x

“Тагнуулчдын” хар тамхины хэргийг нууцын зэрэглэлтэй хэлэлцэв

Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдав. Хуралдаанаар Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын мэдээллийг сонслоо. Хуралдааны дараа Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Сүүлийн арах гаруй жилд хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл сонслоо. Арга хэмжээ авахгүй бол болохгүй болсон байна. УИХ, ҮАБЗ-д танилцуулна” гэв.

Өнгөрөгч тавдугаар сард Туркийн Станбул хот дах манай Дипломат төлөөлөгчийн газрын Дэд консул нь жолоочийн хамт их хэмжээний (70 кг героин, гурван сая евро гэдэг тоглоом биш шүү дээ) хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагынханд “гардуулсан” билээ. Хэрэг гарснаас хойш сарын дараа буюу зургадугаар сарын 3-ны өдөр ГХЯ хэргийн холбогдогчдын нэрийг нууцлан мэдээлэл хийсэн.

Олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг “ГХЯ дипломат албан хаагчдын холбогдсон гэмт хэргийг нуун дарагдуулсан” хэмээн буруутгасан (үүнээс зургаан сарын өмнө нь мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэл хууль бусаар тээвэрлэж яваад саатуулагдсан Эрхүүгийн консулын талаар ч бас мэдээлээгүй өнгөрсөн) бөгөөд хариуд нь Д.Цогтбаатар сайд “1992 оноос хойш хар тамхи болон бусад гэмт хэрэгт холбогдсон дипломат албан хаагчдын талаар УИХ-д мэдээлэл хийнэ” гэсэн билээ. "Би үхэхээр чи үх, ганцаараа үхэхээр олуулаа үх" болсон хэрэг. 

Тэр тусмаа “Өнгөрсөн оны сүүлчээс энэ талаар мэдээлэл аваад Европын улсуудтай хамтарч ажилласны үр дүнд хэргийг илрүүлсэн” гэх Гадаад хэргийн сайдын мэдэгдэл ("Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлага) бүр ч их анхаарал татна. Монгол Улс хар тамхины улс дамнасан сүлжээнд нэгэнт оржээ, түүнийг илрүүлэхийн тулд Гадаад хэргийн сайд нь гаднын тусгай алба, хууль хяналтынхантай хамтарч ажиллажээ гэж ойлгохоор байлаа. 

Үнэндээ бол Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга “Хувь хүний нууцтай холбоотой тул хэргийг шалгаж дуустал нэрийг нь нууцлана” хэмээн мэдэгдсэний маргааш ТЕГ-ын Тамгын дарга Э.Эрдэнэ дахин нэг "сюрприз" барьсан нь хэргийн холбогдогчдын нэр усыг зарлаад зогсохгүй “Б.Баттүшиг нь манайд ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн” хэмээн зарласан билээ. Ингээд Дэд консулыг буруутгаж байгаа “хар тамхи тээвэрлэсэн” хэрэг дээр “тагнуул хийсэн” хэрэг нэмэгдэх нь тэр. Дэд консулаар томилсон нь халхавч байжээ гэсэн үг. 

Тагнуулчдаа барьж өгдөг тагнуулын дарга ганц манайд л байдаг. Өөрийн улсын иргэнийг гадаад улсын шорон луу өөрийн санаачилгаар илгээдэг Гадаад хэргийн сайд ч гэсэн манайд л байна. "ХБНГУ-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй учраас тус улсын хуулиар хэргийг шийдвэрлэнэ" гэх арынх нь тайлбар бүр ч гаажтай. Хэрэг үйлдэхээс нь өмнө дуудаж авчираад өөрийн улсын хуулиар шийдвэрлэж болохгүй байсан хэрэг үү? Ингэхэд энэ хоёр хүн аль улсад хүчин зүтгээд байна аа. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • н (103.229.120.72)
    Тагнуулийн байгууллагад өөрчлөлт хийж цэвэр хүмүүс тавихгүй бол болохгүй болжээ
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • Болдоо (202.9.43.55)
    Тагнуулын ажилтнаа консулын халхавчаар явуулаад тамхинаас нь хувь хүртдэг сүлжээ шүү дээ!
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • би (202.126.88.237)
    хэн зарлах хэнтэй шалгах нь ямар хамаатай юм баригдсан л бол болоо шд шорондоо хат
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Mad (103.229.120.195)
    Tagnuuliin darga n ilchilej bga uym bn shudraga es
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Хуц (46.114.35.52)
    Хүрэлсүх пиздугийн шууд удирдлага хяналт дор хийгдэж байгаа бузар хар тамхинб ажиллагаа шүү дээ!!!
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 35 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 15 цаг 57 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 38 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 48 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 55 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 24 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 36 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 50 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 20 цаг 57 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 22 цаг 3 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 24 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top