x

Хүрэлсүх фашист Муссолини руу улам бүр ойртож байна

Хүрэлсүх зарим иргэдийнхээ бизнесийг булааж авахын тулд цэрэг хөдөлгөсөн ч бэлэн гэдгээ мэдэгдэж байна. Баячуудын хөрөнгийг хурааж авахад нь нижигнэтэл алга ташиж буй олон түмэн улам бүр цар хүрээгээ тэлж байгаа энэ цаг үед мань эр олон түмний эмоциор тун чадварлаг тоглон "бүжих" аж. Хар л даа, онлайнаар дүүрэн кайф аван "дур тавигчид".

"Дур тавиад" зогсохгүй, Хүрэлсүхийн уриалгаар хөдөлсөн масс, бөөн бөөнөөрөө дайран очиж уул уурхайн аж ахуйг нурааж, бизнесийг нь дээрэмдэж эхэлсэн. 

У.Хүрэлсүх олон түмний эмоци дээр бүжиглэхдээ үнэхээр гаргуун юм. Эхлээд 60 тэрбумын эмоци дээр гайхалтай бүжиглэсэн. Хэргээ бүтээж аваад уг асуудлыг хаясан. Өдгөө санаж байгаа ч хүн байхгүй. М.Энхболд бээр "амьд үлдээсэнд нь" түмэнтээ талархан тойргоо манахаар талийсан.

Одоо Хүрэлсүх, ая үг нь "уул уурхай" болох шинэ популист "дуу"-г чангаас чанга тавин "бүжиглэх" гэж байна. Тийн бүжиглэсээр 20 оны сонгуульд орно. Өнөө хэр нь яах учраа олохгүй байгаа Ардчилсан нам маань "нам тавиулах" эрсдэлтэй боллоо!

Италичууд, европчууд Хүрэлсүхийн ярьж хэлж байгааг хэрэв сонссон бол фашизм ярьж байгаа, фашист удирдагч юм байна гэдгийг шууд л мэдэх байлаа.

Харин манайхан фашизм, түүний удирдагч Муссолинийн тухай Зөвлөлтийн суртал ухуулгаас л сонсож байсан болохоор олигтой зүйл мэдэхгүй. Тэгээд Хүрэлсүх; цэрэгжсэн хөдөлгөөн байгуулж байгаа, цэрэгжсэн хүчээр хүмүүсийн өмч хөрөнгийг хураахаар заналхийлж байгаа, сүүлдээ үйл явцын шахаанд хөтлөгдөн цэрэгжсэн төр байгуулахдаа хүрнэ, энэ бүхнийг л фашизм гэдэг юм гэдгийг гадарлах ч үгүй байгаа.

Нэг үнэн юм бий. Монголд Хүрэлсүх яав ч фашизмын нэг салаа урсгал болох нацизмыг мандуулж, Гитлер шиг дөвчигнөж чадахгүй. Яагаад гэвэл манайд еврейчүүд байхгүй. Еврейчүүдийн оронд хятадуудыг орлуулан тавиад, "аричууд ялна" хэмээн галзуурч байсан немецүүд шиг авирлах юм бол Хятадад арчуулах бөгөөд түүнд нь НҮБ лав баяр хүргэнэ.

Өдгөө ч Хятадын их дүргүй хүргэвэл, тэд нүүрс авахаа болиод, хилээ хаан биднийг дөнгөж чадна.

Тэгэхээр Хүрэлсүхийн фашизм бол өөрийхөндөө дээрэлхсэн, дотогшоо чиглэсэн фашизм юм.Тийм болохоор түүний фашизм амжилт олно.

Энэ цагийн монголчууд бие биедээ дээрэлхэхдээ дуртай нь хачин. Хоёр хэт их гүрний дунд хавчуулагдсан жижиг үндэстэн, сачий нь хүрэхгүй тул чаддагаар нь бие биедээ уураа гаргадгаас ийм болсон байж магадгүй. 

