x

"БААСНЫ ФИЛОСОФИ"

Нэг тосгон байж гэнэ.

Тосгоныхны ихэнхийн бодлоор бол хүмүүс социализмын үед огт бааж шээдэггүй байснаа ардчилалд шилжингүүт баадаг болж хувирсан бөгөөд зөв дэглэм, ёс суртахууны ачаар аажимдаа огт баахгүй ариун гэгээрэлд хүрэх боломжтой. Тиймээс ч тэр тосгонд ямар ч жорлон байдаггүй, жорлон бол орчлонг бузарлагч, нийгмийг ялзруулагч. Тосгоны ариун номлолын дагуу бол хүн амьтанаас ялгарах үндэслэл нь хүн амьтан шиг баахгүй байх явдал.

Ямартай ч баас бол муухай зүйл гэдгийг нийтээрээ мэднэ.

Мэдээж одоохондоо ёс суртахууны төлөвшилд хүрээгүй учир шөнө нууцаар баацгаана, харин өглөө нь тааралдахдаа огт баагаагүй мэт аашилж, гудамж талбай ямар их баастай байгаа талаар харуусан халаглацгаана. Хашаатай нь хашаандаа ч баана, заримдаа түүнийгээ хүрздэж гудам уруу шиднэ. Мухар гудам, эзэнгүй хонгил гээд нуугдаж болох бүх газар баана.

Хэдэн азгүй нь нэг мухар хонгилд бааж байгаад азаартаж чулуугаар цохиулж алуулна. Тэр хонгилыг нь шударга бусын хонгил гээд нэрлэчихнэ.

Баасны эсрэг жагсаал тэмцэл хийгээд ч нэмэргүй, төр засаг нь бааснаас салгах хөтөлбөр байсгээд л боловсруулна, муусайн баагч новшнуудаас салсан цагт л тосгон маань цэвэрхэн болно гэж сурталдана. Хэд хэдэн тосгоны дарга сольж үзсэн ч өнөөдүүл нь ялгаагүй л баадаг хүн байж таарчээ, “Баастай гараар л баас цэвэрлэдэг юм..” гэж зарим нь тунхаглаж удирдагчаа өмөөрцгөөнө.

Хүмүүс цөхөрчээ, зарим нь “Социализмын үед арай бага иддэг байсан, тиймээс ч арай бага баастай байж дээ, социализмдаа буцах юмсан..” гэж санаа алдана. Хэн нэг гэгээнтэн гарч ирээд баахгүйгээр хэрхэн амьдрахыг зааж өгөх болов уу? Сураг дуулах нь хойд ах нар нэг том баадаггүй удирдагчтай юм байх, лав ихэнхи нь тэгж итгэнэ, тиймээс найдвар байна.

Харин ганц нэг ёс суртахуунгүй этгээд хашаандаа жорлон ухаадахжээ.

Тэгээд тэндээ бааж шээхээр шийдсэн гэнэ. Бүгдээрээ пүү паа болцгоолоо: “Баасгүй тосгонд амьдрахыг бүгд зорьж байхад энэ муу новш бүр шийдээд жорлон ухчихаж. Жорлон бол баасаар бузарлагч”. Анхандаа өнөө жорлон барьсан нөхрийг бүгдээрээ жигшин зэвүүцэж байлаа, гэхдээ л шөнө бүр сэмхэн ирж жорлонд нь баах хүмүүс нэг нэгээрээ цувж эхлэв.

Мэдээж мань эр жорлон барихад их хүч хөдөлмөр зарцуулсан учир тодорхой жаахан төлбөр аваад эхэлж.

