x

Э.Бат-Үүлийн хэлсэн үг

Э.Бат-Үүлийн “Арчаагүй бизнесмэнүүд” гэсэн гарчигтай нийтлэлийн дор манай нэг уншигч сэтгэгдэл бичсэн байна. “Өөрийгөө ухаантай гэж боддог олон олон тэнэгүүдийн нэг. Шар сониныг устгах төлөвлөгөө ч билүү нэг илтгэл тавьж байсан мал шүү дээ” гэх мэтчилэн.

Э.Бат-Үүлийн тэр илтгэлийн нэрийг санаж байхыг үзвэл хэвлэл мэдээлэлд ойр нэгэн бололтой. Өөрөөр бол одоогоос 20 гаруй жилийн өмнө /1997 он/ тавьсан энэ илтгэлийн нэрийг санах хүн өнөөдөр ховор л доо.

“Арчаагүй бизнесмэнүүд” нийтлэлийн гол утга нь “хуулийн уг сурвалж нь  хувь хүний эрх, эрх чөлөө юм аа. Социалист нийгмийн үед хуулийн эх сурвалж нь дарга нарын хүсэл зориг, дур зорго /тухайлбал,социализмын материал техникийн баазыг бүтээх ч гэдэг юм уу/ байсан  бол Үндсэн хуульт нийгэм, эрх зүйт төрийн амин сүнс нь хувь хүний эрх, эрх чөлөө юм. Харамсалтай нь өнөөдөр бидний үед биднийг анзаарч амжаагүй байхад хуулийн дээр орших ёстой хувь хүний эрх, эрх чөлөө хуулийн дор шургасаар байна. Хувь хүний эрх, эрх чөлөөнөөс хууль төрөх ёстой атал хувь хүний эрх, эрх чөлөөг хуулиар дарангуйлж байна” гэсэн утгатай.

Ингэхдээ ардчилсан нийгмийн гол үнэт зүйл болсон өмчлөх, өмчтэй байх эрхийн тухай өгүүлсэн байдаг. Ялангуяа сүүлийн үед манай Засгийн газраас явуулж буй бодлого, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын мөнгө ихтэй салбарыг, уул уурхайг хэрхэн дээрэмдэж, төрд хурааж авч буй тухай. Мөн үүнийг нь чив чимээгүй аялдан дагаж байгаа манай үндэсний хөрөнгөтнүүдийн унхиагүй байдлыг шүүмжилсэн хэрэг л дээ.

Тэрбумаар тоологдох хөрөнгөтэй “МАК”-ийн баян өв залгамжлагчид, MCS-ийн Оджаргал, НИК-ийн Ц.Оюунгэрэл нар улстөрчдийн өмнө сүүлээ шарвагануулан гүйж амиа аврах гэж байгаа аваас ТҮЦ-ний худалдаагаар амьдралаа залгуулж байгаа жижиг бизнесүүдэд ямар баталгаа байгаа юм бэ? Нэг л өдөр хотын дарга журам гаргаад ТҮЦ-ийг нь буулгаад ачдаг биз дээ.

“Шар хэвлэлийг устгах миний төлөвлөгөө” ч гэсэн уншигдаж байгаагаасаа огт өөр утгатай л даа. Товчхондоо, хэвлэл мэдээллийн зах зээл дээрх төр засгийн эгнэшгүй хүчирхэг байдал нь шар хэвлэлийг төрүүлж байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн зах зээл дээрх төр засгийн монополийг устгахгүйгээр чөлөөт хэвлэлийн тухай ярих боломжгүй юм гэсэн хэрэг. Тухайн үед /1997 он/ Хууль зүйн яамнаас авсан мэдээгээр манай улсад 627 сонин, 141 сэтгүүл, 58 телевиз радио ажиллаж байж. Гэвч төрийн гэсэн статустай “Ардын эрх” сонин 170 ажилчинтай, орон нутагт өөрийн сурвалжлагчидтай, хэвлэх үйлдвэр компьютерийн төвтэй байхад тухайн үедээ хамгийн томд тооцогдож байсан Ц.Балдоржийн “Өнөөдөр” сонин хориодхон ажилчинтай, “Ардын эрх”-ийн үйлдвэрт сониноо хэвлэдэг байж.

Иймээс төрийн мэдээллийн хэрэгсэлтэй хувийн чөлөөт хэвлэлүүд санхүүгийн хувьд өрсөлдөх боломжгүй учраас амь зуухын төлөө, мөнгө олохын төлөө улам бүр “шарлаж” байна гэсэн хэрэг.

Э.Бат-Үүл Залуу удирдагч сан дээр энэ илтгэлээ тавьсны дараа жил /1998 оны наймдугаар сард/ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хуулиар хориглосон юм. Төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглож, төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэх нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй, ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй  хэмээн хуульчилсан билээ.

