x

“Жаст"-ын Ш.Батхүү ганцаараа хэрэг үүрч, Ч.Ганзориг ЗГХЭГ-ын даргыг хахуульдсан уу?

Улстөрчдийн саалийн үнээ болсон “Эрдэнэт” үйлдвэрт үлэмж их хэмжээний хохирол учруулсан “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг татвар төлөгчид бид саяхан төлсөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар “Стандарт” банктай холбоотой асуудалд нийтдээ 115 сая ам.доллар төлөх байсныг 40 сая ам.доллар болгон бууруулж, Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-аас гаргаж тус банк руу шилжүүлсэн” гэсэн сүржин мэдэгдэл хийж байв.

Баатарлаг гавьяа байгуулж, татвар төлөгч бидний мөнгөнөөс төлж буй Засгийн газрын шийдвэрийн ард хэдэн арав гаруй сая долларын хахуулын асуудал бас яригдаж эхэллээ. “Эрдэнэт” зөвхөн шахаа хийдгээрээ саалийн үнээ гэгддэг биш, шүүхийн маргаан нь хүртэл улстөрчдөд ашиг авчирдаг бололтой. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд хэвлэлийн бага хурал хийж “Эрдэнэт”-ийн удирдлагууд гарын үсэг зурсан гэж баттай баримттайгаар мэдэгдэж байсан бол одоо энэ тухай ам нээхгүй болтлоо “шагнал” хүртсэн тухай эх сурвалж хэлж байна. 

“Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын ердөө 26 сая ам.доллар нь цаанаа төлөгдөж, үлдсэн 14 сая ам.доллар нь хаачсан нь тодорхойгүй алга болсон гэх нь бий. 10 сая ам.долларын хахууль авсан сайдын эрэлд хатаад байсан ярианы салхи нь энэ зүг рүү эргэж, 10 сая ам.доллар ч биш 14 сая ам.доллар болоод явчих шиг боллоо.
Юутай ч “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын төр эзэмшиж байхад “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажиж “Стандарт” гэх гаднын банкнаас зээл авсан хувийн “Жаст” ХХК-ийн учруулсан хохирол 115 сая ам.долларт хүрсэн.

“Стандарт банк” манай улсыг шүүхэд өгч хэрэв хохирлоо барагдуулахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийг чинь авна шүү гэж айлгаж байсан цаг саяхан. Нэгэнт төр эрсдэлийг дааж төлсөн ч хохирлыг учруулсан хүмүүс нь төлөх тухай одоо яригдана. Гэтэл “Жаст”-ын Ш.Батхүү тэргүүтэй “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, Ерөнхий сайд асан С.Баяр нарыг хөөн хэлэлцэх хугацаагаар суллах шүүх хурал болж, тэд гэм зэм ял хүлээлгүй үлдэх нь тодорхой болжээ.

Эрдэнэтийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан “Жастын” хэмээх Ш.Батхүү болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нарт холбогдох шүүх Нийслэлийн шүүх дээр хэлэлцэгдээд анхан шатны шүүх рүү буцжээ. Мөрдөн байцаалт дутуу явагдсан байна гэж үзжээ. Сонирхолтой нь дээрх албан тушаалтнуудын гарын үсгийг Ш.Батхүү дуурайлган зурсан гэдгийг Монголын хууль хүчний байгууллагууд хүлээн зөвшөөрч тэднийг буруугүй гэж үзэж байгаа гэнэ.

Баримтыг нэхэн санавал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нар мэдээлэл хийхдээ Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхээс “Жаст групп” ХХК болон Стандарт банк хооронд байгуулсан 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК оролцсон байдлыг дараах байдлаар үндэслэлүүдийг дурдсан байна. 2009 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:

-Стандарт банк нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан;
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан.
2010 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:
-Тус зээлийн гэрээнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК ашиг хүртэх боломжтой байсан;
-Тус зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан;
-Тус зээлийн гэрээтэй холбоотой барьцаа гэрээний эрх шилжүүлэх тухай мэдэгдлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас дамжуулснаар эрх шилжүүлэлт хүчин төгөлдөр болсон;
-Тус зээлийн гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан;
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон гэж дурдаж байв.

Мөн Өмнөд Африкийн Стандарт банкнаас олгосон зээл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дансанд орсон эсэх, түүнийг хэрхэн зарцуулсан талаар мэдээлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас ирүүлсэн мэдээллээс авч үзвэл 2010-2013 онуудад Стандарт банкнаас нийт 213,3 сая ам долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь “Меркентал хаус”, “Миллфорд Глобал” корпорацаас төлөгдсөн борлуулалтын орлого гэж бүртгэгджээ.

