x

20 мянган хүүхэд гэртээ үлдэнэ. Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжих үү?

Цэцэрлэгийн сугалаанаас хасагдсан хүүхдүүдийг нийгэм даяараа өрөвдөж, хайрлаад өнгөрдөг дүр зураг жил бүрийн өдийд давтагддаг болоод удлаа. Төр хамаг боломжоо шавхаад энэ онд 93 цэцэрлэгт 13,455 хүүхэд хүлээн авах бол цаана нь 20 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэх албан ёсны тоо бий.

Төр х

Харин дан ганц сурч хөгжихөөс гадна хүүхэд хамгааллын гадна үлдэж буй эдгээр хүүхдүүдэд хүрч ажиллах хувилбаруудыг төр шуурхай шийдвэрлэх учиртай. Үүний нэг нь 2016 оноос хэрэгжиж ирсэн Хүүхэд харах үйлчилгээ юм.

Мөн байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахыг төрөөс дэмжиж байгаа нь бас л үүнийг нэг хэлбэр. Салбарын яамнаас мэдээлснээр улсын хэмжээнд 11  байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1,340 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах юм байна.

Тэгвэл хүүхдүүдийг цоожтой хаалганы цаана үлдэхээс сэргийлж, дагаад олон зуун ажлыг байр бий болгож ирсэн Хүүхэд харах үйлчилгээ сүүлийн хоёр жил дэгэн догонтой явж ирлээ. Төрөөс  хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд олгодог санхүүжилтийг танаснаар үйл ажиллагаа нь хумигдаж байгааг үйлчилгээ эрхлэгчид болон эцэг эхчүүд шүүмжилсээр ирсэн.

Төсөв мөнгөгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа өнгөрсөн жил хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид төр засагт удаа дараа хандаж байв. Тэдний хэлснээр 400 гаруй хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч гурван жилд 17,000 хүүхдийг сурч хөгжих орчноор хангажээ. Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжвэл цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэж буй 20 мянган хүүхдийн 6,000-8,000-ийг нь эдгээр төвүүдэд даатгаж болно. Гэтэл энэ жил мөн адил хүүхэд харах үйлчилгээ хэрэгжих эсэх нь тодорхойгүй байна.

Хүүхэд харах үйлчилгээнд жилд 5.8 тэрбум төгрөг төсөвлөдөг бол энэ тоо 2019 онд 2.6 тэрбум болж буурснаас төвүүдийн ихэнх нь хаалгаа барихад хүрч, хамрагддаг хүүхдүүдийн талаас илүү хувь нь гэртээ үлдэж байгаа аж.

Энэ талаар  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад “Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжих эсэх эцсийн шийдвэр ирэх долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэнэ. Тэр үеэр төсөв мөнгөний асуудал яригдах байх. Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Харин БЗД-ийн IV хороонд Хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг иргэнээс лавлахад “Санхүүжилтгүйн улмаас Хүүхэд харах үйлчилгээ зогссон. Өнгөрсөн жил арванхоёрдугаар сар хүртэл тал хагас мөнгө орж ирж байгаад тавдугаар сард зогсоосон.

Одоогоор хэрэгжих эсэх талаар ямар нэг тодорхой мэдээлэл өгөөгүй. Манай төв 15 хүүхэд хамруулдаг. Энэ жил тодорхойгүй байгаа учраас хүүхдүүдээ авч эхлээгүй байна. Зарим төвүүд төр засгаас нааштайгаар шийдвэрлэх байх гээд өөрсдийнхөө санхүүжилтээр ажиллаж байна лээ” гэлээ.

Харин өөр нэг хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч “Саяхан бид цугларч уулзсан. Салбарын яаманд санал бодлоо бичиж өгсөн. Удахгүй нааштай хариу өгөх байх гээд хүлээж байна.

Бид улсаас цалин урамшуулал, эд материал, үйл ажиллагаа явуулах орон байр, засвар үйлчилгээний төлбөр нэхээгүй. Өөрсдийн хувийн зардлаасаа энэ бүхнийг ханган үйл ажиллагаагаа эрхэлж, төрд дарамт учруулалгүй явж байна.

Гэтэл бидний үйл ажиллагааг дэмжих биш, төсвөө улам хасаж байгаад харамсалтай байна.  Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтал-2030 болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2-р хэсэгт, “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно гэж тусгасан байдаг.

Гэтэл жилд 20-30 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэж байна. Уг нь хүүхэд харах үйлчилгээ нь сард 60 мянган төгрөг төлөөд хүүхдийнхээ сурч боловсрох, эрүүл, аюулгүй байх орчинг хангуулж өөрөө бүтэн цалинтай ажил эрхлэх боломжийг олгож, амьжиргааны түвшинг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ялгаатай юм. Энэ мөнгө зөвхөн хүүхдийг аюулгүй орчинд хамгаалах  зорилготойг ойлгоосой” гэсэн юм.

Зөвхөн Баянзүрх дүүрэгт хүүхэд харах 54 төв байдаг бөгөөд нэг төв гурван багштай. Ойролцоогоор мянгаад хүүхэд хамруулдаг гэнэ. Төрөөс нэг хүүхдэд 1,650 төгрөгийн зардал хуваарилдаг бол орой ажил дуусах цагаасаа хамаарч нэг хүүхдээс 70-80 мянган төгрөгийн төлбөр авдаг юм байна.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 14 цаг 23 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 45 мин 1924 оны Үндсэн хууль 16 цаг 26 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 16 цаг 36 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 43 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 18 цаг 12 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 19 цаг 24 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 38 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 45 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 51 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 цаг 12 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top