Харин өнөөдөр юу болж байгааг бид бүгд мэднэ. Соошл орчинд үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө иргэд цагдаагийн байгууллагад шалгагддаг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бөөнд нь ЦЕГ-ийн хэв журмын хэлтэс дээр дуудаж аваачаад 2-20 саяар хоморголон торгодог болсон. Ямар ч шүүх мүүх байхгүй. Нэг төрлийн залхаан цээрлүүлэлт явуулж байна л даа. Одоо манайхны "шударга тав" гэж хөөрцөглөөд байгаа таван нөхрийн нэг нь энэ хуулийг хийлцсэн хүн. Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодолтой байх эрх чөлөө ч гэсэн түрүүн хэлсэн "өмчлөх эрхийн" адил хуулийн дор орсон гэсэн үг. Харамсалтай нь уншигч үүнийг ойлгосонгүй юу, эсвэл ойлгохыг хүссэнгүй юу?

Гэвч энэ бол ганц уншигчийн асуудал биш. Манай олонхи уншигч, үзэгчдийн байр байдал нэг иймэрхүү. Юмны дотоод мөн чанар, агуулгыг ухаж бодолгүйгээр ганц үзэгдэх байдал, гадаад хэлбэрээр дүгнэлт хийнэ. Гарчигтай маргана, сургаар ярина. Өөрийнхөө төлөө нүдээ ч хөдөлгөх дургүй атлаа өрөөлийг байнга шүүмжилнэ.

Нэг сайхан мисс хүүхний ярилцлага, нийтлэл байвал доор нь заавал янхан банзал, тэрний энэний амраг, эсвэл гэр хороололд амьдарч байсан, аав нь архичин байсан... гэх мэтээр гутаан доромжилж бах таваа хангана. Тэр бүсгүй юу чаддаг, юуны төлөө зорьж яваа гэдэг нь сонин биш.

Хэрвээ хэн нэгэн бизнесмэнийг хорьж цагдаж гэнэ ээ, тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ гэвэл нийтээрээ уухайлж орж ирээд “алаад өг, хядаад өг, барь, шатаа, цаазал” гэх мэтээр коммент бичнэ. Ингэхдээ юуны учир баривчилсан, ямар шалтгаанаар бизнес рүү нь халдсан, үүний цаад үр дагавар нь юу болох талаар эргэцүүлж бодох нь маш ховор. Нийтээрээ мөнгөтэй хүн бүрийг үзэн ядах хандлагатай, тэгсэн мөртлөө өөрсдөө мөнгөнд нугасгүй дуртай, мөнгөгүй хүнээс бол чөтгөр харсан мэт зугтана.

Үзэл бодолтой байна гэдэг нь хэн нэгэн дарга, албан тушаалтны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг сохроор шүтэн биширч, даган баясч, хэн нэгний галуу фанат байж, түүгээрээ нийгэмд байр сууриа тогтоох гэж оролдохын нэр биш. Авч байгаа мэдээлэл нэг бүрээ өөрийн тархи толгойгоор шүүн тунгааж, үүн дээрээ үндэслэн шийдвэр гаргаж, байр сууриа тодорхойлно гэсэн үг. Ингэсэн хүн баргийн алдаа хийдэггүй. Баргийн хүнд мэхлэгддэггүй. Тийм хүнийг улстөрчид амархан хуурч чаддаггүй. Тийм сонгогчид саналаа мөнгөөр худалддаггүй. 

Харин Э.Бат-Үүлийн хэлэх гэсэн зүйл бол “Монгол Улсын иргэн бүр бизнес эрхлэх жам ёсны эрхтэй бөгөөд энэ эрхэнд шүүхийн бус журмаар халдаж болохгүй” гэдэг бол ардчилсан нийгмийн үнэт зүйл юм" гэсэн хэрэг. Ганц Номтойбаяр, Нямтайширын тухай ч хэлээд байгаа юм биш. Зах дээр тэрэг түрж байгаа, оймс зарж суугаа нэгэнд ч энэ үг хамаатай. Нэг өдөр татварын байцаагч ирээд “зарсан оймсныхоо, зөөсөн ачаа болгоныхоо тоогоор татвар төл. Тэгэхгүй бол лангууг чинь хураалаа. Захын хашаа рүү орох эрхийг чинь хаслаа” гэвэл юу болох вэ? Уг нь бол өдрийнхөө түрээсийг төлөөд зогсч байгаа хүн шүү дээ. Түрээсээ төлөөд цаана нь ямар ашиг олох нь төрд падгүй хэрэг. Үүнийг л чөлөөт хөдөлмөр гээд байгаа юм. Тиймээс жам ёсны энэ эрх, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө бизнес эрхлэгчид, иргэн бүр тэмцэх ёстой гэсэн хэрэг.

Нийгмийн хариуцлага гэдэг нь чадалтай нь чадалгүйдээ өглөг өгөхийн нэр биш. Амьдарч байгаа нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалан тэмцэх хүн бүрийн хариуцлагыг хэлээд байгаа юм аа гэж...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.126.89.85)
    ttiml cain uuriiguu ulc turch ym bol alivaa acyydalig turuuleed xarj baih ectoi ungurcun xoin n olon um yraid xen ch ungurcuniig xarj shuumjilj chadna ogoo neeh ard tumend uhaantai xaragdah geed demii bz d
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 13 цаг 45 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 7 мин 1924 оны Үндсэн хууль 15 цаг 48 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 15 цаг 58 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 5 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 17 цаг 34 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 18 цаг 46 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 0 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 7 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 13 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 20 цаг 34 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top