Гадныхан, нэн ялангуяа оросууд, монголчууд бие биедээ гаргуун дээрэлхүү болохыг маш их гайхдаг. Эрдэнэтийн 49 хувь Оросынх байхад засгийн газар нь найрамдлын билэг тэмдэг энэ тэр гэж зулгуйддаг байсан атлаа үндэсний бизнесмэн нь аваад ирэхэд шууд булаагаад авчихна. Ийн монгол хүн өөр нэгэн монголынхоо нармай нээхдээ аархуу болохыг оросын улстөрчид андахгүй.

Фашизм бол итгэл алдрахуй, горьдлого тасрахуй, бүтэлгүйдэлд буруутан хайхуй, атаархахуй мэтийн хүний хортой эмоци дээр дээр тоглодог гажуудсан коммунист идеологи (үзэл суртал). Фашизм нийгмийг тэр чигт нь нэг том хоршоолол болгох зорилготой. Үүгээрээ, нийгмийг тэр чигт нэг том төрийн өмчит компани болгох гэдэг коммунизмаас ялгаатай. Коммунистууд бизнес хийх эрх, эрх чөлөөг хориглон, хувийн өмчийг хурааж авдаг бол фашистууд бизнес эрхлэгчдийг төрийн "хамжлага албат" болгодог. Коммунизм, фашизм хоёрыг "төрөл нэг" болгодог зүйл нь хоёулаа нийгмийн эрх ашиг гээчээр түрээ барин хувь хүний эрх, эрх чөлөөг устгадаг явдал. Хоёулаа яс махнаасаа эрх чөлөөт хувь хүнийг тэвчдэггүй тул дарангуйлалд шунадаг.

Монголд ардчиллын итгэл үнэмшил тун сул. Манай нийгмийн боловсролтой хэсэг хүртэл, "цэрэг хөдөлгөн" бусдын бизнесийг булаах санааг, шаардлагатай бол оролдоод үзэх боломжтой тухайгаа Хүрэлсүх мэдэгдэхэд нь ээлжит нэг попролт төдийхөн бодож, хээв нэг сууна. Энэ нь хувь хүний эрх, эрх чөлөө хэмээх ардчиллын амин сүнс болох үнэт зүйл манай нийгмийн тэргүүний хэсэгт ч "шүтээн" нь болж чадаагүйг харуулж байгаа юм.

Жишээ нь, италичууд хэдийгээр популизмд автаад байгаа ч гэсэн поп лидер Маттео Сальвини мэт нь Хүрэлсэх шиг "шаавал" бөөн шуугиан болж, түүний улс төрийн карьер нь шууд дуусна. Италичууд, европчуудын хувьд хувь хүний бизнес хийх эрх, эрх чөлөө бол бурхны дараа орох шүтээн, үнэт зүйл. Түүн рүү цэргийн хүчээр халдах санаа цухуйлгасан хэнийг ч "зүйл дуусгана"!

Үнэндээ Европт түгээд байгаа популизм бол ардчиллаар хязгаарлагдсан популизм шүү! Тэнд ардчиллыг устгах зорилготой популизм байхгүй. Гэтэл Хүрэлсүх нарын популизм бол ардчиллыг устгах, фашизм тогтооход хүргэх популизм юм. Ардчиллын итгэл үнэмшил нийгмийн боловсролтой хийгээд боломжтой хэсэгт нь хүртэл тун сул, ардчилагчид нь хэнэггүй, амирлангуй байгаа болохоор Монголд фашизм тогтох боломжтой.

Яг үнэндээ өөрсдөө л мэдэхгүй байгаа болохоос манай нийгмийн сүлжээнд нүүрээ нуун тэчьядан бархирагсад хавтгайдаа фашист суртлыг түгээж байгаа. Ганцхан Хар сарнайгийн Амараа л хэрээ мэдэхгүй ил гарч, орос хүний өмнө фашист мэт томорч байгаад зодуулсан хэрэг шүү дээ.

