x

Зандан бэрстэй УИХ

Гадныхантай маш муу гэрээ хийлээ, тэгээд хожчих байсан, ингээд чадчих байсан гэж чуулган дээр биеэ битүүхэн магтаад суугаа сайд гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёроор гэрээ хийлгэвэл гадныханд зальдууламгүй харагддаг. Энэ таамгаа би бичиж байв.

Хэдэн зуу, мянган км-ын чанад замгүй, цахилгаангүй, усгүй бөглүү цөлд газрын гүнд сураг төдий үнэт чулуу шороог олборлох, баяжуулах, тээвэрлэх, борлуулахад асар их хөрөнгө үрэгдэх агаад унах ашиг эрсдэлтэй. Ийм адармаатай төсөлд хожоотой гэрээ хийж Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёр л чадна (ярианы нь өнгөөр бол). Тэр хоёроор Оюутолгойн гэрээг хийлгэсэн бол алж өгсөн. УИХ-д оюуны нөөц ийм их байхад ашиглаад гялс хөгжих байв.

Тэр хоёрын цаана бүр илүү гэрээ хийх гишүүд олон бий (ярианы нь өнгөөр бол). Овгоруудаас нь хулчийгаад тэр хоёрыг зөөлчилж жишээ татсандаа өршөөл гуйя. Алтай таван Богдын мөнх цаст оргил дахь Асгатын мөнгөний ордод шунасан хөрөнгөтнүүдийг тэр хоёр эрхмээр шулуулаад ядуусаа хагартал баяжуулаач. Бусдаас онцгой давуу эх оронч омог тэр хоёрт буцалдаг. Хар элэгтэнд мэхлүүлшгүй суут ухаан зөвхөн тэр хоёрт тусгайлан заяасан нь цухалздаг. Хоёр гишүүн маань өөрсдийн дэндүү давууг хичнээн ч дөвийлгөөд Төр Засаг дүнхүүтээд анзаардаггүй нь гачлан. Тэднийхээ эх оронч нөөцийг ашиглаад хямралаас гарч, өрнөөсөө салж, үсрэнгүй хөгжье.

Даваасүрэн, Болорчулуун хоёрын ард Г.Занданшатар, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Батзандан, Т.Аюурсайхан гээд жинхэнэ чанга гарууд давхар давхар хамгаалалтад жагсдаг. Тэдэнд шулуулахаас айгаад Монголд хөрөнгө оруулагчид ойртохоо болив. 

Оюутолгой зөвхөн өрөнд унагах гэнэ. Зөвхөн өрөнд унагадаг төсөл гэж байх уу? Өрөнд унагаж эх орноо хоослох төслийг гурав дахь хөршийн тагнуул С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар зүтгүүлж байхад УИХ-ын 70 гаруй ямаа, ҮАБЗ гэх сүрдэм оргилийг эзэгнэсэн гурван тэх цөм дугжирч байв уу. З.Энхболд сортоолоогүй бол М.Энхсайхан Тавантолгойг гадныханд 100 жил зүгээр өгчих байв. З.Энхболд биш дор хаяжЛ.Эрдэнэчимэгээр Тавантолгойн гэрээг ахлуулсан бол Шинхуа, Сумитомо Монголын халаасанд орох байж. Тоогүй. Гэхдээ гэрээнд ард түмнээ хожуулах хатуу нөхцөлөө тусгаж чадвал шүү дээ.

Өөрөөр хэлбэл тэдний тулгасан баатарлаг эх оронч болзлыг Шинхуа, Сумитомо зөвшөөрвөл гэсэн үг. Зөвшөөрүүлж чадахгүй хоосон хоцорвол М.Энхсайхан, Шинхуа, Сумитомог далд ортол хараах замаар рейтингээ өсгөх салаа зам бий. Тиймээс эх орончдод эрсдэлгүй. Уул ус хүн амаа хайрласан эх орончдын үг Ц.Нямдоржийн өөрийгөө магтах сагсуурлаас арай эрүүл сонсогддог тул ёс зүйтэй лидерийн хүслэн болж ядуурсан бид итгэхийг хичээдэг. “Лам олдохгүй бол буцахдаа залъя” гэгчээр өөр хэнийгээ ч гэх билээ. Жагар, Хонхэрээдэй, С.Эрдэнэ (өөрийгөө галдагч) гээд нөөц лидерүүд масст гайхалтай итгэгдэж буй ч би тэднээс жаахан жийрхдэг. 

