x

“Дархан” ба “мужаан” бэр

Шог зураач С.Цогтбаяр

-фельетон-

Бүх юм шагналаас эхэлжээ. Ер нь, монголчууд эдийн засаг нь унаснаас болж сүйдэхгүй, угаасаа нээх муудаад байх эдийн засагтай ч биш. Харин шагналаас болж юм дуулгах улс. 

Манай улсын нэгэн сумынхан эмэгтэйчүүдээ шагнах ажил зохиосон байна. “Дархан бэр” шалгаруулна гэнэ. Энэ нь төмрөөр элдэв шалдав юм хийдэг, шанаганы иш хугарвал залгаад хадчихдаг эхнэрүүдийн нэр биш юм байна. Харин “Дар”(дарах, дарсан, дарагдсан, дармал?) гэсэн үгнээс гарсан гэх хүн ч байна. Нөгөө зарим нь “дарь” гэсэн үгнээс үүдэлтэй, олон хөвүүн төрүүлж, “муусайн хадмуудынхаа дор дарь булдаг”, тэдний эрх мэдлийг дэлбэлж хаядаг болоод тэр гэхийг ч сонслоо. Тэгж ярих юм бол “Дара Эх” болгож байгаа хэрэг гэж хэлэх хүн ч байна. Дарханыхан л бэрүүддээ янз бүрийн цол өгснөөс үүдэлтэй гэж мэтгэсэн  этгээд ч тааралдав. Ямарч байсан “дархан бэр” болох амаргүй, болзол мааш хатуу аж. 

Сумын даргын тушаалд зааснаар, дөрвөн хүү төрүүлсэн бэрийг шалгаруулна гэнэ. Улмаар дөрвөн хүүхдийн эцэг нь нэг эр хүн байх учиртай ажээ. Харин шалгаруулах, тэрнийх нь төлөө шагнах гээд байгааг бодоход тухайн нутагт ийм явдал их л ховор бололтой. Сүүлийн үед заавал эм хүн жирэмслэх, эр хүнээс жирэмслэх албагүй болсон нь үнэнтэй бөлгөө.

Болзол улам чангарсаар...Дөрвөн хүүхдийнх нь эцэг ба өөрийнх нь нөхөр хоёр нэг хүн байх ёстой юм байна. Цаашлаад нэг хадамтай гэдгээ нотариусаар батлуулж ирэх ажээ. 

Болзол бүүр чангарсаар, тэр дөрвөн хүүгийн дундуур завсар гарсан байх учиргүй аж. Энэ их чухал заалт. Юуны өмнө нэг эцгийн дөрвөн хүүхдийн дундуур амаржилгүй жил өнжихийг хоригложээ. Хоёрдугаарт, энэ завсарт өөр эцгийн хүүхэд гаргасан бол хүчингүй аж. Гуравдугаарт, хөвүүдийн дундуур охин хавчуулагдан төрсөн бол цол шагналаас хасагдана гэсэн үг. Эцэст нь, нэг эцгийн дөрвөн хөвүүн төрүүлэх явцад өөр хүнтэй түр суугаад эргэж (жирэмслэхгүйгээр) ирсэн бол мөн л завсардсанд тооцох юм байна.

Говийн нөхцлөөр “Дархан бэр” болох үнээрийн амаргүй. Алунгоо эх маань хүртэл тэнцээгүй хасагдсан гээд бодчих. Сумын засаг даргын цохолтод “...Иргэн Добугийн эхнэр Алунгоо таван хүүхэдтэй нь үнэн боловч дундуураа завсартай, улмаар сүүлийн гурван хүүхдийн эцэг тодорхойгүй тул “Дархан бэр” болох эрхийг нь хассугай. Нэхэмжлэгч Алунгоо нь дахин нэрээ дэвшүүлэх, давж заалдах эрхгүй болно. Цаашид “таван сумны домог” гэхчлэнгийн нотариатаар баталгаажуулаагүй гар бичмэл үзүүлж, сум орны удирдлагыг залхаахаа зогсоохыг шаардаж байна” гэжээ, базарваань хумпад!

