x

С.Зориг агсны эхнэр Б.Булган: Миний тэвчээр үнэхээр барагдаж байна

Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц, УЕПГ-ын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өчигдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:10 цагт эхлэв. Шүүх хуралд шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар болон хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны эхнэр Б.Булган, гэрчээр Д.Амгаланбаатар нар оролцсон юм.

Харин шүүхийн гадна Б.Хурц, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн, өөр бусад хүмүүс ирсэн байлаа. Тэдний зарим нь шүүх хурлыг нээлттэй явуулах, шударга ёсыг тогтоохыг шаардсан утга бүхий уриа лоозон барьсан байв.

Шүүх бүрэлдэхүүн хурлын эхэнд УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Түр хорооны гишүүд шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтийг хэлэлцээд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүлээж авахаас татгалзсан юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь зүйлийг зөрчинө гэж үзжээ.

Түүнээс гадна “Түр хороо нь УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хорооны эрх эдэлдэг, Байнгын хороонд хаалттай шүүх хуралдаанд оролцох эрх байхгүй. Мөн УИХ-ын гишүүний эрхэд хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох эрх байхгүй байна.

Иймд С.Зоригийн амь нас хохирсон хэрэгт Түр хороо байгуулагдан ажиллаж байгаа гэх үндэслэлээр Б.Хурц нарт холбогдох хаалттай шүүх хуралдаанд оролцуулах үндэслэл байхгүй байна” гэсэн үндэслэлийг шүүхийн зүгээс гаргасан байлаа.

Нийслэлийн Прокурорын газраас Б.Хурц нарын есөн хүнийг эрүү шүүлт тулгахтай холбоотой 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3,36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээд байсан юм.

Түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцуулахыг татгалзсанаар шүүх хурал үргэлжилж 13:00 цагийн үед завсарлав. Шүүх танхимаас хамгийн түрүүнд Б.Хурц хэсэг залуусаар хамгаалуулан гарч ирж, хэвлэлийнхнээс зугтах шахам машинд суугаад явж одлоо.

Түүний араас зарим шүүгдэгч, өмгөөлөгч нар, Б.Булган нарын хүмүүс гарч ирэн өдрийн цайнд орцгоов.

Б.БУЛГАН: БИ ЭНЭ ХЭРЭГТ ХОХИРОГЧООР Ч, ЯЛЛАГДАГЧААР Ч ТАТАГДААД БАЙГАА 

-Сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу?

-Сайн, сайн байна уу.

-Ширээнд тань түр сууж болох уу?

-За.

-Танаас ганц зүйлийг л тодруулах гэсэн юм. Та одоо ер нь энэ хэрэгт гэрч болоод байна уу, эсвэл хохирогч уу, яллагдагч уу?

-Анх яллагдагч байсан. Одоо хохирогчоор орж байна. Гэхдээ одоо ч яллагдагч хэвээрээ байгаа шүү. Ер нь явж, явж өөрөө ч хэн болчихоод байгаагаа мэдэхгүй байна. Нарийн зүйлийг манай өмгөөлөгчөөс асуусан нь дээр. Яллагдагчаар татсан учир нь захиалагчтай холбоотой хэрэгт татсан, хуралд оруулахгүйгээр. Энд бол хохирогчоор явж байна.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн болохоор уу?

-Би ч бас шүүгдчихсэн байна шүү дээ.

-Таны бие зүгээр үү?/ гараа гипсдчихсэн байв/

-Муу, муу. Надад сайн юм байхгүй /инээв/. Би нэг баахан гарын үсэг зурчихсан байгаа юм. Амаа нээгээд л хэрэгт орчих гээд байдаг.

-Тийм ээ, мэдэж байна...

-Гэхдээ миний тэвчээр үнэхээр алдагдаж байна. Тэвчиж л байна. Ямартаа ч энэ асуудал дуусаг.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүсэн шинэ нөхцөл байдал үүслээ. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль зөрчсөн асуудал байгаа.

Ц.ГҮЕНБАТ: БУЛГАНЫГ ЗАХИАЛАГЧТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН НЬ ХУУЛЬ ЗҮЙН АЛДААТАЙ

-Танай үйлчлүүлэгч шүүх хуралд хохирогчоор оролцож буй үндэслэлийг тайлбарлахгүй юу?

