Өглөө оройдоо ч сэрүүн л байна. Байтлаасаа тэгээд өдөр ч сэрүүн болчлоо доо. Ийгээд өвөл ирлээ. Тортогтой хар хунгар, утаа, ханиад хатгаа, орилоон майлаан, эмлэгийн шал... яанаа хэдүүлээ. Гү бас салхи савар, цас мөсөнд гарах, шинэ жил цагаан сар гээд гоё юмнууд ч бас байна л даа. Ямар ч байсан өвлөөс өмнө зун намрынхаа болсон явдлуудыг бичиж авы даа гэж бодлоо. Юм юм л болсон доо. Хуучных шиг зундаа юууууу ч болдгүй дүнннн гээ л байгаад байдаг байснаа бүр больж шүү.
ДОПИНГ
Хамгийн дуулиантай нь одоо допинг байвуу яав. Учиргүй л халх увсаараа хуваагддын бөхийн үзэгчид. Гэхдээ фэйсбүүк дээр л дээ. Хэдхэн гаж донтнуудын л хийж байгаа ажил. Амьдрал дээрээ хүнтэй дугарах байтугай нүүр ч харж чадахгүй улсууд дэлгэцийн араас хэрүүл өдөөж таашаал авдаг байж таарна. Тэхээс манай монголчууд наадмаа үзэж байснаа гэнэт чи увс архангай гээд хэрэлдээд эхлэх хүмүүс биш. Бөхчүүдээ ч тэгж ялгаж байсан удаагүй. Таарсан газраа бүгдээрээ хүндлээд явдаг.
За тэгээд допинг маань сайхан болж өнгөрсөн. Чимээ нь гарч эхлээ л нэлээн түгшүүртэй хэд хонож байгаад наадмын түрүү авсан бондгор хүү дуулианы эзэн болж таарав. Эндээс олон дүгнэлт хийж болохоор байна. Юун түрүүнд яасан ч хэнэггүй юм дээ гэж бодогдох. Элдэв юм идэж уухдаа бодолтой байхад яана гэж. Гэтэл албаар уудаг, тариулдаг эд болоод явчих шиг болсон. Гү одоо хаашдаа л илрэхээс нааш тэгж дэмий юм хийжээдэг. Илрэхгүй л гэж бодсон байх. “Аа зүгээр наадахы чинь мэдэхгүй гэсэн, шууд шаа!” гээ л нэг ах хэлээ дээ. Хайран бөх маань одоо давж заалдана гээд байж байгаа.
Ер нь хэзээ манайхан юманд шударга цагаанаар ханддаг болох вэ?Хамгийн хялбар, хамгийн залхуу, хамгийн зальта аргыг сонгох гээд л баларч байгаа харагдах юм. Бүх л салбарт.
ТҮГЖРЭЛ БА ГҮҮР
Бидэн дээр хаашдаа л ирдэг, нүдээ цавчихгүй байж байгаад улаан нүүр лүүгээ цохиулдаг зүйл бол түгжрэл.Ирдэг ч гэж дээ, зуны сар хагас л түгжрэлгүй байдаг даа бид. Энэ жил ч бүр хүмүүс олигтойхон хөдөө гадаа ч явсангүй. Уг нь хөдөө гоё л бээлээшд.
За тэгээд түгжрэлийг сая үзсэн мэт цочиж нэг, цойлж нэг гайхаад хэд хонож байна. Муугаар нь хотын дарга нарыг баахан хараадын. Хотын даргаас бусад хүн бүр нэг нэг шилдэг шийдэлтэй ккк. Тэгчүүл л хот шууд түгжрэлгүй болчно гээ л. Болку л дээ. Энэ шилдэг шийдлийг санал болгогч та өөрөө харин бөгсөө машиныхаа сандлаас ховхлоод хотоос гарчихвал, автуусаар явдаг болчуул, ядаж алхвал энэ түгжрэл чинь жоохон сийрч магадгүй. Таныг зуун бууз идээд хорин литр пиав уувал сая доллар өгий. Арай л барахгүй болуу. Харин энэ хот чинь тийм болчоод байгаа юм. Түгжрэл Бат-үүлийн ч, Батболдын ч, Амарсайханы ч асуудал биш. Бидний өөрсдийн асуудал. Жишээ нь одоо нийтийн тээвэр нэмээд нэмээд наад бөгсөө машинаасаа салгана гэдэгт би лав нэг их итгэхгүй л байгаа. Харааж биш хамтдаа ямар нэг зүйл хиймээр байна.
“Гүүр бариад бариад түгжрэл хэвээрээ шив дээ” нтр кк. Хэвээрээ байлгүй л яахав дээ. Цаашаа нэг давсан бол эргэж ирүүлдгүй гүүр байсан бол яая гэхсэн. Түгжрэлийг сарниах гэж гүүр барьсан. Сарниад ч байгаа болтой байлээ ккк.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ
Найр хөвсөлзөөд, тэнд ч нэг нь агсан тавиад энд ч нэг бөөлжиж бужигнаад, зохицуулаад гүйж байтал нөгөө муу ухна Гочоо харин мөөм рүү гараа хийцэн зогсжээдийн гэлээ гэгчээр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж зунжингаа яваад намар гэхэд ард нийтийн санал асуулга руу орохтой зэрэгцээд Ерөнхийлөгчийн засаглал сонгох уу яахуу болцон явж байсан. Ямар кармаа суйлжаа биш дээ хаха. ҮХНӨ-гийнхэн өөрснөө хохь нь дээ, олигтой далайцтай явжаахгу бувтнаа л байсан.