Уг орлогоос УБТЗ ХНН-д тээврийн хөлсний төлбөрт 55,6 сая ам доллар, “Жаст” компаниас нийлүүлсэн түлш, шатахууны төлбөрт 41,2 сая ам.доллар зэрэг төлбөрт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас шилжүүлсэн байна гэжээ. Мөн дараагийн нэг хөдөлшгүй баримтыг дурдвал, Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх гаргасан шийдвэртээ “2010 оны зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон” гэж үзсэн. Ингэж цагаан цаасан дээр тодоос тод бичиж шүүхийн шийдвэр гарчихсан байхад өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийнхэн бид гарын үсэг зураагүй гэж гүрийсээр байгаа. Олон нийтэд үүнийгээ итгүүлэхийг хүсч байгаа.

Дараагийн баримтуудаас үзвэл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "2010-2013 онд Стандарт банкнаас 213,3 сая амдолларын гүйлгээ хийгдэж Эрдэнэтийн данс руу орсон. “Меркентал хаус”, “Миллфорд Глобал” корпорацаар дамжиж энэ мөнгө гарсан. Тус зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий гэрээнд Г.Амарбат, Ч. Ганзориг нар гарын үсэг зурсан. Тэгэхээр холбогдогчоор яалт ч үгүй татагдана" гэдгийг хэлж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Ч.Ганзориг гэдэг хүний дор ажилладаг нэр бүхий хүмүүс гэрээнд гарын үсэг зурсан. “Эрдэнэт” баталгаа гаргасан нь тогтоогдоно" гэж байсан бол УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж "10 сая доллараас дээш зээлийг тус үйлдвэр Удирдах зөвлөлөөсөө шийдвэр авсан үед хийх эрхтэй. Энэ эрхээ даваад 109 сая долларын гэрээнд батлан даалт хийчихсэн. Өндөр албан тушаалтан нөлөөлсөн нь тодорхой" гэж байв.

Хариуцлагатай эрхмүүдийн хэлж байсан үгс, шүүхийн хөдөлшгүй баримтууд байсаар байтал “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд “Бид гарын үсэг зураагүй” гэдэг өнөөх үгээ хэлж, хариуцлага хүлээхгүй болж байгаа нь зүйд хэр нийцэх вэ?

Хэргийн гол буруутан болох Ш.Батхүү дээрх албан тушаалтнуудын хамтрагч бөгөөд “Би хуурамч гарын үсэг, хуурамч тамга хэрэглэсэн” гэж хэлээд хэргийг өөр дээрээ ганцаараа үүрч гарахаар болж байгаа. Үүнд манай улсын хууль хяналтын байгууллага хийгээд Засгийн газар оролцож байгаа нь хачирхмаар.

Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын их хэмжээний мөнгөн хохирол учруулсан хэргийг шалгахдаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачилсан албан тушаалтнууд оролцсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар суллах хуулийн дагуу “Жаст”-ын холбогдогч нарын 2013 оноос яллагдагчаар татагдсан гэж үзэх аваас Ерөнхий сайд асан С.Баяр толгойтой “Эрдэнэт”-ийн удирдлагууд оролцсон гэмт хэрэг өнгөрсөн 2018 онд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж таарах нь. Манай Монголын шүүх тэдний хэргийг хэлэлцсэн болж харагдаад суллах гэж буй жүжгийг ард түмэн мэдэж байгаа. 
Үргэлжлэл бий

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • monhyy (93.212.134.96)
    HUBIS GAL HIIGEEGUI NI GAI....MONGOLCHUUD
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.126.89.38)
    Өө за за ЛУЙВАРЧИД Ч ГААРААД ӨГЧЭЭ... ХЭРЭВ ЖИРИЙН НЭГЭН БАЙСАН БОЛ АЛЬ ЭРТ ӨҮХ НАСААР НЬ ТАМЛАН ЗОВООНО.... Гэхдээ ЛУЙВАРЧИД баярлах болоогүй... ТЭД УДАХГҮЙ ЕСӨН ҮЕЭРЭЭ ТАМД ҮЙЛ ЛАЙГАА ЭДЛЭХ БОЛНО. ХАРЖ Л БАЙГААРАЙ....
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 16 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 17 цаг 38 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 19 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 29 мин Энгийнийг ухаалгаар 19 цаг 36 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 5 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 17 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 31 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 22 цаг 38 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 23 цаг 44 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top