x

Анхаар, хүүхдээс хол байлга!

Хүүхдийн гарт шүдэнз бариулж болохгүй. Тэсэрч дэлбэрэх болон амархан шатах зүйл, мөн эм тариан дээр “Хүүхдээс хол байлга!” гэсэн анхааруулга үргэлж байдаг. Хүүхдийг гадуурхаж байгаа хэрэг биш, хариуцлага хүлээх чадваргүй, болох болохгүйг ойлгохгүй, хор холбогдлыг нь мэдэхгүй учраас л тэдэнд итгэхгүй байгаа хэрэг шүү дээ.

Юу ч ойлгодоггүй мөртөө сайхан санаа агуулсан гал цогтой хүмүүсийн цаана л эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг.

                                                                                             Шүүгч Луис Брэндис

Нямдорж дахиад л хэрэгт ороодохлоо. Урьд тагнуулын хэрэгт орооцолдсон. Хөөрхийг үүгээр нь далимдуулж нэлээд гөвсөн дөө. Гадаадын тусгай албатынхантай уулзсан баримт нь гараад ирсэн хэрэг. Гэхдээ яаж ч бодоод амьтны цуураад байгаа шиг тэрээр тагнуул хийгээгүй юм. Аль зэрэг эх орончийг нь мэдэхгүй, юутай ч ийм ажилд түүнийг хэн ч тоож ашиглахгүй. Уулзсан уу, уулзсан. Согтсон уу согтсон, чалчсан уу чалчсан. Гэхдээ түүнд дэлгээд байх материал ч байсангүй. Цаадуул нь чухал албаны хүн болохоор юм мэдэж байж магадгүй л гэж горьдсон хэрэг. Манай хөөрхийд ордон хавиар яваа хов живээс өөр ямар мэдээлэл байх вэ дээ. Тэр дарга тийм нарийн бичгийн даргадаа хандардаг, тэр дарга тийм юм идсэн байх зэргийн тэрэнтэй тэрэнгүй шар сониноос олоод мэдчиж болох зүйл дээр зориуд урагш нь аваачиж буудалд суулгаж ухааныг нь гартал архидуулж бэлэг сэлт өгч явдаг цаадуул нь ч цаадуул, мэрэгжилдээ л тааруу бололтой.

Нямдорж тагнуул байх учиргүй гэж би хэд хэд бичсэн. Өмөөрсөн ч юм биш, хүнийг нь мэдэх юм болохоор ийм амьтнаар тагнуул хийлгэж байдаг орон юу л боллоо гэж сансарт хүн нисгэж, цөмийн эрчим ашиглаж, хөгжлийн хурдацаараа дэлхийг цочоож байв гэсэн ердийн харьцуулсан анализаа л хэлсэн хэрэг. Манай хөршүүд шугуйд модон дээр чармай нүцгэн суудаг, 18 үгэнд багтааж хоорондоо харилцдаг, сүүлний үлдэгдэл нь 10 см-ээс дээш бол ч Нямдорж сүпэр Ганс Колос болж орхино л доо. Тэгсэн сайхан гар шүү, тагнуул биш гэж бичлээ гээд намайг гал түймрийн бүртгэл хариуцдаг цагдаад өгч орхиж байгаа юм. Би яахав дээ, Нямдорж тагнуул биш гэж би бичсэн, үүнийхээ төлөө хариуцлагаа хүлээнэ, хэрэв мөн юм бол та нар батлаадах л гэсэн. Баталж чадаагүй шүү, ингээд тэр тагнуул бишээрээ үлдсэн. Багадаа үзсэн киноны мөрөөдөл нь будаа.

Мань хүнийг саявтар Үндсэн хуулийн цэц авч хэлэлцээд Үндсэн хуулийг зүйл бүрээр зөрчсөн болохыг нь өөрт нь хэлж өгөв. Харин ойлгуулж чадаагүй байх. “Би угаасаа засдаг, яршиг зүгээр одоо үүнээс хойш засаж чадахгүй шүү” гээд байгаа хүнд яаж ч ойлгуулах юм билээ. Ард түмэн өөрийн үзэмжээр хэн нэгнийг төлөөлүүлэн сонгодог, тэд нь нийлж байгаад ард түмний хүсэл зоригт нийцүүлэн энэ оронд үйлчлэх хуулийн хүрээг тогтоож өгдөг гэсэн энгийн үнэнийг энэхүү өөрийгөө хуульч гээд үнэмшчихсэн нөхөр 15 жил парламентад суугаад, Хууль зүйн яамыг нь чамгүй хэдэн жил толгойлчихоод огт ойлгохгүй л явна шүү дээ. Хүнийх нь хувьд би түүнийг ойлгож л байна л даа. Гайхах ч юм алга. 

