x

Ажлаа мэдэхгүй сайд, дарга нарын танилцах аялал хэзээ дуусах вэ?

Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх ёстой гэдэг мерит зарчим Монголд эсрэгээрээ хэрэгждэг. Үүний тод жишээ нь үе үеийн Засгийн газрын халаа сэлгээнүүд. Сайд, дарга өөрчлөгдлөө, салбар, агентлаг тэр чигтээ бужигнана. Халаа сэлгээ хийнэ гэдэг тэдний хувьд хамраа маажихаас ч амархан. Эрх мэдэлтнүүд, өндөр албан тушаалтнуудын хийдэг ажил нь халаа сэлгээ. Тэгж төрийн албанд өөрсдийн гар хөл, шийр сүүлээ хавчуулж байж 60 тэрбум, ЖДҮХС, тендер, бонд гэх мэт том “бизнес”-ээ хийдэг болохоор арга ч үгүй байх.

Нүүдлийн шувуу шиг ирж буцдаг сайд, дарга нар ажил хийхээсээ илүү амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавина. Ажил хийж харагдах гэхдээ баахан хэвлэлийнхнийг дагуулж танилцах аялал хийдэг жишиг тогтжээ. Хөмсгөө зангидаж, чухал царайлсан шинэхэн дарга нар зам, барилгын ажил шалгаж, эсвэл үйлдвэр, аж ахуйн газруудаар орж, нэг л их ажил хэрэгч дүрд тоглох нь хуучин цагийн социалист нэгдлийнхнийг хуйлруулдаг төвийн төлөөлөгчийг эрхгүй санагдуулна. Дарга төлөөлөгч ирнэ гэх сургаар шинэ халатаа өмсч, ширээний бүтээлгээ сольдог инээдтэй жүжиглэл өнөөдөр ч гэсэн зарим төрийн байгууллагад хэвээрээ байгаа. Удирдаж буй салбар, байгууллагынхаа талаар А ч мэдэхгүй хэн нэгэн дарга болж ирээд баахан танилцах дадлага, танилцах аялал хийх нь төрийн албан хаагчдад яаж ч олигтой байх билээ. Залхах нь залхаж, цөхрөх нь цөхөрдөг бололтой юм. Ямар ч л байсан төрийн ажил эрч хүчтэй, жигд сайн явах боломж нөхцөл үгүй. Үндсэн ажлаа хийхийн оронд гараг андуурч, төөрөг төөрч татаас, ивээсээр томилогдон ирсэн даргынхаа хэлэх үгийг бэлдэж, ойлголт мэдлэгийг нь зүгшрүүлэх гэж хичээл заасаар хамаг цагаа бардаг төрийн албан хаагч, мэргэжилтнүүд олон.

Ажлаа мэдэхгүй атлаа олны өмнө гарч дүр эсгэх эрмэлзэлтэй дарга нарын танилцах аяллын хувьд популист улстөрчдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг Пиарын хэрэгсэл болсон нь сүүлийн үед илт ажиглагдах болов.

Хамгийн сүүлийн жишээ. Ерөнхий сайдын танилцах аялал өчигдөр Үндэсний номын санг чиглэв. Тэрээр Үндэсний номын санд хотын дарга болон Сангийн сайд, БСШУС-ын сайд, БХБ-ын дэд сайд нараа дагуулан сүр бараатай айлчилж Монголын ард түмний оюуны эрхэм нандин, үнэт өв, ном эрдэнэ ямархан нөхцөлд хадгалагдаж, эрдэмтэн судлаачид, оюутан залуус ямар орчинд номын сангаар үйлчлүүлж байгаатай танилцав. Танилцах аяллынхаа хамгийн оргил, поп хэсэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа Үндэсний номын сангийн шинэ барилгыг энэ онд ашиглалтад оруул хэмээн үүрэгдэж орхих нь тэр. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Үндэсний номын сангийнхаа үйл ажиллагаатай танилцаж байгаа Ерөнхий сайддаа талархъя гэхнээ түүний хэлж ярьж байгаа нь хэт сүржин, үүрэг даалгавар нь дэндүү хийсвэр байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй. 2012 оноос хойш баригдаад дөнгөж суурийн давхар төдий байгаа Үндэсний номын сангийн шинэ барилгыг энэ жил ашиглалтад оруулахаар лүндэгнэж байгаа нь үнэхээр сэтгэлийн хөөрөл, мэдрэлийн хөөсрөл, хоосон популизм гэхээс өөр яалтай.