Монголчууд орос ах нараасаа маш их айдаг учраас манай фашистуудын хас тэмдэг нь буруу харсан, урагшаа эргэсэн байдаг. Хар сарнайгийн Амарааг зоддог орос, нацист хас тэмдгээс монгол хас тэмдэг хэрхэн ялгардаг нарийн ялгааг яаж мэдэх билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Хүрэлсүх өөрөө ч фашизм ярьж байгаагаа мэдэхгүй байгаа. Эрх мэдэл хожихын тулд олон түмний эмоциор л тоглож буй хэмээн өөрийгөө бодож байгаа байх. Гэтэл, посмодерн хэллэгээр өгүүлбэл, үнэн хэрэгтээ манай нийгмийн "далд ухамсар" -ыг эзлээд байгаа фашизм хэмээх том-хүүрнэл (метанарратив, мета-хүүрнэл) Хүрэлсүхээр "үгээ хэлүүлж" байгаа хэрэг. Хэлсэн үг бүр нь түүний эрх мэдлийг арвижуулж, бүхний дээр гарах зам руу хөтлөх тул Хүрэлсүх зогсож чадахгүй л болов уу. Учир нь Хүрэлсүх эрх мэдэлд тун ихээр шунан дурлагч бололтой. Аюул даа! Метанарратив Хүрэлсүхээр үгээ хэлүүлээд зогсохгүй ажлаа хийлгэж л таарна. Мета хүүрнэл Хүрэлсүхийг Монголын Муссолини болгох вий. Ардчиллын зориг зүрх нь үхсэн Монголд, гайтай фашист мета-хүүрнэлийн зорилго хэрэгжих тун магадлалтай шүү! 

Хүрэлсүхийн популизмыг зогсоох тэнхээтэй сөрөг хүч үгүй тохиолдолд, түүнийг өөрөө л хувь хүнийхээ хувьд ямар аюул руу явж байгаагаа ухаарахад л найдахаас өөр аргагүй.

Хүрэлсүх бээр, Муссолинид "ойртох"-оосоо өмнө түүнд ямар эмгэнэлт хувь заяа тохиосныг мэдвэл зүгээр сэн. Муссолинийн улс төрийн эмгэнэлт намтар, эмоцидоо хөтлөгдсөн олон түмэн ямар жудаггүй болохыг харуулдаг. Нэн ялангуяа бусдын бизнес, баялаг булаах атгаг зорилгодоо хөтлөгдсөн, хүчирхийлэл рүү лидерээ турхирагчид бол бүр замаа алдсан жудаггүй гэдгийг тэр намтар харуулдаг юм.

1920-иод он гараад Бенито Муссолинийгийн од гийсэн байлаа. Фашист намаа байгуулаад түүний удирдагч болчихсон. Фашист нам хуучин цэрэг эрсээс бүрдсэн, тусгай дүрэмт хувцастай, хатуу дэг журамтай, цэрэгжсэн зохион байгуулалт бүхий намуудын анхдагчынхаа хувьд улс төр дэх онцгой содон үзэгдэл байсан юм.

Муссолинийг, италичуудын зонхилох хэсэг болчхоод байсан хөөрсөн эмоцилог олон түмэн нь "аврагч" хэмээн үзэж огшсон байв. Муссолини ямар нэг хотод очоод төв талбай дээр нь үг хэлэх болоход, тэр үгийг нь сонсож зогсох зайг талбай дээрээс олохын тулд хүмүүс хар үүрээр мөнөөх талбай дээр ирж байраа эзэлдэг байсан юм. Сайн дураараа оролцох арга хэмжээ юм шүү дээ! 

Фашист нам, хөдөлгөөний гишүүд, шүтэн бишрэгчдийн хувьд Муссолини "бурхан" байв. Машинтай явсан Муссолини руу гар буугаар буудан томоогүйтсэн 15 настай бяцхан хүүхдийг тэнд байсан олон түмэн шууд л амьдаар нь тасдан хаяж байсан гээд бод доо! Ингэж шүтэн солиорч байсан италичууд хожим нь Муссолинийн фашист популизмын гайг биеэр амсан туйлдахдаа яасан гэж бодож байна? Уураа түүнд гаргасан юм.