Асуудлыг өөр талаас нь авч үзье. Батлагдаад гарчихсан хуулийг хэн нэг нь засаад цоохорлоод унаж болохгүй гэдгийг тэр үнэхээр ойлгохгүй байна. Тэрнээс биш зарим нэгний хэлээд байгаа шиг хэн нэгнээс мөнгө төгрөг авч байгаад зориудаар зассан зүйл түүнд байхгүй. Тэгэхэд ухаан хэрэгтэй шүү дээ. Болох болохгүйн зааг мэдэхгүй амьтан. “Намайг сайд боллоо гээд найз нөхөд маань гурван давхар байшин, жип машинаар шагнасан” гээд хөөрцөг болчихсон ярилцлага хийгээд явдаг амьтан шүү дээ, чааваас. Хахууль өгөхөөр тэрнийг нь авилга гэж ойлгохгүй талархаад яваа хэрэг. “Над шиг хууль хийх хэмжээний хүн байхгүй” гэж улаан цагаангүй хээв нэг мэдэгдэнэ. Үнэхээр ч ийм хэмжээний хүн түмд нэг, бичиг үсэгтэй улсын дотор бумд нэг, хуулийн дипломтой хүмүүсийн дунд саяд нэг тохиох ховор нь ч ховор бодьгал л даа. Тэгэхээр хөөрхий байгаа нь л тэр юм, түүнээс улс орноо хорлочихъё гэж бодсон юм байхгүй, эсвэл амьтан хүний захиалгаар хийсэн ч юм огт үгүй.

Эндээс ямар сургамж гарч ирж байна? Хүүхдийн гарт шүдэнз бариулж болохгүй л гэсэн үг. Тэсэрч дэлбэрэх болон амархан шатах зүйл, мөн эм тариан дээр “Хүүхдээс хол байлга!” гэсэн анхааруулга үргэлж байдаг. Хүүхдийг гадуурхаж байгаа хэрэг биш, хариуцлага хүлээх чадваргүй, болох болохгүйг ойлгохгүй, хор холбогдлыг нь мэдэхгүй учраас л тэдэнд итгэхгүй байгаа хэрэг шүү дээ. Ганц хэлтэй, түүгээрээ ч зөв ярьж чаддаггүй хүн, “Харвардын коммунист” гэгдэх хөөргөн хархүүтэй нийлээд хууль хийчихсэн чинь 10 мянган төгрөг хулгайлаад тэрүүгээрээ талх авсан эмэгтэй 10 жилийн гяндан авчиж байна шүү дээ. Хулгай хийх нь буруу боловч хуулийн адикват чанар буюу алив хүн хийсэн хэрэгтээ тохирсон зэм хүртэнэ гэсэн анхдагч ойлголтыг шүдэнз барьсан хүүхэд яаж ойгох билээ. Иймээс түймэр тавьчихсан хүүхдийг дахиж ингүүлүүлэхгүйн тулд өмдийг нь тайлж байгаад бөгсөн дээр нь зоддог, хашраадаг, харин шатсан зүйлийн хариуцлагыг эргэн тойрны насанд хүрсэн хүмүүс хүлээх учиртай болдог. Хөөрхий зайлуул, цаанаа муу юм бодоогүй юм чааваас гэдэг хуулийн логик байдаггүй. Иймийг нь өршөөл гэж өөрөөр нэрлэнэ. Өршөөлөө гээд дахин шүдэнз бариулдаггүй, бүр холхон аюулгүй газар аваачдаг. Насанд хүрсэн хүнд энэ нь цөллөг, гэрийн хорио, тусгаарлал, сэтгэцийн больниц, ажлаас халах зэрэг байдлаар илэрлээ олно. Энд мораль, моралийн эрх зэрэг юм ярьмааргүй байна, хүүхдэд дэндүү хүнддэнэ.

