x

Байгалийн түүхийн музейн газрыг дээрэмдвэл Боловсролын сайдаараа “туг тахина” шүү

Өчигдөр орой Засгийн газрын ээлжит хуралдаанаас Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд нүүлгэх шийдвэр гаргажээ. Музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг Байгаль орчны сайд сайд Н.Цэрэнбат, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт үүрэг болгосон байна. (Боловсролын сайдыг оролцуулаагүй нь сонин хэрэг шүү)

Музейн барилгыг нурааж, шинэ барилга барьж өгнө гэсэн Ерөнхий сайдын амлалт ийм нэг нүүрээ нуусан дээрэм болж хувирав. Хотын төвийн А зэрэглэлийн газар ингээд У.Хүрэлсүхийн халаасанд орчихлоо. М.Энхболдыгаа “газрын наймаачин” гэж ухсаар байгаад унагаж авсан МАН-ын дарга өөрөө гэгээн цагаан өдрөөр дээрэм хийж эхэллээ.

Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр анх байгуулагдсан. Харин 1955 онд одоо байгаа энэ байрандаа нүүж орсон аж. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан бөгөөд 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагааг зогсоож, барилгын суурин дээр музейн шинэ барилгыг барихаар төлөвлөжээ. Харин У.Хүрэлсүхийн нүдэнд энэ газар “мөнгө” болж харагдсаар удсан бололтой.

Уг музей нь Монгол орны газар зүй, геологи ашигт малтмал, ургамал, амьтны аймаг, палеонтологийн ховор олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй. Жилийн дөрвөн улиралд хүүхэд багачууд, гадаадын, додоодын жуулчдад үзэсгэлэнгээ дэлгэж үзүүлдэг Монголын хамгийн соёлын газруудын нэг. Ингэхэд музейг байлгахын төлөө байлгадаг юм биш, хүнд үзүүлэх гэж байлгадаг. Хотын төвдөө байвал хүүхэд, залуучууд хүссэн үедээ орж үзэх боломжтой. Их тэнгэрийн ам руу нүүлгэчихвэл хэн тэр олон давхар хамгаалалтыг нэвтэрч музей үзэх болж байна?

Харин музейг Их тэнгэрийн аманд шилжүүлэх болсон шалтгаан дэндүү ойлгомжтой. Хотын төвийн газрын үнэ өндөр тул музейн газрыг зарж ашиг олох гэснээс өөр тайлбар үгүй. Одоо цагт Улаанбаатар хотын хаанаас ч гэсэн алга дарам сул газар хайж олоход бэрх болсон. Э.Бат-Үүлийн үед хуучин Сүхбаатар хэвлэлийн газрыг дуудлага худалдаагаар борлуулахад л 23 тэрбум төгрөг болж байсан юм шүү дээ. Харин Байгалийн түүхийн музейн газар түүнээс хэд дахин илүү үнэ хүрнэ. Энэ л музейн барилгыг хотын төвөөс гаргаж, газрыг нь дээрэмдэх ганц шалтгаан болсон байна.

Ердөө хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд цүнх баригчдаа дагуулаад музейн барилгыг ирж үзсэн. Үзээд шинэ байшин барьж өгөхөөр музейн ажилтнуудад амласан байдаг. Тэр үед тэдний дунд ямар яриа хэлцэл болсныг мэдэхгүй ч музейг Их тэнгэр лүү нүүлгэх энэ шийдвэр лав нэг өдрийн дотор гараагүй байх. Хэрвээ тийм биш бол газраа дээрэмдүүлсэн музейн удирдлагууд, соёл, шинжлэх ухааны байгууллагынхан яагаад амандаа ус балгасан мэт дуугүй байх гэж?  У.Хүрэлсүхэд хэн ийм их зоригийг өгөөд байна вэ? Соёл, шинжлэх ухааны сайд нь ядахдаа яагаад дуугүй өнгөрч байгаа юм.

Хэрвээ түүхийн музейн газрыг иймэрхүү аргаар дээрэмдэх гэж байгаа бол Боловсролын сайдаараа “туг тахина” шүү, У.Хүрэлсүх ээ! Монголын бүх багш нар, шинжлэх ухаан, соёлын салбарынхан босоход нэг сайдаар “шүд сугалах” юу ч биш. Сонгууль ойртож байгаа энэ үед овоо босгож шаазгай шуугиулахын хэрэг юу байна?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (202.126.89.117)
    60 Тэрбумын үргэлжлэл л яваад байгаа юм биш үү??? Уг нь хотын төвдөө л байвал зүгээр санагдах юм. Хүүхэд байхдаа дандаа л үзэх дуртай байж билээ. Тэгээд л байгаль орчиндоо хайртай болчихсон юм шиг байгаа юм даа .
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.5)
    ПОП ЕРӨНХИЙ САЙД ХУЛГАЙЧ ЗАНГАА ТАВИХГҮЙЭЭ .МӨНХБАТ НЬ ТӨРИЙН ОРДОНД ХУЛГАЙЧ ГЭДГИЙГ ЗАРЛАСАН ШҮҮДЭЭ
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Батзориг (66.181.161.67)
    Тэгээд авах дуртай д нь дуудлага худалдаанд оруулаад л өгөөч дээ гаднаа 1 автобус зогсоогоод дүүрчихдэг зогсоолтой музей гэж хаана байдагийн ил тод дуудлага худалдаа хийгээд зарсан мөнгөөр нь сайхан музей л барьчихаач дээ
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Bayaraa (202.126.89.105)
    Ugaasaa jenko avtcan yum bnalee shdee naad gazariig chini
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Жагаа (122.201.26.172)
    Шинэ музейний байртай болно гэсэн ш д. Тэрний өртөг энэ газраас хэд дахин илүү үнэтэй, орчин үеийн тоноглолтой, сайхан музей болно шүү дээ, шинэ юм хийнгүүт л ийм балиар юм бичдэгээ болиоч. Хүмүүсийн амарч тухлах сэтгэлээ сэргээх сайхан цогцолбор болно. Эхлээд сайн судалчаад тооцоогоо хийчээд дараа нь ийм заваан юмаа бичиж байгаачээ. Тэгээд ч хэвлэх үйлдвэрийн талбай хэд билээ, музейний газрын талбай хэд билээ, ямар ярвааа гар вэ
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
    • zochin
      ochood uznuu gazar n tom xajuud n bas mash tom xooson gazar mashinii zogsool gex meteer olon jil bolloo musei xooson xashaa buyu zogsool niiluulbel asar tom gazar . t1 l bish bol yamar tom gazar bgaag ochij xaraa
      2019 оны 05 сарын 02
  • 555 (202.5.206.29)
    Shine muzeitei l bolj baival ter alga daram gazar ch yamai yamai.
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 36 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 17 цаг 58 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 39 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 49 мин Энгийнийг ухаалгаар 19 цаг 56 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 25 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 37 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 51 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 22 цаг 58 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top