x

Хөгжлийн бэрхшээлтэй улсаар тоглох муухай!

Монгол улсын эдийн засгаас Орос улсын эдийн засаг 100 орчим дахин, Хятадын эдийн засаг 1000 дахин том. Оросын хүн ам Монголынхоос 48 дахин их, гэхдээ нэг хүнд ноогдох ДНБ нь гурав дахин их. Хятадын хүн ам Монголынхоос 500 орчим дахин их, гэхдээ нэг хүнд ноогдох ДНБ нь 1,5 дахин их аж.

Нэг үгээр хэлбэл манай эдийн засгийн хүч чадлыг хоёр хөршийн эдийн засгийн хүч чадалтай харьцуулах ч аргагүй, хажууд нь дэндүү бичил. Хэрэв зээ газар доорх баялгийг нь тооцох юм бол бүр ч жиших аргагүй. Хэдийгээр Монголтой харьцуулахад хоёр хөрш ийм хүчирхэг эдийн засагтай боловч барууны хөрөнгө оруулагчдын араас хөл алдан гүйсээр. Татваргүй бүс нутаг гаргаж өгнө, болдог бол халдашгүй байдлыг нь онцгойлон үзчих санаатай. 

Жишээ нь, гурав хоногийн өмнө л гэхэд Оросын сангийн сайд асан, улсдаа нөлөө бүхий эдийн засгийн бодлоготон Алексей Кудрин, Америкийн хөрөнгө оруулагч Майкл Калвиг Оросын шүүхийн шийдвэрээр гэрийн хорионд оруулсан явдлыг хөрөнгө оруулагчдыг үргээсэн "эдийн засгийн шок боллоо" хэмээн адгав. Оросын ерөнхийлөгч Путин эл хэрэг явдалд хувийн зүгээс онцгой анхаарах болно гэдгээ хөрөнгө оруулагчдад амлаж байна. Орос орон Америк, Европтой түнжин хагаран муудалцан бараг л дайтахдаа тулсан хэдий ч хөрөнгө оруулагчдыг нь бол зүгээр л "зулгуйдаж" байна шүү дээ! Орос ингэх нь аргагүй. Барууны хөрөнгө оруулагчдад "зулгуйдан" эдийн засгийн сүпер гүрэн болохын үлгэр жишээг Хятад тэдэнд харуулсан. 

Хятад, Дэн Сяопины үеэс л барууны хөрөнгө оруулалтын тусламжтайгаар Америкийг өөрийг нь хөгжлөөрөө гүйцэж түрүүлэх алсын хараатай, нээлттэй хаалганы бодлого явуулна гэдгээ шууд зарласан. Одоо ч тэр зорилгоо хэрэгжүүлсээр буй. Өөрийнх нь хүчийг ашиглан өөрийг нь гүйцэж түрүүлнэ гэдгээ ийм ил тод шударгаар зарласан бодлого түүхэнд байгаагүй биз ээ. 

Хятад уг бодлогоо гайхалтай тууштай, хүлээцтэй, тэвчээртэй явуулсныг яана гээч. 1999 оны 5-р сарын 7-нд НАТО-гийн бөмбөгдөгч онгоц Белград дахь Элчин сайдын яамыг нь андууран бөмбөгдөн сүйтгэхэд хүртэл хятадууд сулхан эсэргүүцэх төдийгөөр тус хэрэг явдлыг тэвчин өнгөрөөж билээ! 

Өдгөө Хятад тэвчээртэй байсныхаа "шан"-г хүртэж байх шиг байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг боллоо. Америк Хятадад хамгийн их өртэй улс боллоо. Америк гэлтгүй дэлхийн эдийн засгийн байдал Хятадаас хамаардаг боллоо. Өнөөдөр Хятад ямар ч ааш авир гаргасан лав эдийн засгийн хориг зэрэг арга хэмжээг барууныхан авч зүрхлэхгүй. Хятадад эдийн засгийн хориг тавьбал Европ, Америкийн эдийн засаг унах эрсдэлтэй. Барууны эдийн засаг Хятадын эдийн засгийн "барьцаанд" орсон нь энэ аж. Гэтэл Оросын эдийн засагт хориг тавилаа гээд барууны эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэхгүй билээ. 

Хятад гадаадын хөрөнгө оруулалтыг татан хөгжиж чадсан бодлого оросуудад том хичээл, сургамж болсон нь эргэлзээгүй. Тэгээд Орос барууны хөрөнгө оруулагчдыг татаж "эрхлүүлэх" янз бүрийн оролдлогуудыг одоо ч хийсээр байна. Эдгээр оролдлогууд Хятад Америкийн хоорондын худалдааны дайнаас болоод удахгүй өгөөжөө өгөх байх. Барууны хөрөнгө оруулалт Орос руу зугуухан цутгаж мэднэ. 

Үүнийг гадарласан Си Зиньпин саяхан Санкт-Петербургийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцон Путинд панда баавгай бэлэглэн найр тавьж, Хятадын хөрөнгө оруулалтын орон зайг хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх алхмыг хийх шиг боллоо. 