Хуулийн орчин Монголд гэнэт яаж ч хувирах ид шидтэй. Г.Занданшатар гишүүний стратегийн хууль шиг хууль дахин гарвал гадныхан оруулсан валютаа алдах аюултай. Тооцоотой хөрөнгө оруулагчид зугтдагийн гол шалтгаан энэ. Занданшатар Салхитыг цодлоод үмхчихсэн. Одоо Цагаан суваргыг хүртэхээр дуглаад буй. Нийгэмчилгээ бол эхэлчихсэн. Эрдэнэтийн 49 хувийг хураав. МСS-ийн босгосон юмс Оджаргалын өмч бус газрын баялаг тул нийгэмчлэх ёстой.

Энэ зуур хөрөнгө оруулагч нар монголчууд бизнесийн олон улсын жишиг ойлгож уу гээд эргээд хартал нөгөө Занданшатар нь УИХ-д бэрс гарчихсан заларч байдаг. Занданбэрстэй УИХ-д бяр амтагдаад Оюутолгойг шалав. Мадлах уу өөрсдөө мад тавиулах уу удахгүй. Шатрын дүрмээр бэрс толгой мэдэж нүүдэггүй. Занданшатар бүү хэл Алтаншатар ч ялгаагүй тийм дүрмээр наадна. Бэрсийн толгойноос эзэн нь чимхээд нүүдэг. Ухаалаг эзний бэрс ч уг нь хүчтэй бод доо. 950 саяар кнопоо “ЖДҮ”-дүүлсэн муусайн бод, усан хүү Бэрсний зангаагаар хөдлөх нь гарцаагүй. 

Ямар ч дэд бүтэцгүй, бөмбөрцгийн хүршгүй бартаат бөглүү мухарт, хамтрагч талууд-хэн хэндээ адил ашигтай гэрээ үйлдэх амны зоргоор бурснаар тохирдоггүй. Ашиггүй гэрээ тулгавал арилаад өгөх ихэмсэг баян хөрөнгө оруулагчдыг хоргооход эх оронч омог бус уран ухаан орно. Хоёр талын ашиг хаагуур огтлолцохыг тоон үзүүлэлт шийддэг. Хамгийн хялбар нь хөрөнгө оруулагчдыг зугттал өндөр тоо хэлэх. Өндөр тоо хэлэхэд эрдэм мэдлэг хэрэггүй. Адгийн би ч хэлнэ.

Харин хөрөнгө оруулагч нар зугтсанаар нөгөө хайртай ард түмэн чинь л хохирно. Ордуудынхаа нөөцийг агуу гэж бид сагсуурахаас, олборлоход ямар зардал гарахыг мэддэггүй. Зах зээлийн боловсролгүйгээс нөгөө талаа алдагдалд унах нөхцөл тулгахдаа гудийдаггүй. Амьдралгүй санал тавьж буйгаа ойлговол ямар ч тэнэг нэрэлхэнэ. Юу ч ойлгоогүй харанхуй масс ичихээ мэдэхгүй тэнэглэх ой гутам. Юмны учир олж байж тэмцмээр. Ухаалаг тэмцэл-соёл. 

Газрын мухарт ямар ч дэд бүтэцгүй, олборлоход маш их зардал шаардах бөгөөд цэвэр ашиг гарах нь бүрхэг төсөлд дэндүү чанга нөхцөл тулгаж хөрөнгө оруулагчдыг үргээдэг “гавъяа”-гаа манай эх орончид дайснаа хөөж, дээдсийнхээ өвлүүлсэн онгон дагшин газар шороог сэвтээлгүй аварч чадлаа гэж онгирох агаад харанхуй мань тэднийг “жинхэнэ эх орончид” хэмээн өргөмжилж, УИХ-д дахин дахин сонгодог. Үр дагавар нь орлогын эх үүсвэр мега төслүүд харийн хатгаасаар хөдөлдөггүй. Гадны хөрөнгө оруулагчдыг гаргууд хөөвөл УИХ-ын мандат өвөрт гэх тооцоо эх орноо баллаж буй. Байгалиа гэмтээлгүй ашигладаг технологийг монгол хүн хэзээ ч эзэмшиж сурахгүй аятай авирлана. Сурахаас өөр замгүй шүү залуусаа.