УИХ-ын дарга болсны хувьд гэвэл “Баахан хүн шоронд хийчихсэн чинь нөгөөдүүл чинь гараад ирлээ. Одоо намайг төрийн хамгаалалтанд оруулж өг. Төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэсээр байгаад амь насаараа хохирох нь, одоо л та бүхэн хүний жудаг гарга” гэж гуйсаар байгаад болсон гэнэлээ. Наадуул нь ч жудаг гээч юмаа гаргаж. Хүүхдийг эрхлүүлж гарт нь заазуур бариулчиж. УИХ-ын дарга болсныгоо ч цэргийн хамаанд өгдөг тушаал буулгадаг дарга гээд ойлгочихсон хэрэг, өнөө учир мэдэхгүй жаал нь. Байлдаж тоглож байгаа ухаантай юм биз дээ. Наадуул нь ч их хурлын дарга бол зөвхөн хурал зохицуулагч юм шүү ч гээд хэлээд өгчихдөггүй. Спикер гэхээр генерал хавьцаа л юм ойлгоо л доо.

Харин Энхбаяр саяхан нэг сонин юм ярьдаг юм. Япон яваад иржээ. Өөрөөр хэлбэл гэгээрчихэж. Манайхан нэг хэсэг бүх юм төрд байх ёстой гэж туйлширдаг байсан гэнэ. Дараа нь бүх юм хувьд байх ёстой гэж нөгөө тийшээ туйлширсан гэнэ. Одоо дэлхий даяар энэ хоёр туйлшралын дундуур төр, хувь хүн хоёр хоёр талаасаа түншлэн хөрөнгөө хамтатгаад хөгжил дэвшилд хүрдэг болсон гэнэ. Үүнийгээ англиар “гурван П” гэдэг (ингэнгүүт нь надад ч өөр юм бодогдсон шүү!) гээд Public-Private-Partnership гэж тайлав. Төр өмчтэй байгаад түүгээрээ менежмент хийхээрээ л ёстой дампууруулж өгдөг үнэнийг өдгөө хорвоо нэгэнт таньсан. Паблик гээд байгаа нь ерөөсөө төрийг болоод төрийн өмчийг хэлж байгаа юм биш. Үүнийг дунд сургуульд заадаг болсон. Олон эзэмшигчтэй, тайлан тооцоо нь нийтэд илэрхий компанийг л хэлдэг. Паблик компани нь хувийн өмч, эзэмшигч нь олон. Ингэхээр Энхбаяр мэддэгүйгээсээ болж сайхан сэтгэл гаргаж бантанг нь хутгах гэж байна. Эсвэл сүүлийн үед их яригдаад байгаа ашигт малтмалын том ордуудыг хэрхэн эзэмших тухай яриаг өөрийн хорон санаа руу эргүүлэх гэж зориуд ингэж тайлбарлаж байна. Аль нь ч байсан үр дүн нь хортой. Эхнийх нь сайхан санаат мулгуугийн хорлол, дараагийнх нь хорон санаат өөдгүй амьтны зориудын явуулга. Эсвэл шүдэнз барьсан хүүхэд, эсвэл мэс нуусан Брут.

Цэцийн хурал дээр Бямбадоржийг харав уу? Дүүг нь зодож байгааг хараад ах нь учрыг нь ч олсон юм байхгүй нүдээ аниад зодолдоод унадаг шүү дээ. Тийм дүр төрх харагдаж байгаа биз. Бас л хүүхдийн л явдал. Ах бацааны гарт гай болж хутга байвал яана. Хаа хамаагүй хүн бүлэх нь байна шүү дээ! Хууль бол заазуур юм гэж Нямдорж хаа нэгтээ сонссоноо эшилж хэлж байсан. Хүүхдийг хутга, шөвөг, заазуурнаас бас хол байлга!

2017.03.07

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 27 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 17 цаг 49 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 30 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 40 мин Энгийнийг ухаалгаар 19 цаг 47 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 16 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 28 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 42 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 22 цаг 49 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 23 цаг 55 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top