x

Үндсэн хуулийн өөрчлөлт: Хараат бус шүүхийг хамгаалах нь

Өчигдөр үдээс хойш хуралдах ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр оройн 19.00 цаг хүргээд өнөөдөр үргэлжлүүлэхээр хойшлов. Ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг хэвлэлүд янз бүрээр бичиж байна.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн зүгээс ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдсон гишүүдийг дарамталсан, өөрийнх нь оруулж ирсэн шүүхийн тухай заалтуудыг дэмжихгүй бол хуулийн асуудал ярина гэсэн тухай. Мөн өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар юун тухай хэлэлцсэн нь тодорхойгүй байна. Ирцийн асуудал ярьсан гэх боловч үүнээс болж гишүүд ингэтлээ сандарч өрөөндөө шургахгүй нь тодорхой.

Асуудал юу гэвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслөөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг сонсон, мөн УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгч, УИХ дахь ардчилсан намын бүлгээс гаргасан “зарчмын зөрүүтэй” 150 гаруй саналаар гишүүдийн саналыг хураалгаж байгаа.

Ямартай өнгөрөгч даваа гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа хуульчид бужигнаад эхэллээ. “Ерөнхийлөгч шүүхийн хараат бус байдалд заналхийлж байна. Шүүхийн хараат бус байдлыг хангах тухай төслийн есөн заалтыг хасах түүний саналыг дэмжиж болохгүй” гээд. Өчигдөр эсэргүүцлээ илэрхийлж "Зангиатай жагсаал" зохион байгууллаа.

Харин ажлын хэсэгт орж ажиллаж байгаа Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн шүүхийн тухай гурван заалтыг дэмжихийг уриалж УИХ-ын гишүүд болон олон нийтэд хандав. (ТББХ-ноос гаргасан шүүхийн тухай гурван заалтыг дэмжих нь) Энд УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан саналыг Ерөнхийлөгчийн саналтай нэгтгэн дундын хувилбарыг гаргасан гэж болох юм. Байнгын хорооны дарга С.Бямбацогт ч бас “Зөвшилцөлд хүрсэн, харьцангуй боломжийн түвшинд хүрсэн зохицуулалт” хэмээн тодорхойлжээ.

Байнгын хороо дэмжсэн гурван заалтын нэгдүгээрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүний тухай асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, одоо байгаа ШЕЗ-ийн таван гишүүнийг арав болгож, тавыг нь шүүгчид дундаасаа, тавыг нь мэргэжлийн байнгын хороод (Хууль зүй, Төрийн байгуулалт), Засгийн газар, мэргэжлийн холбооноос нэр дэвшүүлэн ардчилсан зарчмаар сонгох, томилгооны асуудлыг нь хуулиар тогтоохоор заасан байна.

Өмнө нь Ц.Элбэгдоржийн үед ч мөн ШЕЗ-ийн гишүүдийг шүүгчид дундаасаа сонгодог байхаар хуульчилсан ч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө УИХ-ын зарим гишүүд хууль санаачлаад (тухайн үеийн Ерөнхийлөгчийн захиалгаар) ШЕЗ-ийн гишүүнийг батламжлах эрхийг Ерөнхийлөгчид аваачаад өгчихсөн байдаг. Үүнээс болоод өнөөдрийн “шударга бусын хонгил, Ц.Элбэгдоржийн шүүгчид” хэмээх нэр томьёонууд гарсан билээ. ШЕЗ нь шүүгчдээ сонгон шалгаруулдаг, Ерөнхийлөгч хоёуланг нь (ШЕЗ-ийн гишүүд болон шүүгчдийг) томилдог болчихоор шүүхийн систем тэр чигээрээ нэг улстөрчийн нөлөөнд орсон гэсэн үг.

Одоо харин Х.Баттулга нь тэр “хонгилд” эзэн суух тухай яриа гарч, УИХ хууль батлаад шүүгчийг томилох, чөлөөлөх эрхийг ҮАБЗ-ийн гурван гишүүний эрх мэдэлд аваачаад өгчихсөн байгаа. Үүнийг тухайн үед “түр зуурын зохицуулалт” хэмээн нэрлэж байсан ч үнэхээр тийм үү, үгүй юу гэдэг нь одоо хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөс шалтгаална. Хуулийн төсөлд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, УИХ-ын нийт гишүүдийн 2/3-ийн саналаар томилох заалт оруулжээ. Хэрвээ УИХ-ын гишүүдэд тулгаж буй Ерөнхийлөгчийн шахалт үр дүнгээ өгч уг заалт хасагдвал Ц.Элбэгдоржийн үеэс дээрдүүлэх биш, харин ч дордуулсан зүйл болно.

Хоёрдугаарт Шүүхийн сахилгын хороо байгуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжихдээ ШЕЗ-өөс тусад нь байгуулж, ШЕЗ дээр төвлөрөөд байсан энэ хоёр эрх мэдлийг тараан байршуулахаар болсон юм байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн захиргаа буюу ШЕЗ нь шүүгчийг шилж сонгох, төсөв менежмэнтийг барихаас биш шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хараат бус байдалд нь халдахгүй гэсэн үг.

Гуравдугаарх нь шүүхийг тойргийн журмаар байгуулах асуудал. Одоогийн Үндсэн хуульд “шүүх нь сум, дүүрэг, аймаг, нийслэлийн шүүхээс бүрдэнэ” гэж зааснаас болж 2013 онд эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц үндсэндээ нурсан билээ. Тухайн үед засаг захиргааны нэгж дагасан шүүхийн бүтцийг халж, хүн ам, үйлчилгээндээ суурилсан тойргийн шүүхтэй болъё, дагнасан (эрүү, иргэн, захиргаа) шүүхүүдтэй болж, шүүгчдийг мэргэшүүлье гэдэг зорилт тавиад хуульдаа өөрчлөлт оруулсан ч Цэц дээр очоод уначихсан.

Тиймээс одоо хийж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" хэмээн тусгасан байна. Илүү “нейтральный” буюу аль алиныг нь агуулсан хувилбар.

Хэдий УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан есөн заалт бүхий төсөлтэй харьцуулахад чамлалттай ч ядаж л нөгөө тийш нь савчихаагүй, харьцангуй төвийг сахисан өөрчлөлт байж болох юм. Хэрэв шүүх засаглал аль нэг улстөрчийн нөмөр нөөлөг, хараа хяналтад байдаг бол хүний эрх болоод шударга ёсны тухай яриа манайд шаардлагагүй болно.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 14 цаг 12 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 34 мин 1924 оны Үндсэн хууль 16 цаг 15 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 16 цаг 26 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 33 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 18 цаг 1 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 19 цаг 13 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 27 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 34 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 40 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 цаг 1 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top