Хятад улс өнөөдөр гадагшаа хөрөнгө оруулах, зээл өгөх чадалтай том эдийн засагтай болсон. Гэхдээ л барууны хөрөнгө оруулагчдыг урин дуудсан хэвээр байгаа. Нэн ялангуяа Илон Маск мэтийн өндөр технологийн салбарын хөрөнгө оруулагчдыг оруулан "эрхлүүлэх" тусгай бүсүүдийг байгуулсаар, хөрөнгө оруулагчдад төрөл бүрийн хөнгөлөлтүүдийг амласаар байгаа аж. Тэр битгий хэл, нээлттэй эдийн засаг, чөлөөт худалдааг хамгаалагч гүрэн болчихсон Хятад,Трампын протекционизмыг зад эсэргүүцэж байна шүү дээ. 

Ийнхүү хоёр хөрш маань, дахин цохон дурьдахад, маньтай зүйрлэхийн эцэсгүй хүчирхэг эдийн засагтай хэрнээ барууны хөрөнгө оруулалтын "хойноос гүйсээр" байна. Гэтэл Монголын төр найгүй мунхгаа гайхуулан хөрөнгө оруулагчдыг хөөж туун, 1930 оны барууны капиталыг шахан зайлуулах хийтэй ажлаа сэргээн хөөрцөглөж, "их үргээлэг" хийж сууна даа. 

Их үргээлгийн ард хоёр хөрш байгаа гэсэн мэдээлэл тархаж байна! Магадгүй, хий хардлага ч байж болзошгүй. Мөнөөх гадаадын капиталыг шахан зайлуулах 30-аад оны кампанит ажлын ард Зөвлөлтийн коммунистууд зогсож байсан түүхтэй болохоор ийм хардлага төрсөн биз. Эсхүл хэдхэн жилийн өмнө "Хаан резорс" хэмээх Канадын компанийг Монголоос хууль бусаар хөөж гаргуулах ажлыг Монголын Ерөнхий сайдаар өөрөөр нь хийлгүүлээд, үүний улмаас үүссэн нөхөн төлбөрийг бараг долоо дахин нугалж монголчуудад үүрүүлсэн хошин шог гэмээр хэрэг явдлын ард Оросын этгээдүүд байсныг мэдэх болохоор тэгсэн биз. 

Хэрэв зээ энэ хардлага үндэстэй байх ахул, харин манай хоёр хөршийн хувьд их л дорд орсон хэрэг болно. Завсар нь хавчуулагдсан "нэг муу" жижиг улсаар хавсайдаж тоглоно гэдэг хоёр сүпер гүрнүүдийн хувьд яавч нэр төргүй хэрэг мөн. Тэр тусмаа, политик устсан төрөөсөө болоод "хөгжлийн бэрхшээлтэй" болчихсон буурай, жижиг Монгол улсаар тоглох бүр муухай! 

Монгол хөгжлийн бэрхшээлтэй байхын зовлонг мэднэ. Ийм үед амин хувийн эрх ашгийнхаа төлөө улсаа ч алахаас сийхгүй адгийн улстөрчдөөр төр дүүрсэн байдаг. Тэдгээр улстөрчдийг, урд хөрш маань худалдаж аваад өөрийнхөө төлөө зүтгүүлж байсан, хойд хөрш маань айлгаж байгаад өөрийнхөө төлөө зүтгүүлж байсан түүх бий. 

Тэр түүхийн ул мөр арилж дуусаагүй байтал өдгөө муу улстөрчдийн үе эргээд иржээ. Одоо манай төрөөр дүүрэн айсандаа Оросын гар хөл болох, шунагтаа Хятадын гар хөл болох улстөрчид байна. Монголчуудын хэрсүү хэсэг нь үүнийг гадарласан. Тэгээд, хөгжье гэж байгаа улс бүр хөрөнгө оруулагчдыг урьж байгаа энэ үед улсаа сүйдлэхээр санаатай тэнэгтэж, их үргээлэг хийж буй Загджав мэтийн "бандитууд"-ыг хараад, арай түүхийн хэрэг явдал давтагдаж байгаа юм биш биз хэмээн хардаж байна! 

Хоёр хөрш маань хөгжлийн бэрхшээлтэй болчихсон манай улсаар тоглохгүй зөнд орхивол өөрсдөд нь магадгүй хэрэгтэй. Юу гэвэл дунд нь хавчуулагдсан буурай Монгол хөгжин цэцэглэвэл манай хоёр хөршийн сайн санааны алдар цуу дэлхийн улс орнуудад түгэж, итгэл найдварыг нь олох буй заа!

Э.Бат-Үүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • т (49.0.212.105)
    Түс тас үнэн байдлыг хэлжээ. Монголын өнөөдрийн байдал ийм л байна. Хийрхэлд автсан массын толгой эрэгчихсэн..Нухцтай байдлыг бодогсод цөөнх болчихсон. Эмэгнэлтэй байдал давтагдах бий.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 12 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 15 цаг 34 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 15 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 25 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 32 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 1 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 13 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 27 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 20 цаг 34 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 21 цаг 40 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 1 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top