x

Д.Энхбатыг эрүүдсэн хэргийг шалгахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарах уу?

Өнгөрөгч баасан гаригт Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос жагсаал зохион байгуулж, Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардлаа. Тэд Нийгэмд онц хэрцгий гэмт хэрэг тасрахгүй, зэрлэгшсэн нийгэм бий болоод байна. Иргэд Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх ноцтой зөрчигдөх боллоо” хэмээн үзэж, хүний амь нас эрсдэх, амиа хорлолт нь төрийн тусгай хамгаалалттай байгууллага, төрийн албанд, цэргийн ангид удаа дараа давтагдаж байгаа нь төр иргэнийхээ халдашгүй байх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчигч, хуулиар хүлээсэн баталгаа, үүргээ биелүүлэхгүй байгаад төр буруутай хэмээн үзэж үүний төлөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж огцрох ёстой гэсэн байна.

Мөн тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчид (Увс аймгийн Өндөр хангай, Зүүн хангай сумын цагдаа нар) сурагч охидыг хүчирхийлсэн ноцтой гэм хэрэг гарсныг цагдаагийн удирдлагууд бүтэн нэг сарын турш нуун дарагдуулж байна гэв. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог үгүй хийж, цагдаад энэхүү үүргийг давхар хүлээлгэснээр цагдаа хохирогчдыг хамгаалах бус хохироож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултарч, гэм шийтгэл хүлээлгэхгүй байгаад Хууль зүй дотоод хэргийн сайдын буруутгажээ.

Тиймээс Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоо биелүүлэн ажиллаж чадахгүй байгаа Хуул зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг төрт ёсоо хүндэтгэн, ард иргэдээсээ уучлал хүсч, хариуцлагатай албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна. Жагсагчдын шаардлагыг ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж хүлээн авч хариу өгөхөө амласан байна.

Сануулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрөгч гуравдугаар сард мэдэгдэл хийж, С.Зориг агсны хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт “хилсээр хэрэг хүлээлгэсэн” хэмээн үзэж, энэ хэрэгт холбогдсон тагнуулын хоёр ажилтан, ШШГБ-ын нэг ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлсэн. Мөн тэднийг ялаас чөлөөлж, суллуулахаа хэвлэл мэдээллийн байгууллагынхыг цуглуулж байгаад албан ёсоор зарласан билээ.

Үүний дараа АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж уг хэргийг (Т.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар) ЦЕГ-ын Тусгай субектийн хэлтэст харъяалал тогтоон шилжүүлсэн байдаг. Мөн уг хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулан шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрөгч долоо хоногт Б.Хурцыг шүүхийн шийдвэрээр сулласан авч прокурор эсэргүүцэл бичин цагдан хорих хугацааг сунгаад байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хилсээр хэрэг хүлээлгэх ажлыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц зохион байгуулсан” гэсэн билээ.

Гэвч Ц.Нямдорж, Б.Хурц нарын хамтран үйлдсэн байж болох бас нэг хэрэг олон нийтийн анхаарлын төвд орсоор удаж байна. Ц.Нямдорж сайдыг “эрүү шүүлттэй дайн зарлахаа” мэдэгдсэнээс хойш хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 7-д (одоогоос хорь хоногийн өмнө) С.Зориг агсны хэрэгт хилсээр гүтгэгдэн амиа алдсан Д.Энхбат агсны хүүхдүүд УЕП Б.Жаргалсайханы нэр дээр гомдол гаргаж, түүний эсрэг эрүү шүүлт явуулсан хэргийг шалгуулахаар хүсэлт гаргасан билээ. Гэвч шинээр томилогдсон УЕП уг асуудалд албан ёсны хариулт өгөөгүй байна.

Уг нь Д.Энхбат агсныг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татан шалгах явцад эрүү шүүлт хэрэглэсэн болон түүнийг гүйцэтгэсэн хүмүүсийн нэр ус өнгөрсөн арав гаруй жилийн дотор олон нийтэд хэдийн ил болсон байдаг. Д.Энхбатын амьд ахиудаа өгсөн ярилцлага, түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн хийсэн удаа дараагийн мэдэгдлүүд хэвлэлийн хуудаснаа бүдгэрч амжаагүй байна. Мөн Д.Энхбатыг энэ хэргийг үйлдсэн хэмээн барин тавин хэлсэн тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үсэрсэн шүлс хатаж амжаагүй байна.

Тухайн үед С.Зориг агсны хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, Д.Энхбатыг яллагдагчаар тогтоосны дараа тагнуулын байгууллага Францаас хулгайлж авчирах ажлыг зохион байгуулсан байдаг. Ц.Нямдорж сайдын хэлдэгчлэн “захиалагч нь” Ц.Нямдорж сайд байх магадлалтай гэсэн үг.

Гэвч энэ одоо чухал биш. Ц.Нямдорж сайд нэгэнт “Эрүү шүүлтийг тэвчихгүй” гэж хэлсэн бол энэ үгэндээ эзэн болох ёстой. Өөрийн дор ажилладаг цагдаагийн Тусгай субьектийн хэлтсийг дайчлан тухайн үед эрүү шүүлтийг зохион байгуулсан нөхдийг шалгах эрх нь Ц.Нямдорж сайдад байна.

Гэвч олон нийтийн анхааралд өртсөн, томоохон дуулиантай хэргийг ярихаар манай хуулийнхан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үгээр хаадаг. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацааны дараа уг гэмт үйлдэл нь нийгэмд аюулгүй болсон хэмээн үзэж ялаас чөлөөлөх тухай ойлголт юм. Түүнээс биш гэмт хэргийг илрүүлэхгүй байх тухай огт биш.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрвээ хуулиа мөрддөг Д.Энхбат агсныг эрүүдэн шүүсэн, хилсээр хэрэг тулгасан хэргийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарынхтай яг адил шалгуураар авч үзэж, эрүүгийн гэмт хэрэгт тооцон мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Харин түүний дараа гэм буруутай этгээдэд ял, хариуцлага тооцох эсэх асуудал нь хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа” яригдах учиртай. Дахин хэлэхэд, "хөөн хэлэлцэх хугацаа" гэдэг нь ял, хариуцлага хэрэглэхгүй байх тухай ойлголт болохоос, хэргийг илрүүлэхгүй байх тухай биш юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ГОК (66.181.187.17)
    С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ ЗАХИАЛЖ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НИСДЭГ ТЭРЭГНИЙ ОСЛООР АЛАГДСАН ХАМЖИГЧ Ц.НЯМДОРЖ ЗАХИАЛАГЧДЫГ ИЛЭРЧИХВИЙ ГЭХЭЭС НОЙР НЬ ХҮРЭХГҮЙ ГҮЙЦЭТГЭГЧ НАРААР ШОУДАЖ БАЙНА !!!
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 9 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 17 цаг 31 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 12 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 22 мин Энгийнийг ухаалгаар 19 цаг 29 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 20 цаг 58 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 10 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 24 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 22 цаг 31 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 23 цаг 37 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 23 цаг 58 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top