x

ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд заах шаардлага юу вэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана” 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж заасан байдаг.

1992 оны Үндсэн хуулийн төслийг болосвруулж байх үед НҮБ-ийн шинжээчид “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох журмыг Үндсэн хуульдаа заахгүй бол шүүхийн хараат бус байдал бэхжиж чадахгүй” гэсэн агуулгатай зөвлөмж өгсөн байдаг. Гэхдээ тухайн үед Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний талаар тодорхой заагаагүйг буруу гэж шууд дүгнэж болохгүй. Учир нь Үндсэн хууль тогтоогчид маань Шүүхийн ерөнхий зөвлөл буюу шүүхийн захиргааны байгууллагын талаар бүрэн дүүрэн ойлголттой байгаагүй, манайдаа шинэ зүйл байсан. Улс төрчид ч энэ байгууллагын талаарх ойлголт хангалттай байгаагүй. Харин одоо цаг өөр болсон. Энэ байгууллага ямар учиртай, юу хийдэг байгууллага болох, энэ байгууллагын судсыг атгасан хүн юу хийж болох, болдогыг бүгд мэддэг болсон.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь 1993-2002 онд 12 гишүүний бүрэлдэхүүнтэй, 2002-2013 онд 14 гишүүний бүрэлдэхүүнтэй, тэдгээр нь бүгд орон тооны бус байсан бол, 2013 оноос хойш орон тооны 5 гишүүнтэй, тэдгээрийг анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголын хуульчдын холбоо гэсэн таван газраас нэр дэвшүүлж Ерөнхийлөгч, даргыг нь гишүүдийнх нь санал болгосноор мөн адил Ерөнхийлөгч томилж байна.  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг 1993-1996 онд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, 1996-2002 онд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн (энэ хугацаанд таван ч Хууль зүйн сайд ШЕЗ-ийн дарга хийгээд үзсэн), 2002-2013 онд буцаад Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хавсран хийж байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сайд хавсран хийх хийж байх үед гүйцэтгэх эрх мэдэл, улс төрийн албан тушаалтны зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэсэн бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг хавсран хийж байх үед шүүн таслах ажиллагаа болон шүүхийн захиргаан эрх мэдэл нэг гарт буюу Дээд шүүхэд төвлөрч шүүхийн дотоод хараат бус байдал алдагдах нөхцөл үүссэн.