1945 онд Гитлер үхэхээс хоёр хоногийн өмнө нууц амрагтайгаа зугтаж явсан Муссолиниг италичууд барьж аваад, хоёуланг нь цуг тулам болтол нь нүдэж тамлаад буудан хороосон. Ингээд ч зогсоогүй тэр хоёрыг бусад зургаан фашистын томчуудын хамт, наймууланг нь олон түмний уухайн дор Милан хотын төв талбай дээр хөлөөр нь дүүжлэн тавьж "дурыг нь хангасан" байна. Хөлөөрөө дүүжлэгдсэн Муссолинийн шарилыг харах гэж Лорета талбайд пиг дүүрэн италичууд цугласан юм даа. Бас л талбайд зогсох зай олох гэж хүмүүс үүрээр ирцгээсэн гэдэг.

Хөөрсөн олон түмэн ийм л жудаггүй, хүчирхийлэлд дурлагсад. Эмоцилог олон түмний энэ жудаггүй авирыг хараад Франко, Сталин нарын дарангуйлагчид хирдхийж байсан гэдэг. Эмоцилог олон түмэн удирдагчдаа яаж жудаггүй ханддагийн сүүлийн тодхон жишээ бол Ливийн дарангуйлагч асан Каддафийн үхэл билээ.

Эдгээр түүхийн жишээг манай Ерөнхий сайд Хүрэлсүх мэдэж байх хэрэгтэй. Популизм, түүгээр далимдуулан явагдах тонуулаас болоод хөрөнгө оруулалт дайжин, үр дагаварт нь эдийн засаг сүйрэн дампуурахад олон түмэн уурандаа хамгийн эхлээд удирдагчаа л буруутган "дүүжилдэг" юм. Цаана чинь, цагтаа уул уурхайн бизнесийг булаан од болж явсан Мадуро өнөөдөр уурссан олон түмэндээ дүүжлүүлчихгүйн тулд айсандаа гадаадын цэргүүдийг оруулан өөрийгөө хамгаалж байгаа!