Учир мэдэх мэргэжилтнүүд Үндэсний номын сангийн барилгыг 2020 онд ч ашиглалтад оруулж амжихгүй, 2025 оноос наашгүй хэмээн багцаалсан байна лээ.

Ерөнхий сайдын иймэрхүү огцом хурц мэдэгдэл шийдвэр олон нийтэд шийдэмгий мэт харагдах авч амьдралаас хэт хол хөндий, хэрэгжих боломжгүй байдаг нь харамсалтай.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор барина гээд гэнэт мэдэгдчихсэн. Сэтгэл нь гэнэт их хөдөлсөн бололтой. Гэтэл эдгээр барилга, цогцолборыг барьж байгуулах төлөвлөгөө, тооцоо, судалгаа нь бэлэн биш байсан нь БСШУСЯ-ныхныг сандралд оруулжээ. Ямар сайндаа БСШУС-ын шинэхэн сайд Ё.Баатарбилэг, хотын шинэхэн мээр С.Амарсайхан хоёр хөтлөлцөөд театр болон музейн байгууламж барих газрын эрэлд гарч, хотоор нэг танилцах аялал хийж байх вэ дээ.

Төр засгийн өндөр түвшинд ам, ажил ингэж зөрж, Ерөнхий сайдын амнаас гарсан дайчин цоглог үгс шууд шүлс болж хоцрох тохиолдол олон байна. Гэтэл Засгийн газрын тэргүүнийхээ энэ хэв загварыг яам, агентлаг, нийслэл гээд хаа хаанаа тэр чигт нь хуулах нь инээдтэй. Албан байгууллага бүрт л нэг жижигхэн Хүрэлсүх сэлэмдэж суух. Бас тэд хаа сайгүй танилцах аялал хийн, үүрэг чиглэл өгч хүрэлсүхдэж явах. Манай улс гурван сая гаруйхан хүн амтай атлаа 20 гаруй мянган даргатай. Зуун ямаанд жаран ухна гэсэн үг. Тэрхүү 20 гаруй мянган дарга бүгд биш ч гэлээ нэлээд нь шат шатандаа сэлэм Тогмидууд. Ялангуяа улс төрийн нөлөөгөөр даргын суудалд залрагсад бол муу сурдаг дадлагын оюутнаас ч дор.

Энэ бүхнийг эс өгүүлэн өгүүлэн шинэхэн сайд, дарга нарын танилцах аяллын зах зухаас дурдъя.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын имижийг дуу хоолойны өнгө, нүүр царайны хувирал, ярианы темп гээд бүх талаар нь маш сайн хуулан дуурайж буй хүн бол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан. НИТХ дээр гацаа, хагарал үүсгэн барин дахин сонгууль явуулж байж сонгогдсон тэрээр танилцах аяллыг тасралтгүй хийж буйгаараа толгой цохино.

2019 оны дөрөвдүгээр сарын 20. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 17-ны өдөр гаргасан А/322 дугаар захирамжийн хэрэгжилтийг биечлэн шалгаж, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллав.

2019 оны дөрөвдүгээр сарын 15. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа.

2019 оны дөрөвдүгээр сарын 15. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт ажиллаж, үйлчилгээний танхимуудаар орж, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах ажлын талаар удирдлагуудад нь үүрэг чиглэл өглөө.

