x

Сэлэнгэчүүд ардчиллыг сонгоно

“Сэлэнгэ аймагт АН-наас нэр дэвшиж байгаа С.Баярцогтыг өнөөдөр ямар нэгэн үндэслэлгүйгээр 10 хоног үргэлжлүүлэн саатуулах шийдвэрийг  шүүхээс гаргаж, хорих 461 дүгээр ангиас сонгуульд өрсөлдөх нөхцөл байдал үүслээ. С.Баярцогтын сонгогдох эрх нээлттэй байгаа” хэмээн түүний өмгөөлөгч мэдэгдсэн юм.

Зургаадугаар сарын 19-ны өдөр тус шүүхэд болсон хуралдаанд хоёр шинжээчийг оролцуулах 13 өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны 09.00 цаг болгон хойшлуулсан билээ. Гэхдээ С.Баярцогт, Д.Ганболд нарыг 10 тэрбум, Б.Бямбасайханыг хоёр тэрбум төгрөгийг байршуулаагүй гэдэг үндэслэлээр тэднийг шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан.

С.Баярцогтой холбоотой авлига, албан тушаалын хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, Оюутолгойн гэрээтэй холбоотой ямар нэгэн буруу шийдвэр гаргаагүй, гарын үсэг зураагүй юм байна аа гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Мөн С.Баярцогтын сонгуульд өрсөлдөх сонгох, сонгогдох эрх нь нээлттэй, хуулийн хүрээнд Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж буй юм.

Гэвч Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт  нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан  09:45 цагт Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд эхэлж, ирц хүрэлцэхгүй гэсэн үндэслэлээр тэднийг 10 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.

С.Баярцогт өнгөрсөн хугацаанд болсон нэг ч  шүүх хуралдааныг таслаагүй, өөрийн биеэр оролцож байжээ. Түүний өмгөөлөгч хэлэхдээ “С.Баярцогтын хувьд өөрийн биеэр шүүх хуралд оролцохоор үргэлж ирдэг. Хууль зөрчиж гаргасан шийдвэрээ шүүгч эргэж харах байх гэж найдаж байна. Баярцогтын хувьд хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй” хэмээн мэдэгдлээ.

Нэр дэвшигч С.Баярцогт нарыг цагдан хорьсон асуудлыг эсэргүүцэж Сэлэнгийн залуус нэгдэн "Сэлэнгэ дарлуулахгүй" хөдөлгөөнийг өрнүүлж, нутгийн залуусаа дэмжиж байгаа байна. Уг хөдөлгөөний залуус яг одоо шүүхийн гадна эсэргүүцлийн цуглаан хийж байна. Тэд Сэлэнгэ нутгаас төрсөн улстөрчдөө суллахыг шаардаж буй юм.

Иргэд “Сэлэнгэ дарлуулахгүй” хөдөлгөөнийг өрнүүлж байна

  • Сонгох эрхээ эдэлмээр байна, нөгөө талаасаа орон нутагт нэр дэвшиж байгаа С.Баярцогтыг яг сонгуулийн үеэр баривчилж байгаа нь буруу.
  • Баярцогтыг зуслангийн байшингаа ямар эх үүсвэрээр барьснаа тайлбарлаж чадаагүй гэсэн үндэслэлээр барьж, хорилоо. Шүүх, прокурорт бүх шаардлагатай мэдээллийг өгсөн ч түүнийг хэрэгсэхгүй, яг сонгуулийн өмнө хорьж байгааг илт хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна.
  • С.Баярцогттой холбоотой Оюутолгойн гэрээний асуудал аль хэдийнээ хуулиар шийдэгдсэн. С.Баярцогтыг буруугүй гэж шүүхээс үзсэн байхад яг сонгуулийн сурталчилгааны үеэр  барьж, хорьж байгааг эсэргүүцэж байна гэсэн юм.
  • Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат орон нутагтаа маш их зүйл хийсэн хүн. Гэтэл бас л сонгуулийн өмнө түүнийг шүүх, хорих оролдлого гаргаж байгаа нь Сэлэнгэчүүд бидэнд таалагдахгүй байна гэдгээ илэрхийлж байлаа.

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 25 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 40 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 41 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 43 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 44 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 46 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 47 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 49 мин Хятадын хүн амын тоо буурчээ 18 цаг 22 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 18 цаг 23 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 18 цаг 24 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 18 цаг 24 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 18 цаг 26 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 21 цаг 34 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 21 цаг 35 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 21 цаг 36 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 21 цаг 38 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай Өчигдөр 11 цаг 37 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top