-Энэ бол эрүүдэн шүүсэн асуудал. Эрүүдэн шүүж байгаа асуудал дээр хамгийн анх Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нарыг байцаах үед манай үйлчлүүлэгчийг нүүрэлдүүлсэн. Энэ үед манай үйлчлүүлэгч “Энэ хүн биш байх аа. Ийм хүн байгаагүй. Ийм хүмүүс биш шүү” гэдэг асуудал ярьсан байдаг. Ингээд манай үйлчлүүлэгч 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хоригддог. Олон нийтэд ил болсон бичлэгээр бол эрүүдэн шүүсэн үйл явц 2015 оны есдүгээр сард болсон. Түүнтэй улбаатай манай хүнийг хорьсон байж таараа.

-Хэрэв эрүүдэн шүүсэн нь үнэн болж таарвал Б.Булганыг хорьсон нь хууль бус болох уу?

-Ер нь эхнээсээ эрүүдэн шүүгээд хорьж байгаа бол хууль бус. Тиймээс үнэхээр эрүүдэн шүүсэн асуудал нь нотлогдвол бидний хувьд туйлын их гомдолтой л болж таарна.

-Өмнө нь товлогдсон шүүх хурлын явцаас харахад шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн байр суурь шүүх хурлыг хойшлуулах сонирхолтой байсан. Дээр нь Д.Амгаланбаатар гэрчээр орж ирсэн нь олон хүний гайхширлыг төрүүллээ. Тэр хүн гэрч байх үндэслэлтэй юу?

-Яагаад гэрч болгосныг тухайн үеийн мөрдөж байгаа ажлын хэсэг шийдэж байгаа. Миний бодлоор Амгаланбаатар дээрээс өгсөн дарамт, даалгавраар ийм ажиллагаа хийсэн учраас гэрч болж байна гэж ойлгож байгаа. Яах вэ, бичлэгэн дээр гүйцэтгээд байгаа юм шиг харагдаад байгаа.

Гэтэл сайн дураараа гүйцэтгээд байгаа юм уу, эсвэл дээрээс ямар нэгэн дарамт шахалтаар гүйцэтгээд байна уу. Үүнийг мөрдөн байцаах байгууллага нь тогтоогоод шүүх рүү шилжүүлж байгаа учраас би тэр хүнийг гэрч байх нь зөв гэж гэж үзэж байна.

-Гэхдээ Д.Амгаланбаатарын үг өөрөө хэр үнэний ортой байх вэ. Өмнө нь хэдэнтээ мэдүүлгээсээ буцаж, мэлзэж байсан хүн гэсэн эргэлзээ хуульчдын дунд байгаа?

-Амгаланбаатарын яриагаар л бид энд бас ирчихсэн байна шүү дээ. Өмнөх хурал дээр шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан асуудал дээр бол Амгаланбаатарыг гэрчээр оролцуулъя гэдэг хүсэлтийг тэд өөрсдөө гаргасан. Түүнийг нь шүүх хүлээгээд авсан. Тэгсэн чинь энэ хүсэлтийг хүлээж авлаа гээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзчихсан.

Өөрөөр хэлбэл, шүүх энэ хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэг үндэслэл бүхий эргэлзээ байх ёстой. Гэтэл өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг хүлээж авч байгаа нь эргэлзээ мөн үү биш үү гэдэг асуудал байгаа юм. Ямартаа ч шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хурал үргэлжилж байна.

-Шүүх хурлыг ямар нэгэн аргаар хойшлуулж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь гүйцээе гэсэн хардлага байж болох уу?

-Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өөрөө таван жил. Энэ хэрэг үйлдэгдсэн он cap бол 2015 оны есдүгээр cap гэж байгаа. Тэгэхээр одоо хэргийг шийдвэрлэхэд жил орчмын хугацаа л үлдээд байна.

-Түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцуулахыг зөвшөөрсөнгүй. Шүүх хурлын уур амьсгал ямархуу байна вэ?

-Шүүх хурал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Шийдвэр яаж гарахыг мэдэхгүй. Өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн байцаах шатанд бусад шаардлагатай нотлох баримтууд байхгүй байна. Мөрдөн байцаах шатанд бас хүний эрх зөрчигдсөн байна. Үүнийг шийдүүлчихье. Дараа нь нэгмөсөн хурлаа хийе гэсэн хүсэлтийг гаргаад байгаа.

