x

Г.Батхүү агсны үхэл гэнэтийн учрал байсан уу, гэмт хэрэг болсон уу?

УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд гэнэтийн, золгүй байдлаар амиа алдсанаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Түүнийг өнгөрөгч тавдугаар сарын 17-ны оройн 19.20 цагийн орчимд Төрийн ордны нэгдүгээр давхарт (дээрээс унасан байдалтай) нас барсан байхыг нь олсон билээ.

Талийгаачийг хамгийн түрүүнд олсон гэх УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэрэг гарсны маргааш “УИХ-ын чуулган 18.00 цагт тарсны дараа хүмүүстэй уулзчихаад өрөөнөөсөө гартал хүн газар хэвтэж байсан. Төрийн ордон тусгай хамгаалалттай газар учраас харьяаллын дагуу эхлээд ТЕГ-т мэдэгдсэн. Дараа эмнэлгийн 103 ирж, нас барсан гэдгийг нь баталсны дараа нөхцөл байдлыг баримтжуулсан фото зураг авч цагдаагийн байгууллагад өгсөн. Шууд хараад Г.Батхүү агсныг байна гэж таниагүй. Талийгаачийн толгойны орчим нэлэнхийдээ цус болсон, хамар, амнаас нь цус гарсан байсан” хэмээн ярьсан.

Үүний дараа ЦЕГ-аас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд,

"2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэгдүгээр давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтын дор хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Нийгмийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой буруу ташаа мэдээлэл гарч, олон нийтийг төөрөгдүүлж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа учраас хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлөхгүй, талийгаачийн ар гэрийнхнийг нь хүндэтгэхийг хүсч байна" гэсэн билээ.

Мөн АН-аас талийгаачийн үхлийн шалтгааныг гаднын нөлөөтэй гэж үзэж буйгаа мэдэгдэж, хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд итгэлгүй байгаа тул Олон улсын парламентын холбоонд хандан тусламж хүсэх болсноо мэдээлсэн.  

Эл явдлаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Гэсэн ч цагдаагийн байгууллага хэргийг мухарлаж, өмнө тархсан “буруу ташаа” (өөрсдийнх нь хэлснээр) мэдээллийг залруулсангүй.

Хэрэг явдал болсноос хойш 11 хоногийн дараа буюу тавдугаар сарын 28-нд Шүүхийн шинжилгээний үндэсний төв шинжээчийн дүгнэлт гаргаж, урьдчилсан байдлаар талийгаачийг “өвчний улмаас нас бараагүй, өндрөөс унаснаас үүдсэн гэмтлийн улмаас нас барсан” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл цус харвах, зүрхний шигдээс болох гэх мэт эрүүл мэндээс шалтгаалсан гэнэтийн, зуурдын зүйл тохиогоогүй гэсэн үг.

Тэгэхээр нэг бол талийгаачийг хоёрдугаар давхрын гонхноос хэн нэг нь түлхсэн, эсвэл өөрөө үсэрсэн гэсэн үг. Учир нь Засгийн газрын хуралдааны танхимын үүдтэй залгадаг хоёрдугаар гонхноос хүн гэнэ сэргүй хальтраад, эсвэл хөл алдаад өөрөө уначих боломжгүй л дээ. Метр шахуу өндөртэй чулуун хашлагыг давуулж шидэх, эсвэл өөрөө авирч гарах хэрэгтэй болно.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хамгийн сүүлд сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ “Талийгаачийн үхэлд гаднын нөлөө байхгүй. Цагдаагийн байгууллага ажлаа хийгээд дууссан. Удахгүй хэргээ боогоод нийтэд мэдээлэх байх. Би хэргийн материалтай танилцах эрхгүй учраас үүнээс илүүг хэлэх боломжгүй. Харин та нар талийгаачийн ар гэрийнхнийг бодоод янз бүрийн батлагдаагүй мэдээлэл битгий цацаад бай. Хүний зовлонгоор улс төр битгий хийгээд бай” гэх мэтээр зандраад өнгөрсөн билээ. Үүнээс хойш дахиад сар гарны хугацаа өнгөрчихлөө. Харин “өнөө маргаашгүй нийтэд мэдээлнэ” гэсэн цагдаагийн байгууллага хэргийн шалгалтын үр дүнг мэдээлсэнгүй.