Э.Бат-Үүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Irgen (202.9.47.7)
    Unen l yum bichij
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.21.238)
    Манай төрийн тэргүүн италийн мафийн тухай түүхчилсэн уран сайхны киноноос санаа авч болвсролоо дээшлүүлдэг бол ерөнхий сайд маань дэлхийн улс төрийн намуудын түүх түүний удирдагч нарын амьдарлын замналаас уншсан гэхэд итгэхгүй Тийм боловсролч байхгүй харин фашист үзэлсурталын орчуулагдсан хэсгээс л хүнэар яриулж санаа авдаг байх ГИТЛЕРИЙГ л их дуурайгаад байх шиг харагддаг юм
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зориг (202.131.234.82)
    Бат-үүл хагартлаа баяжчихаад одоо хөрөнгийг нь хураачих байх гээд үхлээ. 1989-1990 онд өөрөө Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийн хөрөнгийг нь хураагаад шоронд явуул гэж хоолойгоо сөөтөл орилдог байж билээ
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
    • зочин
      Цэдэнбпл дарга эд нар шиг херенге хураагуй ном л байсан гэж байсан шуу
      2019 оны 09 сарын 02
  • С.ЭРДЭНЭ (66.181.161.79)
    БАТҮҮЛ ЗОРИГИЙГ АЛСАН ХЭРГЭЭ ХҮЛЭЭХЭЭ БЭЛДЭЭД БАЙЖ БАЙСАН НЬ ДЭЭР ШҮҮ БИТГИЙ ХУЦАЖ БАЙ!!!
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.11.105)
    Энэ хүн ортой юм яриад байх шиг
    2019 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.40)
    Үүл зөв л харж бна
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • Цагаан толгойт Мянгуужин (202.126.89.137)
    Мянгуужин минь чи боль доо чиний худлаа хуцсан чинь багадаагүй
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.1.165)
    Бат -Үүлийг дэмжиж байна. Хөгийн гаруудаа бид толгой дээрээ гаргачихсан. Эдийн засаг хүнд байхад татвар төлөгчдөө татаж унагаж тэнэгтдэг ЕС байх уу? Шал тэнэг ёргио новш бол Хүүк.
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.38)
    БАТҮҮЛ ТЭР БУМТАН ЯАЖ БОЛСНОО АРГАА ХЭЛЧИХ, ШУДАРГЫН ДҮРД 30 ЖИЛ ТОГЛОЖ, УЛС ТӨР ЯРЬЖ БОЛДОГ ЮМ УУ...
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (84.224.202.185)
    Батүүл чм зоос зоос баяжие гэж гар ч ирсэн одоо хүний ажилд бүү гай бол уулыг цас эрийг нас цаг чинь болсон Хүрэл сүх чиний хажууд Монгол сүлд шүү
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.11)
    Chi muu ugur tolgoi hurelsuhiin hajuud hen yum chamaig hen hundelj hairlaj baigaan mur zeregtsen yvsan negiigeeburelgej l baatar boloogui yum bol uur yasan gej baatar boldiin chi ulsiin hurungu huuteegee huvaaj idej ard tumnii nus nulimsiig uuj dur tavij bna hurel suh ta nariin ardchilal nereer suidelsen balalsan eh oron ard tumen ediin zasgaa avrah gej zutgej bna chi tanai AN yaj ch muu helj muuhai haragduulah geed chadahaa ungursun galt tereg hudulsun dulaan huvtsasaa beld elbegdorj dorligjav zoljargal bayrtsogt saihanbileg erdene erdenebat hurts bilegt bas busdtaigaa ug uchiguu niiluulj shorongiin jangaa id gulug mini ta nar dain degdeej luivar hiideggui l yum bol 20 ond tanai namiin negch chutgur garch irj haragdaach
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.55.188.83)
    Баатар шиг байл даа.Улсаа муулаал айлын авгай улсын баатар цол авсан бол тань шиг балайрахгүй шүү.Баатар юмуу баас юмуу.Бид нар биш дээ.Нийтлэл чинь зохисгүй байна...Галзуу хүн биш л байлтай.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
    • Хөөрхий сүүлийн үед Баатар гэж тодотгол бичихээ больчихсон байна. Ичиж эхэлж байгаа нь тэр
      2019 оны 08 сарын 29
  • Zochin3 (66.181.177.87)
    Salga saarliin bysniylsan niigmiig emxendn oryylxiin tyld zarim ved pashist vildel gargasanch uadgiin salgiig getlir shig shataaj albal taarna
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.35.205)
    бас л бодууштай л юм гэхдээ хариуцлагагүй уул уурхай бол байгаль орчинг үнэндээ там болгон хувиргаж байна шүү дээ
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.77)
    Чиний монголчуудыг доромжилдог цаг удахгүй муу өгөр толгой минь. Баячууд ч гэх шиг бизнесменүүд ч гэх шиг. Луйварчдын хөрөнгийг хураахад юу нь буруу байгаам. Ард түмэн улс орон юмаа л авч бна.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • bold (66.181.161.125)
    үхэж хэвтсэн хүний сүг... шоронд очиж тэр ардчилал хүний эрхээ хананд ярьж суу
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.45.177)
    ug ni zub yum helj bna ..gehedee ninjaa neetei ubaigui nuhudiig huuliin hureend oruulah heregtei hatuu uzehgui bol ted diildehgui Hurelsuhiin orond bgaa l hun oilgono odoo huuliin hureend uul uurhaig yavuulah heregtei shuu. ene hinii biznes bulaagaagui anhnaasaa albaraar huuli zurchij uul uuthai yabuulah nuhtsul burduulsen tur zasag buruutai bid umnuus ni mungu tulj nuhun sergeelt hiimeegui bna
