд  АН олонх болно гэсэн үр дүн гарсан байна. Тодруулбал, 2020 оны парламентын сонгуульд АН-41, МАН-30, бусад нам, эвслүүд таван суудал авна гэжээ.

Өнөөгийн нийгмийн хандлага, улс төрийн нөхцөл байдлыг харахад УИХ-ын 2020 оны сонгуульд АН олонх болох магадлал хамгийн өндөр байна.

Нэг.

Өнөөдөр Монголд ядуурал, авлигал, хүнд суртал, гэмт хэрэг, дарангуйлал, популизм л хамгийн их гаарч буй. Хэдий Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жилийн нүүр үзэж байгаа ч төрийн эрх барьж байгаа улстөрчдийн сэтгэхгүй социализм, фашизмаараа байх шиг. Энэ нь 100 жилийн түүхтэй МАН-ынхны хуучинсаг, дарангуйлагч үзэл баримтлалын нөлөө ч байхыг үгүйсгэхгүй. Ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эрх тэгш байдал алдагдсан. Энгийн иргэнд хууль үйлчилдэг, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүй нийгмийг ардчилал гэхгүй. Монголчууд ч ийм ардчиллыг хүсээгүй. Тиймээс Монголын ард түмэн ардчилсан үзэл баримтлалтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг АН-д итгэл үзүүлэх магадлал хамгийн өндөр байгааг зарим судлаач онцолж байна.

Хоёр.

Дэлхий дахинд цар тахал дэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч улс орнууд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын ээлжит сонгуулиа амжилттай зохион байгуулж байна. Тэдний нэг нь Монгол Улс болох нь гарцаагүй.

Дэлхийн улс орнуудын парламентын сонгуулийн үр дүнг гарахад, ардчилсан үзэл баримтлалтай намууд сонгуульд ялалт байгуулах хандлага давамгайлж байна. Жишээ нь, Израйлын парламентын сонгууль өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд болж, баруун-төвийн ардчилсан үзэл баримтлалтай “Ликуд” нам 36, төв-либерал үзэлтэй “Цэнхэр ба цагаан” нам 33 суудал тус, тус авч Эвслийн Засгийн газар байгуулагдсан. Мөн Тажикстаны парламентын сонгууль гуравдугаар сарын 1-нд болж, Ардчилсан нам 47 суудал авснаар дахин үнэмлэхүй олонх болжээ. Өмнөд Солонгосын парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 15-нд болов. Энэ удаагийн сонгуульд мөн л Ардчилсан нам нь 180 суудал авч, сонгуульд ялалт байгуулан үнэмлэхүй олонх болжээ.

Шинэ залуу үеийнхний ардчиллыг сонгож байгаа дэлхий нийтийн чиг хандлага Монголд ч давамгайлахыг үгүйсгэхгүй. Учир нь, Монголд нийт сонгогчдын 40 гаруй хувь нь ардчилсан нийгэмд төрж, өсөж буй шинэ залуу үеийнхэн эзэлж байна. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийн ойгоороо Монголын ард түмэн АН-д итгэл үзүүлнэ гэдгийг ардчиллын партизанууд ч онцолж байсан юм.

Гурав.

Сонгуулийн санал хураах өдөр дөхсөнтэй холбоотойгоор янз бүрийн мэдээлэл хөвөрсөөр. Иргэдийн саналыг худалдан авахын тулд мөнгө тараалаа, бензин тараалаа, гурил будаа тараалаа... гэх. Өнөөдөр амь зуух хоолгүй, 20 мянган төгрөгөөр нэг кг мах худалдан авч чадахгүй олон айл өрх, ажилгүй, орлогогүй олон мянган хүн бий. Улстөрчид надад саналаа өгөөрэй гээд зүгээр мөнгө өгч байгаа бол иргэд авна. Тараасан мөнгөөр нь иргэд хэдхэн хоног л хоолтой, гэдэс цатгалан явна. Харин үүнийг улстөрчид иргэдийн ходоодоор нь саналыг худалдаад авчихсан гэж бүү эндүүр. Иргэд аль хэдийнээ өнгөрсөн дөрвөн жилийг эргэцүүлж сонголтоо хийсэн гэдэгт итгэлтэй байна. Ард түмэн солих гэж сонгууль хийдгийг мэднэ. Итгэл үзүүлж сонгосон МАН-хан татвар нэмэхгүй, махны үнэ, долларын ханш өсгөхгүй, өрийн дарамтаас гаргана гэсэн амлалтаасаа буцсаныг иргэд, сонгогчид хамгийн сайн санаж байгаа. Иргэд улстөрчид шиг загасны ой санамжтай биш.

Ардын нам ард түмнийхээ амьдралыг дээрдүүлсэн үү, дордуулсан уу гэдэгт иргэд наашаа харж тараасан мөнгийг чинь аваад, цаашаа харж сонголтоороо хариу барина. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эргүүлэн авах сонголтыг хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 17 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 32 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 33 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 35 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 36 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 38 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 39 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 42 мин Хятадын хүн амын тоо буурчээ 18 цаг 14 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 18 цаг 15 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 18 цаг 16 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 18 цаг 17 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 18 цаг 18 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 21 цаг 26 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 21 цаг 28 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 21 цаг 29 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 21 цаг 30 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 23 цаг 58 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top