Уг нь бол хоёр сар гаруй шалгасных гэнэтийн учрал тохиолоор амиа алдав уу, гэмт хэргийн золиос болов уу? гэдгийг ялгаж салгаад, нэг мөр хэлчих хэрэгтэй юм. Гэмт хэргийн шинжтэй байгаад хэрэгтнийг илрүүлж чадаагүй байгаа бол тэрийгээ ч гэсэн хэлэх хэрэгтэй л дээ. Түүнээс биш дээрээс ямар “бошго” үзүүлэхийг хүлээгээд тэнгэр хараад суугаад байж болохгүй л дээ, цагдаагийн байгууллага. Ядаж л Хууль зүйн сайд нэг удаа ам нээснийх хэлсэн үгээ гүйцээх хэрэгтэй шүү дээ. Өөрт нь хамааралгүй юм бүхэнд оролцох мөртлөө өөрөөс нь шалтгаалах юухан хээхэнд ч хуруу хүргэдэггүй нэг сүрхий "цагаан гартай" нөхөр байна.

Одоо бүр гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажил нь Хууль зүйн сайдын биш, Хэрэг эрхлэх газрын даргын, УИХ-ын гишүүдийн ажил болсон. Эрдэнэтийн 49 хувийн “хулгайг” Л.Оюун-Эрдэнэ, С.Зориг агсны хэргийг Ж.Батзандан “байцаах” жишээтэй. Хууль зүйн сайд л ганцаараа хийх ажил алга. Явж явж улсын наадамд түрүүлсэн бөхөд цол олгох нь салбарын сайдын чиг үүрэг юм биш үү? Цагдаагийн байгууллага ажлаа хэрхэн хийх нь харин Ц.Нямдорж сайдад падлийгүй юм байна.

Б.СЭМҮҮН   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Баатар (202.9.42.197)
    Нямдорж мэтийн тархи толгой дотор сэтгэхүйн ѳмхийрчихсѳн зѳвхѳн ѳѳрийн үр хүүхэд хамаатан садан хамсаатнуудтайгаа нийлж тѳрд ѳндѳр алба хашиж амьдрах бодол сэтгэлтэй эд хѳрѳнгѳ болон хүн шахаж хаана хямдаар хусаж болох юу байна түүнийг ашиглаж явдаг хүн чононууд шудрага царай гаргаж монголын тѳрд бугшичихаад буг болоод суугаад байгаа учраас л ард түмэн улс орон ядуу дорой байна шүү дээ энэ хүнийг магтаад байдаг мал шиг сэтгэхүйтэй нѳхдүүд сохроор хѳѳрцѳглѳн давхиж ѳмѳѳрхѳѳ больцгоо хулгайчийг хулгайч нар л ѳмѳѳрѳх байх
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • зочин (202.21.107.13)
    Нямдорж хууль зүйн сайд гэхээсээ илүү сөрөг хүчнийхээ нэр.төрийг яаж унгаж намдаа кок авах талаар толгойгоо гашилгаж байгаа байх тэгээд ч сөрөг хүчний намын дэд даргын үхэл Түй ч хамаагүй байх оо
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • ГОК (66.181.184.222)
    ИСМЭЛ НЯМДОРЖ С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫН ХАМЖИГЧ !!! ТЭРЭЭР ЛУ.БОЛД , БАТЗАНДАН НАРЫН ӨЧҮҮХЭН ЭРХ АШИГ , ХУВИЙН ӨС ХОНЗОН ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙН ТОМ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧДЫГ ИЛРЭХ АЖЛЫГ ЗАМХРУУЛАХАД АШИГЛАЖ БАЙНА !!!
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Zochin (206.75.50.138)
    Yag unen.Bid hunii tuluu amidardaggui.Uuriinhee tuluu l amidardag.
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 48 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 16 цаг 10 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 51 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 18 цаг 2 мин Энгийнийг ухаалгаар 18 цаг 9 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 37 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 49 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 21 цаг 3 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 21 цаг 10 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 22 цаг 16 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 37 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top