x

ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд

Монголын дипломатуудын үйлдсэн онц ноцтой гэмт хэргүүд дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Саяхан л "Монголчууд суугаа орноосоо хулгайлаад байна. Улсынхаа нэр хүндийг унагаагаад байна" гэж иргэдээ матдаг байсан нөхөд өнөөдөр өөрсдөө гэмт хэргийн бүлэглэл болж эхэлжээ.  

Өнгөрөгч тавдугаар сарын 3-ны өдөр Монгол улсын хоёр дипломатч хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотноо саатуулагджээ. Үүнээс хойш сарын дараа ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Турк улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын дипломат ажилтан, жолооч нарыг шалгаж байгаа, нэрийг нь хэлэх боломжгүй” гэсэн билээ.

Мөн "ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэхь ЭСЯ-аар дамжуулан мэдсэн бөгөөд консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй. Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Истанбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байгаа нь үнэн. Консулаар нэг жил ажиллаж байгаа, өмнө нь Орост ажиллаж байсан. Энэ бол Монгол Улсын нэр хүндийг унагасан маш ноцтой асуудал" гэв.

Гэтэл ГХЯ-ны албан тушаалтан уг мэдээллийг хийсний маргааш өдөр ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ "Хар тамхи тээвэрлэж явсан Консулын орлогч Б.Баттүшиг нь өмнө нь тагнуулд ажиллаж байсан, ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байгаа, дипломат албаны шалгуур хангаж ГХЯ-наас томилогдсон дипломат ажилтан" гэв. Мөн ХБНГУ манайхтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй тул уг хэрэг Германы хуулиар шийдэгдэнэ гэдгийг дуулгалаа.  

Ингээд бид хар тамхи тээвэрлэсэн этгээд нь нь Туркийн Истанбул хот дахь манай Консулын орлогч төдийгүй тагнуулын бэлтгэгдсэн ажилтан байсан гэдгийг мэдэж авлаа. Монголын дипломат алба, тусгай албадтайгаа хамт шороотой хутгалдах нь энэ.

Монголын дипломатуудын тээвэрлэж явсан хар тамхи нь героины төрөл бөгөөд тус бүр 500 гр-ын жинтэй 140 боодол буюу нийт 70 кг  хар тамхи байжээ. (Мафийн бүлэглэл ч ийм хэмжээний "бараа" тээвэрлэхдээ хулчийх байсан биз. Кино юм уу, хаашаа) Нийтдээ гурван сая евротой тэнцэх хар тамхийг тэднээс хураан авсан байна.

ГХЯ өнөөдөр "бид дипломатуудтай холбоотой ямар ч гэмт хэргийг нууцлаагүй" гэж байгаа ч өмнө нь тэдний нуусан, нууцалсан байж болзошгүй, дипломат ажилтнууд оролцсон бас нэг хэрэг одоогоос зургаан сарын өмнө Дрездэнд гарчээ.

ОХУ Улаан-Үд хот дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Түгдэнгийн Мөнхбат /паспортын дугаар D0008145/ Эрдэнэбаатарын Оргил /паспортын дугаар D0033462/ нар 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай /089D93 77/ машинаар зорчиж байгаад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан байна.

Шалгалтын явцад тэднээс их хэмжээний эм, эмийн бэлдмэл олжээ. Мөн тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч байсан байна.

Тэднийг ХБНГУ руу эм, эмийн бэлдмэл хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгасан байна. ХБНГУ-д суугаа манай ЭСЯ-ны ажилтан уг мэдээллийг авмагцаа консулын үйлчилгээ үзүүлэхээр очиход Т.Мөнхбат, Э.Оргил нар нь үйлчилгээ авахаас татгалзаж, өөрсдийн шугамаар өмгөөлөгч хөлсөлнө хэмээн буцаасан гэх.

Холбооны прокурорын газраас тэднийг цагдан хорих шийдвэр гаргаж, одоо Дрездэн хот, Гөрлитз хотын шоронд  тус тусдаа хоригдож байна.

Эх сурвалжийн мэдээлснээр бичиг баримтыг нь хуурамчаар үйлдвэрлэсэн 089D93 77 дугаартай автомашин нь Москва дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуягийн эзэмшдэг албаны автомашин юм байна. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд уг машин ЭСЯ-ны III байрны авто зогсоолд тавиатай байсан, 10 хоног хөдөлгөөнгүй зогссон хэмээн бүртгэгджээ. Энэ хугацаанд Б.Батхуяг нь Белгийн вант улсад гэр бүлээрээ амарч байжээ.

Германы шоронд хоригдож буй Т.Мөнхбатын хувьд Улаан-Үд дэх Ерөнхий консулын газарт томилогдож очсоноосоо хойш удалгүй ажлаа орхин Москва руу нүүсэн гэх мэдээлэл байна. Тэнд суурьшиж байхдаа дээрх хэргийг үйлдсэн бололтой.

Харин “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газрын дарга Б.Батхуягийн хувьд автомашины дугаар, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, эм, эмийн бэлдмэл хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт ямар нэг байдлаар хамжиж тусалсан, хамтран оролцсон гэх мэдээлэл одоогоор байхгүй байна. 

Б.ЗАЯА /2019.06.10/

Холбоотой мэдээ: Ц.Нямдорж сайдын "570" ба дипломатуудын хар тамхины хэрэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 14 цаг 31 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 53 мин 1924 оны Үндсэн хууль 16 цаг 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 16 цаг 44 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 51 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 18 цаг 20 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 19 цаг 32 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 46 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 53 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 59 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 цаг 20 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top