Ажил хэрэгч бүсгүй инженер залуустай хамтран шийдэл санал болгож байна. Энэ бол нэг талаараа шуугиан дэгдээсэн Алина хэмээх зурагны үргэлжлэл тайлал болж байна. Сошиал ертөнцөд шуугиан дэгдээсэн зураг ийнхүү өрх гэрийн тэргүүн аавуудтай, эрчүүдтэйгээ хамтран тэдэндээ мэргэжил чадвар олгож, ажлын байрууд нэмэгдүүлэх замаар Баянхонгор нутагтаа утааны эсрэг шийдэл санаачлан, утааг арилгах шинэ замын эхлэл болов. Тэр аймагтаа бодит шийдэл, бодит ажилтай иржээ.
УИХ-ын сонгуулийн 3-р тойрог, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Амгалангийн Адъяасүрэн утааны эсрэг шийдэл, бодит ажлаа Баянхонгорчууддаа ийнхүү танилцууллаа. Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд утааны гамшигт нэрвэгдэж, агаарын бохирдлын хэмжээгээр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд, өнгөрсөн жилийн хувьд зарим үзүүлэлтээрээ бүр нийслэлээс ч давах хэмжээнд очоод байгаа.
Аймгийн төвд гэхэд гэр хорооллын 6800 яндан, 14 уурын зуух, 350 нам даралтын тогоо утаа “үйлдвэрлэж”, зөвхөн хүхэрлэгийн хэмжээгээр хүлцэн байх хэмжээнээс 3 дахин их их болоод байгаа. Энэхүү агаарын бохирдол Түйн голыг дагаад 70-80 кмт тоосжилт, агаарын болон хөрсний бохирдол үүсгэж байгаа. Баянхонгорчуудын хувьд жишээлбэл “Хонгор нутгийн дуудлага” ТББ 2013 оноос утааны эсрэг төсөл хөтөлбөр санаачлан, шийдэл гаргалгааг хайж байсан юм.
Гэвч өнөөдрийг хүртэл утааны эсрэг орон нутгийн удирдлага, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид ямар ч оновчтой шийдэл санал болгож чадаагүй, ажил урагшлаагүй хэвээр. Харин ч бүр нийслэл маш олон хүний амь насанд хүрсэн, сайжруулсан түлш, утаагүй зуух, эсвэл улсын төсөвт суулгаагүй, санхүүжүүлэгч Солонгос улс нь манай улсыг хар жагсаалтанд бүртгэгдсэнээр санхүүжүүлэхээсээ татгалзсан, баригдсан ч гэр хорооллын 7000 гаруй өрхөд дулааны шугам хоолой нэмж татах зардал нь хэдэн тэрбум төгрөг болох ДЦС-ыг амлацгааж байгаа.
Хабрид хаусны нээлтийн үеэр: Амгалангийн Адъяасүрэн Олимпийн аварга Н.Түвшинбаяр, нэр дэвшигч Д.Ганбат, П.Нүрзэд нарын хамт
Харин АН-аас нэр дэвшигч Амгалангийн Адъяасүрэн өрх гэрийн тэргүүн аавуудтай, эрчүүдтэйгээ хамтран тэдэндээ мэргэжил чадвар олгож, ажлын байрууд нэмэгдүүлэх замаар бодит шийдлийг санал болгож, бодит ажил болгоод байна. Өнөөдөр Баянхонгорын төв Хөхтолгойн өвөрт утааны эсрэг, нарны эрчим хүчээр тэжээгддэг, цэвэр эко хабрид хаусыг бүтээн байгуулж иргэдэд танилцуулаад байгааг баянхонгорчууд талархан дэмжиж байгаа. Утааг жинхэнэ утгаар нь устгах энэхүү ажлыг ИРГЭД-ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА-ХУВИЙН ХЭВШИЛ-ТӨР хамтран хэрэгжүүлснээр айл өрхүүд ялангуяа залуу гэр бүл утаагүй, эрүүл, хямд, дэвшилтэт технологи бүхий хаус, орон сууцны хорооллыг зээлийн оновчтой нөхцлөөр байгуулснаар утаанаас ангижрахаас гадна иргэдийн тохилог, эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм.
Дашрамд сануулахад АДЪЯА-наран гариг, СҮРЭН-сахигч гэсэн утгатай. Ийнхүү НАРАН САХИГЧ бүсгүй нарны эрчим хүчний шийдлийг баянхонгорчууддаа санал болгож, ажил хэрэг болгохоор ажиллаж эхлээд байна. Энэ бол бодит ажил юм.
Баянхонгорчууд аа
-Ах эгч нар нь мэргэжил эзэмших,
-Хүүхэд багачууд нь эрүүл орчинд амьдрах
-Өрх айлууд нь нүүрс түлэхгүй, цахилгаан зарцуулахгүй, ашиглалтын зардал маш хямд HYBRID HOUSE хувийн орон сууцтай болцгооё.
Хамтдаа хөгжинө, хамтдаа бүтээнэ.