Эрүүгийн хэргийн шүүх хурал хоёр үе шаттай байдаг. Нэгдүгээрт, урьдчилсан хэлэлцүүлэг болно.

Дараа нь гэм буруугийн асуудлыг хэлэлцэнэ. Өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргах ёстой хүсэлтээ гэм буруугийн хурал дээр гаргаж байгаа нь хачирхалтай. Мэдээж гэм буруутай холбоотой гаргаж байгаа хүсэлтийг шүүх шийднэ.

Хамгийн эцсийн байдлаар шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэх үү. Эсвэл гэм буруутай гэж үзэхэд шүүгдэгч, өмгөөлөгч нарын яриад байгаа нотлох баримтууд шаардлагатай гэж үзэх үү. Үүнээс улбаалж нэг бол хурал хойшилно, нэг бол шууд шийднэ гэсэн үг.

-Таны үйлчлүүлэгч Б.Булганыг энэ хэрэгт хохирогч гэж үзэж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт дахин яллагдагчаар татсан байдаг?

-Тэр чинь их сонин юм байгаа. Олон нийт бол ойлгож байгаа. 2015 оны арваннэгдүгээр сард манай үйлчлүүлэгчийг цагдан хорьж 2016 оны есдүгээр сард сулласан байдаг. Энэ үеэс эхлээд Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Содномдаржаа нарыг шүүх хурлууд явагдаж эхэлдэг. Тэгээд удалгүй 2016 оны аравдугаар сард Булганд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болдог. Тэгэхээр манай хүний хувьд энэ хэрэгт хэн ч биш болчихож байгаа биз.

-Тэгээд...

-Гурван шатны шүүх хурал үргэлжилсээр Содномдаржаа, Чимгээ нар ял аваад дууссан. Тэгэхээр одоо Улсын Дээд шүүхээс нэгэнт гарчихсан тогтоол дээр давж заалдах юм уу, дахиад хэрэг шийдэх ямар ч эрх байхгүй болчихож байгаа юм.

Гэтэл энэ үйл явц дууссаны дараа манай үйлчлүүлэгчийг дахиад яллагдагчаар татдаг. Өөрөөр хэлбэл, Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагчтай холбоотой хэрэгт холбогдуулсан. Тэр нь хууль зүйн их алдаатай байсан. Энэ талаар холбогдох байгууллагад хандаад байгаа.

-Хохирогчид, тэдний өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлын явцад ямар нэгэн тайлбар, байр суурь хэлэх боломжтой байгаа юу?

-Бид нар бол шаардлагатай байр сууриа илэрхийлсэн гэв.

Шүүхийн гадна цугласан олны дунд ТЕГ -ын дарга асан, шүүгдэгч Б.Хурцын авга ах, үеэл, найз нөхөд хэмээн өөрийгөө танилцуулсан хүмүүс ч байсан юм. Өөрийгөө Б.Хурцын авга ах хэмээн танилцуулсан иргэн “Энэ бол жижиг хэрэг биш. Нийгэм даяараа талцаж байна. Бидний дүү энд ямар хэрэг хийсэн, алдаа оноо гаргасан эсэхийг шүүх шийднэ. Бидний хувьд энэ хэрэг аль, аль талд нь нээлттэй явагдаасай гэж хүсэж байгаа. Нууцын зэрэглэлтэй гэх материалуудыг ил болгох ёстой.

Хууль зүйн сайд Нямдорж нарын хүмүүс ажиглагчаар оролцох хүсэлтээ гаргасан гэсэн. Тэр хүний нэр С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгасан энэ олон жилийн хугацаанд байнга давтагдлаа.

Энэ хэргийн захиалагчийг олно гэж олон жил ярьсан. Одоо сүүлд нь шүүхийн өмнүүр орж Содномдаржаа, Чимгээ хоёроос уучлалт гуйж, хорих ангиас хөтөлж гаргаад суллах юм ярьж байгаа. Үнэхээр тэр хүн шударга хүн бол олон жил ярьсан захиалагчийн нэрийг гэрчийн хувиар хэлэх ёстой" гэв.