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.9.44.43)
    Cham shig hulgaichig darahin tuld tsereg hodolgoh heregtei ter mussolin shige vhlee hvleej bgaga med
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (69.245.169.96)
    Элбэгдоржтой хамт Зоригийг хөнөөж баатар цол авсан бузартай чиний, толгой угаасан элдэв эсэргүү ярианууд одоо монголчуудад огт хэрэггүй! Бушуухан далд орж үз!!!
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Овгон (5.77.28.85)
    Алуурчин Амагланбаатар очиг дээрээ Бат-Уулээс чамдантай монго авсан гээд байсан юм биш уу?Яахаараа монго огсон хун нь зугээр байгаад байгаа юм болдоо.Улстор ,гадаадынханы тухай яриад улс уймуулээд байна.
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • ZOCHIN (78.232.45.213)
    ene huniig mash hurdan shorond hiih heretei
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.160.118)
    Бат үүл гэж зөнөг тэнэг залгасан хулгайч . Монгол улсыг хөгжчихвий гэхээс үхтлээ айна.
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • өсшн (66.181.180.111)
    Ардчилал нэрээр Монголын алсан новш доо
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Zochin (99.203.74.120)
    Yamar iliirsen ium bichdeg etgeed ve,
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Zochi (66.181.179.169)
    Batuultei. Nuur tulmaar bna ni harj ni harj bgaad 9uyeiig ni tasdmaar bna
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Zichi (66.181.179.169)
    Batuultei yarih zuil bhgui 9 uyeereer ni ustga ene bol ih Mongoliin huuli 9 uyeereer ni huis temter
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Бэгз (66.181.176.247)
    шуналтай бас дээрээс нь бас зөнөг залгажээ
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • бодит үнэн (202.126.88.182)
    бодит үнэн байна
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.88.195)
    энэ балай үүл гэр хороололын хэдэн айлын голомт газраар амьдралаар тоглочихоод хүү чулуудайн монголын тэргүүн баян болсийм гэлүү юу яриад ичихгүй ингээд яваад байдийн болоо.
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Xuur uul (66.181.161.105)
    Uxej xevtsen tatgansan xuur balai uul xulgaich min elbegdorj to 2 xichneen xun alj xeden mynga xulgai luivar xiivde xudala ardchilal gj xooson ym yridan muu aluurchin min baatar gj tsol elbedorjoos avch amia xooxoilox gsen ta 2 iin arga udaxgui uxnee chi ard tumen bujiglenee
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.181.29)
    Энэ нэг цагаан толгойтой нөхөр дандаа эсэргүү юм ярьж суудагаа одоо болих хэрэгтэй.Энэ улс орныг ийм байдалд оруулсан нөхдүүд чинь өөрснөө биз дээ.
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • хүрэлхүү (103.10.23.71)
    АН ынхаан гэж тархи угаалтаа боль.тэртэй тэргүй танай намыг Эрдэнэ ван чинь булшилж байгаа.ойлгодоггүй юм уу.мэдэн будилдаад байдаг юм уу
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • ртар (103.10.23.71)
    монголын сайхан орон минь алт эрэгчидийн хөлд үрэгдэж дуусаж байгааг газар лээр нь очиж нэг үзээч.гол мөрөн устаж байгаль эх минь сүйтэхийн дээдээр сүйдэж байна.бүх юм нүдэн дээр ил байна шүү улсын баатараа бидэнд хойч үед минь эх орон л хэрэгтэй шүү дээ.эх орноо сүйтгэчихээд баялаг бүтээгч гэж хуцалдахаа больцгоо.харин үйлдвэр ээ хөгжүүлж баялаг бүтээж амьдарч яагаад болохгүй гэж.
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.20.123)
    Xytaduudad Mongolchuudiig xerxen diilex argiig Batuul zaaj bgaa yum bna
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Ардчилал нэрийн дор ард түмнээ ядууруулж улс орноо уул ус газар шороог нь цөлмөж баяжиж луйварчид бүү сандар туйлдсан эх орон ард түмэн чинь урин цаг ирэх тэр сайхан мөчийг хүлээн хүрэлсүхийг ард түмэн дэмжиж байгаа шүү
      2019 оны 08 сарын 28
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 14 цаг 26 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль 16 цаг 29 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 16 цаг 39 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 46 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 18 цаг 15 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 19 цаг 27 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 41 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 54 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 цаг 15 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top