x

Үндсэн хуулийн өөрчлөлт: ЦЭЦИЙГ ЦЭГЦЭЛЬЕ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажилласан хуульдын багаас сэтгүүлчдийн дунд нэг төрлийн мэдээлэл-сургалтыг зохион байгуулав. Цаашдаа ч үргэлжлэх байх. Сэтгүүлчдэд гэхээсээ илүү тэднээр дамжуулж олон нийтэд зөв мэдээлэл өгөх гэсэн зорилготой. Асуудал нь одоо УИХ дээр нэгэнт яригдаж эхлээд буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай.

ЦЭЦИЙГ ЦЭГЦЭЛЬЕ

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 21-ний өдөр УИХ Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн гишүүнээс чөлөөлж, оронд нь Н.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг томилжээ. Т.Жанцан нь хамгийн удаан буюу Үндсэн хуулийн Цэц анх байгуулагдсан цагаас хойш 26 жил Цэцийн гишүүн, даргаар тасралтгүй ажилласан байна. Энэ хооронд УИХ-ын бүрэлдэхүүн гэхэд долоон удаа солигдсон юм шүү дээ. 

Харамсалтай нь оронд нь томилогдсон хүмүүсийн хувьд олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Тэдэн дотор 20 жил бизнесийн салбарт ажилласан хүн ч бий. Бас нэг нь хорих ял эдлүүлэх байгууллагын даргаар ажиллаж байсан... гэх мэт намтартай хүмүүс өнөөдөр манай Үндсэн хуулийн манаанд зогсож байна л даа.

Уг нь Цэцийн гишүүнд “улс төр, хууль зүйн өндөр мэргэшилтэй” хүнийг томилно гээд Үндсэн хуульд биччихсэн. Өнөөдрийн тухайд тэр өндөр мэргэшил гэдэг нь аль нэг их сургуулийн дипломтой байх төдийгөөр л хэмжигдэж байна л даа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд манай УИХ 36 хүнийг Цэцийн гишүүнд томилсны талаас илүү нь мэргэжлийн бус хүмүүс байж.

Сүүлд “Сугардаггүй Сугар” гэж нэг нөхрийг Цэцийн гишүүнээс чөлөөлснийг санаж байгаа байх. ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, дандаа л аж ахуйн ажил хийж явсан нөхөр. Цаг нь ирэхэд тэр ч гэсэн хуулийн сургуулийг “эрх зүйч” мэргэжлээр төгссөн диплом гаргаад ирнэ л дээ. Харин манай УИХ түүнийг “улс төр, хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэж дүгнээд Цэцийн гишүүнээр явуулчихсан чинь бууж ирэхээ байчихаж билээ.

Хуулийн байгууллага энэ хүн дээр эрүүгийн хэрэг үүсгээд, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьсан чинь Цэцийн дарга нь өөрөө хурал зарлаад, Цэцийг хуралдуулаад “Цэцийн гишүүний бүрэн эрх” гээд аваад үлдчихэж байлаа. Тэр нөхөр ямар Цэцийг гишүүнийг томилж чөлөөлөх эрх мэдэлтэй ч биш дээ. Ийм л нэг “цадигаа алдсан” газар даа, манай Үндсэн хуулийн Цэц.

Нэгэнт Үндсэн хуулийн Цэц буюу Үндсэн хуулийн шүүх маань шүүх эрх мэдлийн хамгийн өндөр оргил юм бол тэр хэмжээгээр хараат бус байдлын асуудал яригдана. Одоогийн байдлаар зургаан жилийн хугацаатай томилогдоод тэрнээсээ цааш хэдэн ч удаа улирч болохоор байгаа нь Цэцийн гишүүнийг улс төрөөс буюу улстөрчдөөс бүрэн хараат болгож байна гэж үзээд “нэг удаа ёсөн жилээр томилогддог байх” хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа юм байна.

1992 онд анх Үндсэн хууль батлахдаа л “есөн жилээр томилох” саналыг УБХ-аас оруулж ирсэн ч АИХ-ын 450 депутат хэлэлцээд “Ямар хаан биш, заан биш. Яасан олон жилийн эрх дарх вэ” гээд зургаан жил болгочихсон. Тэгээд тэр нь одоо зургаа байтугай юм болж л дээ.

Товчоор хэлбэл Цэцийн гишүүнийг улираан томилдог байхаар дахин томилогдохоо бодоод улс төрчдөд, өөрсдийг нь томилж байгаа хүмүүст үйлчлээд байна. Үндсэн хуулийн манаа биш, улс төрчдийн гарын үзүүр болоод, сандал суудлаа хамгаалаад байна гээд ийм өөрчлөлт хийж байгаа юм байна. Мэдээж “хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан” байх ёстой.

Мөн Цэцийн гишүүнийг УИХ томилохдоо “томилгооны сонсгол” хийнэ. Хуульд заасан бусад шалгууруудыг тавиад явахаар Цэцийн гишүүнд томилогох насны доод хязгаар нь 45-50 нас болж байгаа юм байна. Нэг удаа томилогдоод тэтгэврийн насанд хүрнэ гэсэн үг. Хэрэв өөрөө л хууль зөрчихгүй бол тэтгэвэрт гартлаа ажиллах учраас хэнээс ч айж эмээлгүй, хараат бусаар ажиллах бололцоотой.

Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийг нэг удаа томилдог байх хууль дэлхийн бусад орнуудад ч мөн үйлчилдэг. Ихэвчлэн 12 жилээр томилогддог. Америкт жишээ нь 12 жилийн томилгоог 15 жил болгох тухай сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа гэнэ.

Хуульчдын багаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ төрлийн мэдээлэл-сургалтыг өгч эхэлсэн давхар шалтгаантай гэж хэлж бас болно.

Учир нь ямар ч сайн хуулийн төсөл УИХ дээр орж ирлээ гэхэд хэлэлцүүлгийн явцад байнга эвдэгддэг. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах явцад анх оруулж ирсэн төслөөс тэс хөндлөн, гэнэтийн цочмог өөрчлөлтүүд (хууль тогтоогч нарын дунд эрсдэл бүхий санаа гаргаж чадах эгзэгтэй нөхөд ч олон бий) хийгдэх вий гэдэг болгоомжлолын үүднээс ажлын хэсгийн байр суурь болон төслийн анхны хувилбарыг анхнаас нь цэгцтэй мэдээллээр олон нийтэд өгөөд явах нь зүйтэй гэж үзсэнийх.

Үргэлжлэл бий...

Б.ЗАЯА  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 15 цаг 32 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 13 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 24 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 30 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 18 цаг 59 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 11 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 25 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 20 цаг 32 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 21 цаг 38 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 цаг 59 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top