Г.БАТБАЯР: МАНАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ “ЗОД, ДАРАМТАЛ” ГЭСЭН ҮҮРЭГ ӨГӨӨГҮЙ 

Шүүх хурал 14:30 цагт үргэлжлэхээр товлоод байсан юм. 14:40 цагийн үед Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хурлыг үргэлжлүүлэхээр ирсэн. Тэрээр шүүх танхим руу орохын өмнө сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Б.Хурц нарын хүмүүс гэм буруугүй гэдгийг та ямар үндэслэлээр тайлбарлах вэ?

-Хуулиа баримтлах юм бол манай үйлчлүүлэгч ямар ч ялгүй, цагаадах ёстой. Эрүүгийн хуулийг ижил төстэйгөөр хэрэглэхийг хориглодог. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагаа тэнд явагдаагүй.

Гэтэл миний үйлчлүүлэгч нарыг яллаад байгаа энэ зүйл анги нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэглэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэгч мэдүүлэг өгөхийг албадаж хүнийг зодсон бол ялладаг зүйл анги. Гэтэл хоригдол хоригдлоо зодсон үйл явдал болсон. Тэдний хүн зодсон үйлдэл нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явах учиртай.

-Гэхдээ Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг “Хэргээ хүлээ” гэж зодсон байсан шүү дээ?

-Энд тагнуулын тагнан турших ажиллагаа буюу гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нууц камер байршуулж, хамгаалагчаар Итгэлтөгсийг оруулж аюулгүй байдлыг хангасан. Энэ бол нэгэнт олон нийтэд ил болсон зүйл. Тагнан турших үйл ажиллагаа явагдаж байхад нэгнийгээ алгадлаа гэхэд тагнаж байгаа тагнуулын ажилтан нь гүйж ороод одоо боль гэж салгах ямар ч боломжгүй. Манай үйлчлүүлэгч нар зод, дарамтал гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Энэ нь ямар нэг байдлаар нотлогдохгүй.

-Танай үйлчлүүлэгч Ц.Амгаланбаатар, Итгэлтөгс нарыг дотогш оруулж зодож, дарамтлах боломжоор хангаж өгсөн юм биш үү?

-Амгаланбаатарын хүн алсан гэсэн ярианы үнэн, худлыг шалгах зорилгоор Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. Сүүлдээ мэдүүлгээ нотлуулах гээд “Чи яаж алсан билээ” гээд нэг алгадчихаж байгаа нь эрүүдэн шүүлт биш.

Миний үйлчлүүлэгч тухайн асуудлыг мэдэхгүй. Хэзээ хойно хэдэн сарын дараа ганц, хоёр алгадсан, цохисон, зодсон байна гэдэг нь мэдэгдсэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Батзандангийн хэлж байгаачлан олон хоног зодсон гэх яриа худал. Байсан бүх бичлэгийг Үндэсний телевизээр цацсан. Энэ нь эрүүдэн шүүлт биш. Эрүүдэн шүүлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч явуулдаг. Хоригдлуудын хоорондоо зодолдож байгаа үйлдлийг танхайрах гэдэг юм гэв.

Ж.БАТЗАНДАН: ХЭРГИЙН МАТЕРИАЛЫН 90 ХУВИЙГ УЛСЫН НУУЦААС ГАРГАЧИХСАН

Түүнчлэн УИХ-ын Түр хорооны гишүүдийг шүүх хуралд ажиглагчаар оролцохыг татгалзсан асуудлын тухайд УИХ-ын гишүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр “Шүүгдэгчдийн зүгээс шүүх хурлыг явуулахгүй байх зорилгоор шалтаг шалтгаан гаргаж, аль болох хойшлуулахыг оролдож байна. Түр хорооны зүгээс Олон улсын парламентын холбооноос тавьсан хүсэлтийн дагуу шүүх хуралд ажиглагчаар оролцож, хуулийн дагуу шүүх үйл ажиллагаа явж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилготой байсан.

Монгол Улсын Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т шүүх хуралдааныг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн хаалттай явуулж болно гэж заасан. Уг шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах шаардлагагүй.

Яагаад гэвэл хэргийн материалын 90 хувь нь улсын нууцаас гарчихсан. Хаалттай шүүх гэдэг нэрийн дор гэмт хэрэгтэн, эрүүдэн шүүгчдийг хамгаалах оролцогч битгий гараасай гэж хүсэж байна. Иргэд олон нийт, УИХ-ын гишүүд бид нар энэ хэрэгт онцгой анхаарал тавьж ажиглаж байгаа” гэв.

