x

Цаазын ял хүчирхийллээс ангижрах арга биш!

Согтуу нагацдаа гарын дөрвөн хуруугаа тайруулж, хөлөө түлүүлсэн долоон настай охинд өчигдөр Гэмтэл согогийн үндэсний төвд мэс засал хийж, гурван хурууг нь залгаж чаджээ. Тасарсан нэг хуруу хэдийн үхэжсэн байсан тул залгах боломжгүй байлаа гэж эмч нар ярив. Хуруунуудаа тасдуулсан охин зугтаж гараад гудамжинд цусаа урсган зогсч байхад нь хавь ойрынх нь хүмүүс цагдаад мэдэгдсэн байна. Харин 51 настай эр “ухаанаа алдтал согтсон байсан учраас юу хийснээ мэдээгүй” гэж цагдаад мэдүүлжээ.

Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг иргэн Х нь 2016 оны хоёрдугаар сараас 2018 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 13 настай дагавар охиноо байнга хүчиндсэн гэмт хэрэг гарсан байна. Түүнийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдээлжээ.

“Өдрийн сонин”-ы саяхны нэг дугаарт УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарийн ярилцлага нийтлэгдсэн байна. Уг ярилцлагад хүчингийн хэргийн дийлэнх нь насанд хүрээгүй охид байна. Судалгаасаас үзвэл, тэдний дийлэнх нь 15 нас хүртлээ аавынхаа болон хойд эцгийнхээ өвөрт унтдаг байжээ гэсэн байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн буруу хэвшил, амьдрах орчны нөлөөлөл насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн хохирогч болгож байна аа гэсэн үг.

Хүүхдүүдээ яана аа? гэхээр дахиад л нөгөө цаазын ялын тухай яриа сэргээд ирлээ. Ерөнхийлөгчөөсөө (Х.Баттулгаас) эхтэй юм. "Хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь ихэслээ" гэхээр зөрүүлээд “Тэгвэл цаазын ялтай болъё” гэдэг. Хэрвээ хүчиндсэн этгээдийг цаазлаад энэ хэргийг хор уршиг, үр дагавар арилдаг бол яая гэхэв. Гэтэл харамсалтай нь тийм биш. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх суурь, нөхцөл нь манай нийгэмд, бүр гэр бүл дотор байна аа гэсэн үг. Харин үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ? УИХ-аар баталсан Хүүхэд хамгааллын тухай хууль чинь яг юунд зориулсан хууль юм бэ?

Охин хүүхдүүд яагаад 15 нас хүртлээ аавынхаа, эсвэл хойд эцгийнхээ өвөрт унтах ёстой юм бэ? Эх хүн яагаад ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд, хүлцэн тэвчээд байгаа юм бэ? Долоохон настай хүүхдийг яагаад ухаан мэдрэлгүй болтолоо архиддаг нэг согтуугийн гар дээр орхиж байгаа юм бэ? гэдэг чинь нийгмийн том асуудал болоод байна. Тэгвэл энэ нэр бүлүүдийг ч гэсэн бүгдийг нь цаазлах уу?

Үүнээс үзэхэд цаазын ялыг сэргээснээр хүчирхийллийг таслан зогсооно гэж байхгүй. Таслан зогсоодог тийм ид шид байдаг байлаа гэхэд бид цаазын ялаас ухрах ямар ч боломжгүй болсон. Яагаад гэвэл бид Цаазын ялаас татгалзах тухай олон улсын конвенцид олон жилийн өмнө нэгдэж орсон. Түүнийхээ араас Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулж, цаазын ялыг халсан. Одоо үүнээсээ буцна гэвэл конвенцид нэгдсэн 100 гаруй оронтой Монгол Улс нэг бүрчлэн хэлэлцээ хийж байж конвенциос гарах болно. Түүнд хэдэн жилийн хугацаа зарцуулахыг таашгүй. Бас үр дагавар нь юунд хүргэх ч гэсэн тодорхойгүй.

Тиймээс манай Ерөнхийлөгчийн “Цаазын ялыг сэргээнэ” гэсэн нь эхнээсээ хуурмаг, хоосон үг байсан. Асуудлыг шийдвэрлэх биш, зугтах гэсэн арга зам, хоосон популизм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 15 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 17 цаг 37 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 18 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 29 мин Энгийнийг ухаалгаар 19 цаг 35 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 4 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 16 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 30 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 22 цаг 37 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 23 цаг 43 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top