x

Үлгэр үнэн байх албагүй, сонсоход сайхан байх нь чухал...

Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн төсөөлөл дэх Майдар эко хотдоо Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг бусдын оролцоотойгоор тавьжээ. Шав тавих ёслолд Монголын кино урлагийн нэр хүндтэй эрхмүүдээс гадна Холливудын жүжигчид, найруулагчид ирж оролцсон талаар нэр төртэй хэвлэлийн байгууллагууд сүр дуулиантай мэдээ цацав.

Шав тавих ёслол дээр Ерөнхийлөгч Майдар эко хотын 50 га талбайд есөн кино студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн орчин үеийн техник, технологи бүхий кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна гэсэн байна.  Энэ нь шинэ хотыг дотоод, гадаадын жуулчдын нүдийг хужирласан нүсэр цогцолбор болгох юм гэнэ. Энэ цогцолборт жилийн турш, цаг уураас үл хамааран киноны зураг авалт хийж, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, компьютер график, видео графикчид маань эх орондоо дэлхийн захиалгыг хүлээн авч оюуны том үйлдвэрлэл явуулах гэнэ. Бараг л Америк, Хятадын киночид ажлаа хаяад манай руу гүйхээр юм ярьчихлаа. Үлгэр үнэн байх албагүй, сонсголонтай байх нь чухал гэдэг байх аа.

Дөнгөж саяхан л УИХ дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилжийг хэлэлцэж, Монгол Улсын нийт өр 28 тэрбум ам.долларт хүрчихлээ гэж ярьж байсан. Засгийн газрынх нь өр дангаараа 27 их наяд төгрөг гэв үү? АТГ-ын дарга нь хүртэл сая ажлаа өгөхдөө 33 их наяд төгрөгийг татвараас чөлөөлсөн, үүнээс болж Монгол Улс авлигын индексээр араасаа тэргүүлж яваа гэсэн байна лээ. Энэ бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаагүй юу? Ингэхэд Х.Баттулга бид хоёр хоёр өөр тивд амьдраад байна уу?

Хэвлэлийн мэдээнд “Майдар эко хот”-ыг байгуулах шийдвэр анх 2012 онд гарч, шавыг нь тавьсан гэсэн байна лээ. Энэ ч гэсэн бодитой биш. Шинээр хот байгуулах болон татан буулгах, нүүлгэн шилжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэдэг. Өмнөх парламентын үед лав тийм шийдвэр гараагүй. Одоогийнх бол бүр ч үгүй. Нийслэлийг нүүлгэх ажлыг парламент сүүлийн арав гаруй жил яриад нэгдсэн шийдвэрт хүрч чадалгүй орхисон. Яг ярьсан дээрээ тулбал Хархорумын тухай харин ярьж байсан байх шүү. Эко Майдар хотын тухайд бол энэ Засгийн газрын үед л ярьж эхэлж байна.

Өнгөрөгч 2018 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байдаг юм. Майдар хотыг бүтээн байгуулахад зориулж. Энэ бараг албан ёсны анхны шийдвэр нь байх. Харин хот байгуулах тухай асуудлыг бол парламент огт хэлэлцээгүй гэдгийг өмнө хэлсэн.

Тэгэхээр улсын Ерөнхийлөгч маань манийгаа дахиад л маллаад эхэллээ. Огт байхгүй хотод бурхан барина, кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна ч гэх шиг. Бүр түүндээ урлаг, соёлынхныг татан оруулж, сэтгэл мэдрэлээр нь наадаж байна л даа. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улс болохоороо (өөрсдийнх нь тухай ярьж байхад хэн үгүй гэх билээ) манай киноны нэр алдартай эрхмүүд гүйж очоод шав тавих ёслолд нь оролцож. Бас болоогүй Холливудын жижигчин, найруулагчдыг урьчихсан. Ингэхэд манай Ерөнхийлөгчийн луйвар бүр дэлхийн дэвжээнд гарчихлаа шүү. Удахгүй дэлхий тойроод мөнгө гуйгаад явах биз. (Саяхан л Багануур, Налайхыг дагуул хот болгоно гээд Арабуудаас  мөнгө гуйгаад сууж байсан)

Гэвч харамсалтай нь үлгэр хэдий сонсголонтой байлаа ч үнэн болж чаддаггүй. Одоохондоо бид өрөндөө баригдаж, өтөндөө идэгдсэн (авилгыг хэлж байна) Азийн буурай орон хэвээрээ л байна. Оргүй хоосноос оргилд гарна гэж байдаггүй. Монголын киночид дэвлээ дэвлээ гээд Холливудын урд гартлаа өдий. Монгол баяжлаа баяжлаа гээд хот байгуултлаа хол байна. Түүнийхээ оронд Хятадаас гуйж дөрвөн жил барьж байгаа цэвэрлэх байгууламжаа хурдан ашиглалтад оруулж, Туул голынхоо бохирдлыг бага ч гэсэн цэвэрлэж чадвал бид өнөө маргаашдаа амьд явж чадах байх. Баас ханхлуулсан нэг нөхөр л дэлхийгээр нэг тэнээд, ирсэн хойноо дэлхийн хөгжлийг урагшлуулах юм яриад байхаар чинь бид ч гэсэн өмнөөс нь нүүр хийх газаргүй болж байна.    

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • сЭТГҮҮЛЧИД АМЖИЛТ (202.72.245.122)
    загтанасан газар маажна гэж сАЙХАН БИЧИЖ БАЯР ХҮРГЭЕ
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 41 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 18 цаг 3 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 44 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 55 мин Энгийнийг ухаалгаар 20 цаг 1 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 30 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 42 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 56 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 23 цаг 3 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top