x

З.Энхболд даргын аюултай эндүүрэл

Цэргийн хүчээр төмөр зам барих Ерөнхийлөгч Х.Баттулгын санааг дэмжиж, тамгын газрынх нь дарга З.Энхболд ярилцлага өгөхдөө, Америкийн Невада муж улс дахь, "Хуверийн далан" хэмээн алдаршсан байгууламжийг "цэргийн хүчээр" хийсэн мэтээр "эндүүрнэ" билээ. Энэ бол нийгмийг төөрөгдүүлсэн том эндүүрэл төдийгүй Монголын эдийн засагт маш хортой үр дагавар бүхий аюултай эндүүрэл!

Хуверийн далан (Hoover dam)-ыг 1931 онд эхлээд 1936 онд дуусгасан. Яг Их хямралтай зэрэгцэн хэрэгжсэн, тэр хямралаас гарах зорилгоор хэрэгжсэн олон төслүүдийн нэг байсан. 5000 гаруй цагаан арьст иргэдийг ажлын байраар хангасан төсөл юм.

Америкийн түүхэнд "Их хямрал" хэмээн нэрлэгдсэн эдийн засгийн гамшиг нь ажилгүйдлийн түвшинг 25 хувьд хүргэн, ажилгүй хүмүүсийг гэр бүлийнх нь гишүүдтэй хамт дундачилж тооцвол бараг 60 сая хүнийг мөнгөн орлогын эх үүсвэргүй болгосон юм. Тэр үед ажлын байрны төлөө "алаан" болж байлаа.

Жишээ нь Хуверийн даланг барихад, хог хаях гэх мэт маш бага цалинтай ажил хийж байсан 30 орчим хар арьстныг эс тооцвол зөвхөн цагаан арьстануудыг л ажиллуулсан. Ази хүн ажиллуулахыг бүр хориглосон. Ийн ажлын байрны төлөө алалдаж байхад юун цэрэг, хоригдол мэтийн албадлагын хөдөлмөрийн хүчийг ашиглах, тэгэх тухай яриа ч байгаагүй.

Чухам Их хямралын үед л ажилгүйдэл нь нийгмийн төдий асуудал биш, цэвэр эдийн засгийг тодорхойлж байдаг макро тоо хэмжигдэхүүнүүдийн нэг нь мөн байжээ гэдгийг эдийн засагчид ойлгосон юм.

Зуун мянган хүн ажилгүй болно гэдэг бол үр хүүхдүүдийг нь тооцвол зах зээлээс дор хаяж хоёр зуун мянган хэрэглэгч төлбөрийн чадваргүй болно, нэг ёсондоо дор хаяж хоёр зуун мянган худалдан авагч "үхлээ" гэсэн үг. Сая хүн ажилгүй болно гэдэг нь дор хаяж хоёр сая худалдан авагч "үхээтэхлээ" л гэсэн хэрэг. Хоёр сая хэрэглэгч "үхээд" зогсохгүй, тэдний сарын цалин мэт орлогын эх үүсвэрээр хийгдэх зах зээл дээрх худалдан авалтын ачаар, хагас сар болон сарын мөчлөгтэй эргэлдэж байсан мөнгөний эргэлт буюу эдийн засгийн "цус"-ны эргэлт зогслоо гэсэн үг. Зах зээл дэх худалдан авагч "үхэх", эдийн засгийн "цус багадах"-аас болоод үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны зэрэг бизнес эрхлэгчид олноороо дампуурах бөгөөд үүнийг эдийн засгийн уналт гээд байгаа юм.

Тэгэхээр ажилгүйдлийн асуудал эдийн засгийн суурь асуудал аж. Ажилгүйдлийг хэрхэн бууруулах арга замын тухайд л эдийн засгийн дэг сургуулиудын хооронд үндсэн ялгаа гардаг. Кейнсчүүд, урт хугацаандаа тэртээ тэргүй үхэхээс хойш хэрэглэгээг өөгшүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах ёстой гэдэг бол хайекчууд, чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар ажилгүйдлийг бууруулна хэмээнэ, монетаричууд болохоор эдийн засаг дахь мөнгөний тоо хэмжээг ихэсгэж багасгах замаар асуудлыг шийднэ гэж зүтгэх жишээтэй.