2008 онд профессор Брент Т.Уайт “Голдоо хүртэл ялзарсан уу? Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн  өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан”-даа “Шүүгчийг сонгох үйл явц нь маш их улс төрждөг ба Ерөнхийлөгч үүнд харьцуулшгүй хүчтэй нөлөө үзүүлдэг учраас Ерөнхийлөгчид хэн үнэнч байна вэ гэдэг нь бусад бүх асуудлаас илүү чухал болдог” хэмээн дүгнэсэн байдаг. Гэтэл 2012 онд батлагдсан Шүүхийн захиргааны тухай хуулиар шүүгчийг өөрт нь санал болгож томилуулдаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг давхар Ерөнхийлөгч томилохыг зөвшөөрсөн нь “дарин дээр давс” гэгч болж, шүүх дэх Ерөнхийлөгчийн нөлөөллийг үлэмж нэмэгдүүлэх бололцоог бүрдүүлсэн хэрэг болов.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд шүүхийн захиргааны байгууллагыг 4 удаа тонгочуулсан буюу эхлээд шүүхэд өөрт нь, дараа нь гүйцэтгэх эрх мэдэлд, түүний дараа шүүхэд өөрт нь, хамгийн сүүлд бие даасан байгууллага (Ерөнхийлөгчийн нөлөөлөл дор)-д хариуцуулаад байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэхээс өмнө шүүхийн захиргааг 5 дахь удаагаа тонгочуулж, буцаагаад Улсын дээд шүүхийн дэргэд байлгах санал хүчтэй гарч, энэ талаар хуулийн төсөл боловсруулагдаж байна гэх мэдээлэл чих дэлсэж байв. Магадгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдээгүй бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоогийн зохицуулалтыг өөрчилчихсөн байхыг ч үгүйсгэхгүй. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилох талаарх хуулийн төслийг УИХ-аар 2012 онд хэлэлцэж байх үед УИХ-ын зарим гишүүд, тухайлбал Д.Лүндээжанцан гишүүн: “Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгчийг томилдог.  Дээр нь одоо шүүгчийг сонгон  шалгаруулдаг Ерөнхий зөвлөлийг  нь  томилчих  юм бол хүчний баланс нөгөө  тал руугаа хэт орох, тэмээн  тэнгийн  ачаа нэг тал руугаа болчихоод байна”, О.Баасанхүү гишүүн: “Ерөнхийлөгч маань шүүгчийг томилдог, тэгсэн хэр нь Ерөнхий зөвлөлийг  томилдог  ингээд  ерөөсөө шүүхийг бүхэлд нь томилдог гэсэн ганцхан өгүүлбэр дээр тохогдож байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийн мэдлийн шүүх засаглал болох гээд байна. ... нэг субъект дангаараа байх нь жинхэнэ хараат болдог байхгүй юу”[1] хэмээн одоогийн нөхцөл байдлын дүр зургийг хэлж байсан нь чуулганы хуралдааны тэмдэглэлд бичигдэн үлджээ. О.Бааасанхүү гишүүний энэ байр суурь одоо ч өөрчлөгдөөгүй байгаа болов уу.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын гишүүдийн асуултад “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх нь бол өөр өөр субъектэд байж болно. Тэрнийг нь ингэж баталгаажуулдаг нэг субъект байх нь зүйтэй гэсэн үүднээс л хэлж байгаа. Түүнээс биш бол Ерөнхийлөгчийн үзэмжээр томилох, батлах тухай асуудал бол байхгүй ээ”[2] гэж хэлж байсан боловч, бодит байдал дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр хэнийг томилох, хэнийг ажиллуулах нь Ерөнхийлөгчөөс хамааралтай болж хувирсан. Ерөнхийлөгч санал болгосон нэр дэвшигчийг томилохгүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг анх санал болгосон газар нь хариуцлага тооцож эгүүлэн татаж чадахгүй болсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийг нэг эрх мэдэл буюу нэг байгууллага, албан тушаалтнаас хэт хамааралтай байдлаар байгуулсан тохиолдолд энэ байгууллага шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах, хуульчдаас шүүгчийг шилж олох зэрэг чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлж чадахгүйд хүрэх ба энэ нь шударга ёсонд аюул учруулж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхэд ноцтойгоор нөлөөлдөг билээ. Хохирол нь эрх мэдэлтэн, хөрөнгө чинээтэнд бус, иргэд дээр тусдаг.

Гэхдээ бид, одоо шүүхийн бие даасан, шүүгчийн хараат хамгаалах үүргээ хараат бус, шударгаар гүйцэтгэж чадах тийм шүүхийн захиргааны байгууллагыг бий болгох эрх зүйн үндсийг Үндсэн хуулиараа бэхжүүлэх боломж бий болж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуулийн 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно.

Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно." гэсэн байдлаар тусгахаар томьёолох санал гаргаад байгаа бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг заалтыг батлах эсэхийг хэлэлцэх гэж байна.

Энэ санал бол бидний өнгөрсөн 26 жилийн  туршлага, алдаа, оноо, үүний дээр олон улсуудын сайн жишгийг харгалзан боловсруулагдсан, Шүүхийн ерөнхий зөвлөлийг аль нэг байгууллага, албан тушаалтанд нөлөөлөл, дэргэд байлгах санаархалгүй, харин ч уг байгууллагыг шүүгч болон шүүгч бус гишүүдийн тэнцүү тооцоотойгоор бүрдүүлж, балансыг нь хангах дэвшилтэд санал юм.     

Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүхээс өөрөөс нь, эсхүл улс төрөөс хэт хамааралтай бишээр шүүгчид болон шүүгч бус гишүүдийн төлөөллийг тэнцвэртэй байдлаар бүрдүүлж, түүний зарим чиг үүрэг (шүүгчийг огцруулах, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах)-ийг Шүүхийн сахилгын хороо гэх шинэ инстүүтэд шилжүүлсэнээр Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах үндсэн үүргээ хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлж, шүүх дэх улс төрийн нөлөөлөл багасах, хариуцлагатай, хараат бус шүүхийн тогтолцоо бэхжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

[1] Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл

[2] Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл

Хуульч П.Баттулга

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 13 цаг 38 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 0 мин 1924 оны Үндсэн хууль 15 цаг 41 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 15 цаг 51 мин Энгийнийг ухаалгаар 15 цаг 58 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 17 цаг 27 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 18 цаг 39 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 18 цаг 53 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 0 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 6 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 20 цаг 27 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top