Л.ЖАВЗМАА: Б.БУЛГАН НАДТАЙ МЭНДЭЛСЭН

Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн асуудал яригдаж эхлэх үед Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг өнгөрсөн гуравдугаар сард эмнэлэгт хэвтүүлсэн байдаг.

Одоо ч тэд 401 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсээр байгаа аж. Шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа тэднийг ар гэрийнхэн нь мөдхөн суллагдана гэсэн итгэл найдвартай байгаагаа хэвлэлийнхэнд хэлж байлаа.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Чимгээ маань суллагдана гэдэг итгэл найдвартай, сэтгэл санаа нь өндөр байгаа. Анх тэднийг эрүүдэн шүүж байх үед нь би уулзаж байсан. Тэр үед Чимгээ “Манай өрөөнд Амгаланбаатар орж ирж хашхирч, бархирсан” гэж хэлсэн. Би тэр үед хэвлэлд ярьж л байсан. ХЭҮК-т ч хандсан. Тэд прокурорт ханд гэсэн.

Гэтэл прокурор нь “Цензургүй яриа”-гаар “Эрүүдэн шүүлт байхгүй. Нүд цавчихгүй харж байгаа” гэсэн. Бичлэг ил болоход “Бид тэр бүр харж чадахгүй” гэж худал хэлсэн. Ийм л үйл явц өрнөөд байгаа. Шүүх байгууллага үүнийг шударгаар шийдээсэй гэж хүсэж байна" гэв.

Тэгвэл Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ч байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр өмнөх шүүх хурлын үеэр Б.Булгантай уулзаж харагдсан.

Тэр хоёр юу ярилцсан талаар Л.Жавзмаа гуайгаас лавлахад “Булган надтай ирж мэндэлсэн. Өөрөө хүрч ирээд “Таны бие сайн уу” гээд мэндлээд яваад өгсөн. Өөр зүйл яриагүй. Уг нь ярьж хөөрөх зүйл их л байх юм. Нэг л уулзах боломж олдохгүй байна. Шүүх хуралд Амгаланбаатар юу хэлэх бол гэж л хүлээж байна. Үнэнээ яривал сайн л байна.

Гол нь өөр зорилготой орж ирсэн үү, ямар үгтэй орж ирэв гэдэг нь эргэлзээтэй. Хүүтэйгээ нэг сар орчмын өмнө уулзсан. Зодуур дарамт гайгүй болохоор түүнийгээ дагаад бие нь ч гайгүй харагдсан.

Гэхдээ ямар өөдтэй байх вэ, “Түргэн гарчихмаар байна” гэж байсан. Тэднийг гаргах талаар хүмүүс хөөцөлдөж л байгаа бололтой байсан. Шүүхийн шийдвэрийг л хүлээж байна” гэсэн юм. Шүүх хурал өчигдөр 20:00 цагийн үед завсарлаж өнөөдөр үргэлжлэхээр боллоо.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Ergelzee (202.21.108.231)
    Ene avgai yagaad ene notlogdson heregtnuudiig uhen hatan hamgaalaad guigeed bna aa
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • UNENEE hel (202.21.108.76)
    tevcheer chin baragdsan bol unenee hel.hurts bolon tagnuuliinhan hezee eruuden shuuh ajillagaa yvuulaagui ni todorhoi bolson.uls turiin zolios bolgoh gej sanaarhaad ch butehgui biz huuliaaraa l.buh zuil shiidegdeh estoi
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • П (202.126.89.163)
    Хаха алуурчид нь нийлээд сайдын хамгаалалтанд орчихсон ардын баатрууд болчихдог цаг байдаг л юм байна одоо хэн алсан хэн захиалсан нь хэнд ч хамаагүй юу
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • ГОК (66.181.178.66)
    БУЛГАН С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫН САНХҮҮГЭЭР АМЬ ЗУУЖ ЯВАА ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ !!! ТҮҮНТЭЙ ХАМТРАН АМЬДАРЧ БАЙСАН АЛДАР ГЭЭД ХҮНД ГАР ОРОСТ АЛУУЛСАН !!!
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 34 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 15 цаг 56 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 37 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 48 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 55 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 23 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 35 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 49 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 20 цаг 56 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 22 цаг 2 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 23 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top