2019 оны дөрөвдүгээр сарын 11. Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хэрэгжилттэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар танилцлаа.

Мөн өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа.

Мээрийн танилцах аялал Замын цагдаагийн уулзварын гүүрэн байгууламж гэх мэтээр үргэлжилнэ. Нийслэлийн Засаг дарга ийнхүү ажилтайгаа танилцаж ядан хотоо тойрон аялал хийж байх хооронд түүний томилсон шинэхэн орлогч нар нь гэж бас нэг эргүүтсэн төлөг шиг нөхөд гараад ирэх нь тэр.

С.Амарсайхан мээр болонгуутаа өмнөх Засаг даргын үед ажиллаж байсан дөрвөн орлогчийнхоо хоёрыг НИТХ-ын хуралдаан дээр өөрийнх нь төлөө санал өгөөгүй гэж огцруулан оронд нь дөрвөн орлогч нэмж авсан юм. Дарга, орлогч нарын тоо нэмэгдэнэ гэдэг олуулаа ажиллах биш олуулаа идэж ууна л гэсэн үг. Дараагийн сонгууль хүртэлх хугацаа бага үлдсэн тул хурдхан шиг олуулаа бялуу хүртэнэ гэсэн зарчмаар орлогч нарынхаа тоог нэмсэн гэлтэй.

Нөгөө шинэ орлогч нар нь гал түймэр гарч, айл амьтны байшин сав сүйдэж байхад сэлфи хийн хотын даргын орлогчийн ажлаа эхэлснээ зарлан тунхаглаж, янз бүрээр аашилж авирлаж байна.

Өөрөөр хэлбэл, хотын орлогч нарын танилцах аялал сонирхолтой өрнөж байгаа гэсэн үг. Түймэртэй сэлфигээр түмэнд танигдсан хотын орлогч Д.Мөнхжаргалаас гадна өөр нэг орлогч Б.Отгонсүх ажилдаа оронгуутаа амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Мяралзаа” ХХК, ДЮЦ ХХК, “Сутайн буянт” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсанаа олонд зарлав.

Түүнчлэн ажлаа аваад удаагүй Зам тээврийн хөгжлийн сайд, БСШУС-ын сайд нар танилцах аяллаа хийсээр л байгаа нь өдөр бүр шахуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэх ажээ. Хэзээ эрхэм сайд, дарга нар маань танилцах аяллаа дуусган, хийх ажилдаа орох юм бол. Эхний хүмүүс нь ажилтайгаа танилцаж, аялж тойрч дуусаагүй байхад дахиад олон агентлагийн дарга нарыг солино, хална гэсэн яриа улс төрийн орчинд дуулдаж эхэлжээ. Дахиад л баахан шинэ дарга нар. Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орно гэсэн үг. Төрийн алба мэдлэг, чадвар, сэтгэл, туршлагагүй дарга нарын дамжин өнгөрөх газар болж, ажил нь цалгардаж байх хойгуур сахилга бат, дүрэм журам, стандарт алдагдаж, эрдэнэт хүний амь нас эндчихээд байна. Хариуцлага тооцдог Ерөнхий сайд маань харин яагаад дуугүй байна вэ. Танилцах аялалдаа түүртэв үү, тал засаад дуугүй болов уу?

Г.Ууганбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ardchilal times ch geh shig (112.72.11.122)
    hiiw gevel ene ond ashiglaltand oruulj bolno hyataduud 12davhar oronsuutsiig 7honogt ashiglaltand oruulj haruullaa shde delhii deer gaihagdaj bn shde tegvel mongolchuud niygd 1jiliin dotor nomiinsanga barij chadahgui geed surjigned bgan ene ond oruull gej uureg iluguh ni uruu ymu huchbgargaad hiivel bolju zuil bhku
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 27 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 17 цаг 49 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 30 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 41 мин Энгийнийг ухаалгаар 19 цаг 47 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 16 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 28 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 42 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 22 цаг 49 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 23 цаг 55 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top