x

Ардчилал ялгаварладаггүй

Өнгөрөгч даваа гаригт эхэлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын шүүх хурлаас ч илүү дуулиантай хэргийг МАН-ын Засгийн газар өдүүллээ. Засгийн газар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосонбумбын ордод олборлолт явуулж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн тусай зөвшөөрлийг хурааж, үйл ажиллагааг нь зогсоов. Засгийн газраас уг шийдвэр гарсан дариуд мэргэжлийн хяналтынхан очиж нөхөн сэргээлтийн үүрэг даалгавар өгсөн байна. Өөрөөр хэлбэл, “энэ тоглоом биш шүү, жинхэнээсээ болж буй хэрэг” гэдгийг эрхэм гишүүнд сануулсан хэрэг л дээ.

Ашгүй муу, олигархийг. Алаад өг, нэмээд дэвс... Манай голоор нэг найр наадам. Ард нь “Сауд Гоби коэл транс”-ад ажиллаж байсан 400-гаад ажилчин ажилгүй болов, тэдний голоор нэг уйлаан майлаан. Өнөөдөр хөршийн чин амбаараас шуудайтай будааг нь хурааж авсан төр маргааш таны хүүхдийн аягатай хоолыг булаана гэдэг үгийг монголчууд санасангүй дээ.

“Сауд Гоби коэл транс” компани 2010 онд анх байгуулагдсан юм байна. 2011 онд “SGS” компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл худалдаж аваад хайгуулын ажлыг хийж эхэлсэн. 2018 оноос олборлолтын ажлыг эхлүүлсэн байдаг.

Харин энэ хооронд буюу 2015 онд олон улсын “TNC” байгууллагаас говьд хамгаалах шаардлагатай газруудыг судлан нэрлэж, энэ дагуу Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад “Сауд Гоби коэл транс” компанийн лицензэт талбай хилийн гадна үлдсэн юм байна. Харин сая тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосонбумбын нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авснаа зарлалаа. Одоо Б.Чойжилсүрэн лицензийн талбайгаа улсын тусгай хэрэгцээнд өгснийхөө төлөө хуулийн дагуу Засгийн газраас нөхөн олговор шаардах л үлдлээ. Тэгнэ ч гэдгээ хэлсэн байна лээ. Үр дагавар нь хөөрхий, татвар төлөгчдийн нуруун дээр л буух нь дээ.

Б.Чойжилсүрэнг "Ардчилсан нийгэмд амьдарч байгаа" гэдгээ сануулсны дараа манай “Монгал ална”-чууд “Ардчиллын нэрийг барьдаг Ардын намын хулгайч юу вэ? Амьд үлдсэндээ баярла, муу ... минь” гэх мэтээр цахим орчинг эзэгнэж байна. Ардчилал даанч хэнийг ч ялгаварладаггүй л дээ. МАН байна уу, АН байна уу, бүр “Монгол ална”-чууд байсан ч ялгаагүй, Монгол Улсын иргэн бүр хуулийн хамгаалалтад багтдаг. Хуульд заасан үндэслэл, шалтгаангүйгээр хэний  ч хөрөнгийг дайчлан хураадаггүй.

Хэрэв тэгсэн байж гэмээн хохирогч этгээд хуулийн дагуу шүүхэд гомдол гаргаж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Ардчилсан нийгэмд төр, иргэн хоёр яг түвшинд оршдог. Төрийн дур зоргыг хязгаарлахын тулд гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа алхам бүр нь хуульд нийцэж, хуульд захирагдаж, хамгийн гол нь хүний төлөө байхыг сануулдаг. Мөн нийтийн эрх ашиг гэдгээр халхавчлан нэг хүний эрхийг зөрчихийг ч цээрлэдэг.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 14 цаг 14 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 36 мин 1924 оны Үндсэн хууль 16 цаг 17 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 16 цаг 27 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 34 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 18 цаг 3 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 19 цаг 15 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 29 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 36 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 цаг 3 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top