Пиарыг хүмүүс хар муухайгаар боддог. Гэтэл “олон нийтэд ойлгуулах” гэсэн утгатай л англи үгний товчлол (олон нийтийг хуурах биш шүү). Эхнэр авахдаа хүртэл өмнө нь хэд очиж уулзах, эцэг эхтэй нь танилцах, дараа нь бэр гуйх, хурим хийх гээд зөндөө юм болдог биз дээ.Тэрнээс гэнэт нэг гар гарч ирээд гэрлэе гэх эвгүй л биз дээ, яачих ч юм билээ. Зүгээр аятайхан задлаад, жиргээд төрөл бүрийн контент хийгээд явахгүй янцаглаад байхаар тэгдийн. Хүний идэш болдын.
ОЮУТОЛГОЙ
Монгол гэдэг улсын гол мотор Оюутолгой компанийн хувьцаа түүхэн доод хэмжээндээ хүрчээ. Улстөрийн поп шийдвэрүүдээс болж угаасаа гудайгаад байсан хувьцаа уулын нөхцөл хүндэрлээ гэсэн мэдээнээс болж ийнхүү шалан дээр наалджээ.
Гүний уурхайн хөрсний нуралт таамагласнаас их болж хөрөнгө оруулалтын шаардлага ч дагаж нэмэгдлээ. Килмийтрээс илүү (хүрзээр ухвал сая жил болно) доорх бүтээн байгуулалт байтугай ганц өрөөний засварын төсөв хүртэл хэтэрчдэг л хорвоо. Төсөв ч дүүрлээ гэхэд тэр болгон хугацаандаа багтдаг ч билүү дээ. Ингэчээд байхад нь дээрээс нь нэрмэж буй, та бидний хэнийх нь ч өмнөөс нэг ч хариуцлага үүрэхгүй, усанд хаясан чулуу шиг л алга болох жагсагчид, поп улстөрчид гэсэн хорлонтой улсуудыг яах вэ? Хэний даалгавараар хэдэн монголчуудын үйлийг үзэх гэж ирсэн амьтад юм болдоо.
Одоо бодит дэмжлэг хэрэгтэй. Нийгмийн эрүүл хэсгийн дуу хоолойг ярьж байна. Дэмжиж түрхрээд ирвэл ирээдүйд нь бага ч гэсэн гэрэл асч, хувьцаа нь ч эргэж өснө. Гүний уурхайн ажлыг нь дуусгачуул бид гэдэс цатгалан мөр бүтэн явах боломжтой ч үлдэнэ. Алийн болгон хөгийн коммэнт, хараалаас айж бэртэгчин царайлж суухын. Ганц ОТ гэлтгүй уул уурхайн салбарт тэр чигт нь аврал хэрэгтэй. Хамгийн их мөнгө эргэлддэг салбар тул шантаажилж хэдэн төгрөг авья гэсэн жижиг гаруудаас эхлээд гадны ашиг сонирхол бүхий том гаруудын нясалсан чулуу ч энд тэндгүй ойж бууж байна. Өнөөдөр уул уурхай зөв хөгжөөд явбал хамгийн их хэрэгтэйг хүн бүхэн мэддэг хэрнээ, хүн бүхэн дуугүй байхын учир юу юм бэ. Мань мэтээс эхлээд сайд дарга нар нь хүртэл хулчгар царайлна.
ПУТИНЫ АЙЛЧЛАЛ
Зоо мангадын (мангас гэдэг үгийн олон тоо. Хөөрхий буриадууд маань тэднийг ингэж нэрлэдэг) тэргүүн манай улсад айлчиллаа. Айлчлаа л биз. Гэтэл чухам Майдар буухаас илүү авшиг, бошго болж байгаа мэтээр нийгэм рүү гээ хэт пиар цутгаснаас болоод олон хүний эгдүү хөдөллөө. Оросуудад баярладаг нь ч байгаа, гомддог нь ч байгаа.
Гэтэл гомдох нь ч зөв байж. Учир нь хөршийн тухай, айлчлалын тухай үзэл бодлоо илэрхийлсэн хэдэн хүнийг цагдаа, тагнуулаас шалгав шүү. Айлчлалыг эсэргүүцэж лоозон барьж зогссон бол бүр алуулах байжээ. Бүрэн эрхт тусгаар улс яагаад ингэж өөр улсын өмнө гөлөг болсныг бодоод ч ойлгохгүй байна. Гэхдээ эндээс нэг сонин логик төрж байгаа нь хятад хөршөө муулсан, эсэргүүцсэн хүмүүсийг бас цагдаагаар шалгуулахгүй байгаа нь сонин санагдаад байгаа ккк. Ингэж алаг үзсэн дипломат бодлого гэж байдиймуу гүүмүү бүү мэд ккк.
Артаньян /baabar.mn/