Харин эдийн засгийн ямар ч дэг сургууль цэрэг, хоригдол зэрэг албадлагын хөдөлмөр эрхлэгчдээр бүтээн байгуулалт хийлгэхийг огт зөвшөөрдөггүй юм.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой орнуудад цэрэг юм уу, эсхүл хоригдолуудаар бүтээн байгуулалт хийх, бизнесийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглодог нь зөвхөн энэрэнгүй ёсны үүднээс тэгээд байгаа юм биш. Ардчилсан болж харагдах гээд ч байгаа юм биш.

Гол нь жирийн иргэдийнхээ ажлын байрыг хадгалж буй хэрэг. Эдийн засгаа уналтаас хамгаалж байгаа явдал.

Венесүэлийн эдийн засаг сүйрэхэд хүргэсэн нэг том шалтгаан нь 80 мянган цэргээр зам, барилга, газар тариалан зэрэг салбарт ажил хийлгэсэн явдал. Хий гэснийг тушаалаар хийдэг үнэгүй шахам хямдхан цэргийн ажиллах хүчинд ажлын байраа алдсан ажилгүй венесүэлчүүд хотын гудамжаар дүүрэн хөглөрөхүйд; бензиний үнэ бараг нэг цент шахуу атал, орлогогүй "үхмэл" хэрэглэгчдээсээ болоод л угтаа үйлдвэр, үйлчилгээ, худалдааны салбар нь тэр чигтээ бүрэн дампуурсан даа.

Өнөөдөр манайд венесүэл маягийн сүйрэл рүү шилжилт хийгдэж эхэлсний шинж тэмдэгүүд илрээд байгаа. Ардчилсан хувьсгалаас хойш үзэгдээгүй маханд оочёрлох үзэгдэл гараад эхэлсэн, удахгүй долларын ханшийг тогтоож дийлэхгүй алдах гэж байна. Хятад нүүрсний худалдан авалтаа зогсоож, Оюутолгой төсөл гацвал Монгол сүйд болоход бэлэн. Сая, авто зам барьдаг компаниуд Ерөнхийлөгчөөс ажил гуйж бараалахсан байна билээ. 

Ерөнхийлөгч, тамгын газрын дарга хоёр эдийн засгийн бодлого дээрээ эндүүрч болно. Тэр хоёр мэргэжлийн эдийн засагчид биш. Улстөрийн шийдвэрийн эдийн засгийн аюултай үр дагаварыг олж харахгүй байж болзошгүй.

Ингэж ч байгаа нь Эрдэнэс Таван Толгойн ашиг 800 зуун тэрбумыг буцаан зарж цэргийн хүчээр төмөр зам барих тухай ярианаас харагддаг.

Гэтэл, сав л хийвэл эдийн засагч хэмээн өөрсдийгөө цоллох дуртай эдийн засгийн ухааны доктор, профессор, мастерууд бүр таг чиг. Эрх биш, чөлөөт зах зээлд шилжээд 30-аад жил болсон тул эдийн засгийн мэдлэгээ шинэчилж амжсан байлгүй дээ?! 

Зах зээлийн эдийн засгийн мэдлэг ёсоор бол цэргийн хүчээр төмөр зам барих нь улсын эдийн засгийг маш аюултай хямрал руу түлхэх үр дагавартай, макро эдийн засгийн буруу менежмент.

Энэ тухай манай эдийн засагчид мэдмээрсэн. Бас, Венесүэлийн жишээ бэлэхнээ байна шүү дээ?! З.Энхболд даргын эндүүрэл маш аюултай эндүүрэл шүү дээ! 

Хөөе! Эдийн засагчид аа! Та нар хаана байна вэ?

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЭНЭ 76 ШИЙДЭХГҮЙ !!! БАС ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД ШИЙДЭХГҮЙ ЭЭ. (103.9.88.238)
    ДЭЭГИЙ
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • ЭНЭ АСУУДЛЫГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЁСТОЙ.ТЭГЭЭД ЗӨВ БУРУУГ НЬ АРД ТҮМЭН Л ЯЛГАЖ ДҮГНЭНЭЭ. АРД ТҮМЭН ГЭДЭГ ЧИНЬ АЙХТАР ШҮҮ ДЭЭ. ТЭРНЭЭС БИШ (103.9.88.238)
    ДЭЭГИЙ
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 38 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 16 цаг 0 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 41 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 51 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 58 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 27 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 39 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 53 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 21 цаг 0 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 22 цаг 6 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 27 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top