Бид хөвчийн хэдэн цаатан шигээ баян жуулчдын амьд үзмэр болох эмгэнэл. Бидний нэг сая нь мал ахуйгаа эрчимжүүлээд, хоёр сая нь Азийн баруудын загвараар уралдах тэнхээтэй. Гуравхан сая хүнд нутаг дэвсгэр, ашигт малтмал, мал сүрэг дэндүү заяажээ. Лусын хишгээр баяжихад сэтгэх чадамж голлодог аж. Бидэнд бас хурд дутдаг. Язганатал хөдөлмөрлөн хөгжиж буй хятадуудыг дуурайх лай гэж дотроо залхуурдаг монгол олон. Тэгж хөгжсөнөөс малынхаа захад хэвтэж байгаад хорвоогийн мөнх бусыг үзэх минь гэх гутрангуй монгол ч цөөнгүй.

Хөгжил ганцхан түлхүүртэй. Тэр нь хөдөлмөр. Биеийн амраар хөгждөггүй. Хөгжлийн зам хурдны замаас өөр. Бартаатай. Ядраана. Залуус та нарын яриад буй “баялаг бүтээх бизнес” чинь УИХ-ын гишүүн, төрийн албан хаагч биш. Хөдөлмөр. Хүчээ нэгтгээч. Оюунаа шавхаач. Америк, герман, япон, солонгос, хятад технологиос сурах нээлттэй. Технологийн гайхамшгаас нь хүртээд хөрөнгө оруулалтаар нь бэлжээд инээмсэглэн өндийхийг хичээхгүй, түншлэх санаа өвөрлөж дэд бүтэцгүй цөлд зориглож ирсэн гадны ховорхон бизнес эрхлэгчдийг юун түрүү цус сорогчоор цоллох монгол хаадын жудаг биш шүү ХХI зууны эх орончид оо. Барууныхан бидний Чингисийн удам гэж онгирохыг хятадууд шиг тэвчихгүй. 

Үндсэн хууль сайжраад сайжраад яс мөрдөх иргэн дээрээ ч доороо ч бий билүү гэж бодохоор урам хугарна. Хоёр заалт ойлгомжтой. Гишүүнийг эргүүлэн татах заалт орохгүй. Шүүх прокурор ҮАБЗ-ийн хасар басар хэвээр үлдэнэ. 76-гаас 50 жидүүч. 108-аас хэд байхыг Занданбэрстэй УИХ тооцож буй биз. 

Хамгийн гол нь бид өдгөө хэнээс ч асуухгүй бие даасан бодлого явуулах боломжтой золголоо. Юутай аз вэ. Олдошгүй энэ хувь заяаг А.Амар, П.Гэндэн, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар мэдвэл яаж баярлах байсан бол. Бараг итгэхгүй биз. Одоо хөгжих эс хөгжих зөвхөн биднээс-өөрсдөөс шалтгаална. Эдүгээ Төр Засгийн толгойд залрах залуус сүүлийн зуунуудад заяаж байгаагүй өгөгдлийн үзүүрээс чимхжээ. Энэ түүхэн хувь заяагаа алдалгүй чадмаг ашиглахыг ерөөе. 

Ц.Доржготов /baabar.mn/​​​​​​

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.100)
    Тэгээд галныханд өгөөд ирсэн үр шим нь аль вэ хө.
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 32 мин 1924 оны Үндсэн хууль 16 цаг 13 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 16 цаг 24 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 30 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 17 цаг 59 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 19 цаг 11 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 25 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 32 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 38 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 20 цаг 59 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top