Дархан бэр болох ихээхэн үр ашигтэй гэнэм. Юуны өмнө үнэмлэх, өргөмжлөлөөр шагнах юм байна. Хэрвээ, гэр бүлийн асуудалд ороолдох юмуу, хүүхдийнх нь эцгийн талаар хов дэгдвэл тэрхүү өргөмжлөлөө барьж очоод бутниргэх нигууртай ажаам. Улмаар, “Дархан бэр”-ийг гэр бүлийн дотоод асуудал шийдвэрлэхэд оролцох эрхийн мандат олгох тухай уг бичигт дурьджээ. (Сонгуулийн эрхийг дараа нь ярина)

Ямар ч сайхан шийдлийг муухай бэрхшээл дагаж ирдэг номтой. Дархан бэр дахиад хүүхэд гаргавал, эсвэл охин төрүүлээд эхлэвэл яах вэ?

Ухаалаг дарга нар энэ асуудлыг тооцоолоогүй биш, тооцоолсон байна. Эхний ээлжинд монгол бөхийн уламжлалаар чимэг нэмнэ. “Улам нэмэх”, “саруул сайжрах”, “машид гайхуулагч” гэхчлэн, хүү нэмэхийн хэрээр чимэг нэмнэ. Харин “олныг баясуулагч” гэдэг чимгийг шийтгэлийн журмаар хэрэглэх болсныг дуулгая.

Хэрвээ хоёр дахь удаагаа “Дархан бэр” болсон тохиолдолд сонгох, сонгогдох эрх яригдана гэнэ. “Хошой дархан бэр” нь гэр бүлийн ямар ч гишүүнээр сонгогдох эрх эдэлж,“өрхийн тэргүүн”, хүсвэл “хадам ээж”, бүүр их хүсвэл “хадам аав”-аар ч сонгогдож болно гэсэн үг.

Нэг чухал юм мартах гэж байна. Дархан бэр охин гаргаад эхэлбэл түүнийг “хөдөлмөрийн сахилга батыг ноцтой зөрчиж, ажлын байрандаа тавих хяналтыг сулруулсан” үндэслэлээр цолыг бууруулж, “Дархан бэрийн үүрэг гүйцэтгэгч” болгох ба дутагдлаа засах, хугацаатай үүрэг өгнө гэнэ. Улмаар “Дархан бэр”-ийн үнэмлэх, өргөмжлөлийг ашиглах эрхийг нь тодорхой хугацаагаар хасна гэсэн.

Энэ бүхнийг үл хайхран хоёр дахь охиноо төрүүлбэл “Дархан бэрийн хэргийг түр хамаарагч” болтол тушаал бууруулан, хүүхдийнхээ хүйсийг солиулах боломж олгохоор тусгасан гэх. Эцэст нь “мужаан бэр” болтол тушаал бууруулах арга хэмжээнүүд тэнд байна.

Цаашдаа, “дархан бэр” төвтэй гэр бүл хөгжүүлэлтийн бодлого боловсруулжээ. Бодлого ёсоор бол “Дархан бэрийн хүүхдүүд хоорондоо гэрлэх явдлыг дэмжих” замаар цэвэр цусны элит гэр бүл гарган авах юм байна. Oh My God!

Амжилтандаа урамшсан дарга нар “Дархан хүргэн” төрүүлэх шинэ санаа сэдэн ажиллаж байгаа юм байна. Тэдний гаргасан болзлийн эхний өгүүлбэр “Дархан хүргэний хадам ээж нь заавал Дархан бэр байна...” гээд л эхэлж байна гэнэ. Oh Your God!

Цааш нь бичих үү, яахав ?

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.26.33)
    Сэтгэгдэл
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Huyagaa (14.33.211.169)
    12 hvv torvvlsen hvniig yamar ber geh ve hoshoi berees davaad yavchihsan bolhoor nogoo dari ganga hiits gedeg shig tiimerhvv nershileer nerleh vv
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 32 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 17 цаг 54 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 35 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 19 цаг 52 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 33 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 47 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 22 цаг 54 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top