Төд удалгүй жорлонгийн залуу нүдэн дээр баяжин хөрөнгөжлөө. Учир нь тэр ганцаараа жорлонтой, түүний гэрийн ойролцоо баас шээсгүй, учир нь тэр жорлонтой. Гэхдээ хүмүүс түүнийг бүгдээрээ үзэн ядацгаана, учир нь тэр жорлондоо баадаг /уг нь бүгд л баадаг/. Энэ нь засгийн газарт таалагдсангүй, тосгоны дарга түүний жорлонг буулгах тогтоол гаргалаа. Хүмүүс бүгд ариун цэвэр сахих ёстой атал жорлон барьж буй нь бохир заваанд уриалан дуудаж байна, энэ жорлон гэдэг бол нийгмийн хамгийн бузар булай зүйл мөн.

Хөөрхий жорлонгийн эр жорлонгоо буулгуулахгүйн тулд засгийн газрынханд баахан л авлига өгөв.

Жорлонгоо ашиглаж мөнгө олж болно, гэхдээ орлогынхоо хагасыг төр засаг гэгдэх намчин сдаа нарт өгнө. Засгийн газрын сдаа нар харин өөрсдөө юу ч хийхгүй, зүгээр л жорлон барих зөвшөөрөл өгчихөөд л, уур нь хүрвэл жорлонг нь хаачихаад л, жорлонгийн хамаг орлогыг нь шаачихаад л, тэгсэнээ сонгууль дөхөхөөр л “Тосгоноо жорлонгоос аварна.. Бүх жорлонг нураацгаая..” гэсэн уриа хашгичина. Жорлон .. Жорлонгоос л салаадахвал ер нь тосгон маань бохир булайгаас салах нь дээ.

Жорлон барьж байгаль дэлхий бузарлаж буй хүн баяжиж байгаад ард түмэн дургүйцнэ, зарим нь булаад орхисон жорлонг дахиж сэндийчэн нинжадна.

Асуудлын гол нь жорлондоо ч биш, засгийн газартаа ч биш, жорлон барьж сэргэлэнтсэн залууд ч биш, ганц нэг паалан жорлон үзчихээд “модон жорлонгоо буулга” гэж гадаадаас орилолддог бэртэгчингүүддээ ч биш юмаа. Ер нь бүр анхнаасаа “Хүн баах ёсгүй” гээд тархинд нь суулгачихсан хиймэл ёс суртахуунаас болж буй юм.

“Хүн баах ёсгүй” ба “Хүн баяжих ёсгүй” төстэй л сонсогдох юм. Айлд хүн баавал тэр айл нь баяждаг гэсэн хэлц ч философи утгатай байж мэднэ.. заза маазарсын.

Тэгэхээр хүн гэдэг амьтан угаасаа баадаг, шээдэг амьтан юм. Тиймээс ариун цэвэр сахихын тулд жорлон барьдаг болохоос бааж шээхийг хориглодоггүй. Харамсалтай нь өнөөдөр Монгол улсад “Баахгүй амьдрах урлаг” гэх маягийн ном бэстсэллэр болж, ард түмний дийлэнхи нь “Цаазын ял өгвөл баасгүй болно” гэсэн үзэл бодолтой, хүүхдүүд нь “Хайраар хооллобол баахгүй байж чадна” гэсэн сургамжит өгүүллэгээр тархиа угаалгаж, “Бал дарга 40 жил баагаагүй” гэх маягийн социалист домог яриандаа итгэж хийрхэнэ.

Би хийдгээ хийсэн хүн, одоо яасан ч яадын гэж зандрах авгай нарын үгийг баасны философи уруу хөрвүүлбэл “Би баахгүй олон жил тэвчсэн, одоо баахад яадаг юм..” гэсэн утгатай.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.0.215)
    Ухаалгаар гоё бичжээ. Малууд ойлгох хэрэгтэй. Энгэр дүүрэн одон зүүсэн тэнэгүүд ойлгох ёстой. Алтны татварыг ихэсгэвэл алт тушаалт нэмэгдэнэ гэж тэнэгтсэн УИХ -ын гишүүд үүнийг унш.
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 14 цаг 28 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 50 мин 1924 оны Үндсэн хууль 16 цаг 31 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 16 цаг 42 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 48 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 18 цаг 17 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 19 цаг 29 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 43 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 50 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 56 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 цаг 17 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top