x

Aтаархлын анир

Чамаас илүү амжилт гаргасан хүнийг үзэн ядаж, 
байж сууж чадахгүй байгаа бол өөрийгөө хар атаархлын 
хүлээсэнд баглагджээ гэж мэд – Н.Багабанди

Энэ сэдвийг хөндөөч хэмээн дотор хүн маань намайг мөн ч их гижигдэх юм. Атаархлын анир, атаархлын нам гүм гэж алинаар нь ч нэрлэж болохоор гарчиг авлаа. Атаархал нь зэвүүрхэл болж хувираад түүнээсээ үзэн ядалт руу шилждэг. Үгүйсгэх нь доозоо хэтрүүлдэг. Тэгэхлээрээ таг чиг гөлийх, мэдэхгүй царайлах, эсвэл хаа хамаагүй хөгийн жижиг нөхрийг гэнэт магтах, эшлэх, тэгснээрээ атаархаж буй нөхрөө жижигрүүллээ гэж итгэх явдал монголчуудад түгээмэл байдаг даа. Тэр бүхнийг өөр дээрээ эшлэн тайлбарлая. 

Намайг сонжоочдод хэлэхэд, миний намтар айхтар сонин содон биш, гэхдээ эгэл бус, дардан бус, өөрөө өөрийнхөө төлөө төрсөн, олны тоосонд даруулалгүй явж ирсэн түүх байгаа.

Би ардын сургуулийг дүүргээд 45 жил, их сургуулийг босгыг элээгээд яг 40 жил болжбайна. Дөчин жил гэдэг бол урт хугацаа, гэхдээ дөрвөн арван жил гээд бодохлоор урт биш ч юм шиг. Би бол сэтгүүлч, цэрэг, багш, дипломатч гэсэн 4 мэргэжлээр дамжсан юм байна. Эхний гурваар нь тууштай явсангүй. Анх 23-тайдаа Радиогийн гадаад нэвтрүүлэгт орчуулагчаар орж ганцханжил ажиллаад 24-тэйдөө цэрэгт татагдаж Ардын армийн 122 дугаар ангид байлдагч, курсын сонсогч, улмаар 180 дугаар ангийн Улс төрийн хэлтэст офицероор ажиллаж армид 3 жил хагасыг туулжээ. Эргээд ард болж МОНЦАМЭ-гийн гадаад мэдээний редакцид редактор хийж ганц жил ч бололгүй томилолт өвөртлөөд Бээжинг зорьж, Элчин сайдын яаманд ажиллажээ. Эргээд МОНЦАМЭ-гийн Монголпресс-т редактор, ахлах редактор, хариуцлагатай нарийн бичгийн даргаар 4 жил хагас ажиллаад Москвад хүссэн сургуульдаа явж тэнд 3 жилийг туулжээ. Эргэж нутагтаа ирээд ардыг гэгээрүүлэх ариун үйлсэд зүтгэж МУИС-ийн ОУХДС-ийн Олон улсын харилцааны тэнхимд ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгч хийж байгаад 1996 оны УИХ-ын сонгуулийн дараа дипломат албанд шилжээд 20 жил тэр албандаа байжээ. Дараа нь судлаач-профессороороо ажиллаж байна. Миний намтрын хуудас ердөө л энэ. Төрд зүтгэсэн 40 жилийн түүх маань энэ. Миний амьдралынтойрог эргэсээр ийм зам туулжээ. Хүн дуртай ажлаасаа л хүн болж гардаг гэж нэг мэргэн үг бий. Тэгвэл энэ 40 жилийн цэрэгт алба хаасан 3 жил хагасаас нь бусад үеүдэд би дуртай ажлаа хийж явжээ. Хийсээр ч байна. Хэрэв надад амжилт гэж байдаг бол дуртай ажлаа хийснийх.

Дипломат албанд доод шатнаас нь эхлэн зүтгээгүй нь, 23-тайдаа түүний хаалгыг татаагүй маань хардлага үүсгэдэгийг нуухгүй. ГХЯ-нд шууд бодлогын газрын захирлаар ирээд зөвлөх, Элчин сайд, дэд захирлаас өөр шатны ажил хийсэнгүй. Гэлээ гээд би өнгөрсөндөө эргэж харамсдаг хүн биш тул зөвхөн өмнөх замаа л харахыг хичээдэг. Залуу насандаа дипломат албанд ирэх минь яав, залуу халуун насаа тэнд өнгөрөөх минь яав хэмээн орь дуу тавьж явсангүй.

Манайхны хүсээд байдаг шиг тэр хэргэм зэрэгт ньбараагүй хол хаягдсан, өөрөөр хэлбэл тийм хэргэм зэрэгтэнгүүдийн дэргэд бол би юу ч биш. Гэлээ гээд надад эргэж харамсах сэтгэл ер төрж байсангүй. Үнэндээ би өөрөө тэр цол чимэгнүүдийг үл ойлгодог, тэр хэрээрээ үл ойшоодог юм. Харин МУИС-ийн ОУХС-д дэд профессор болж үзсэн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач-профессор цол хүртсэн. Энэ маань л надад хангалттай. Дипломат албанд зүтгэснийх “Түшээ”, “Итгэмжит”, “Тэргүүн итгэмжит”, “Шадар” гэх цол, 2011 онд Дипломат албаны 100 жилийн ойгоор цолны нэг шат алгасан “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол хүртжээ. Цэргийнхтэй дүйцүүлэх аваас би одоо хошууч генерал цолтой. Төрийн дээд шагнал гэвэл 1981 онд Зэвсэгт хүчний 60 жилийн ойнмедаль, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2016 ондХөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн юм байна. Үүнийгээ цаашаа нэмэх, томруулах хувийн сонирхол байхгүй. Өөрөөр хэлбэл одон, цолны лобби хийх хүсэлгүй гэсэн үг. Нэмж одон өгсөнгүй хэмээн үхээнц царайлахгүй ээ.

Би бол сонин содон замналтай биш ч, дардан бус зам туулж өдий хүрснээ илэрхийлэх гэснийх, энэ мэт намтрын шигтгээг дурдаж байна. Хүний амьдрал тэр чигээрээ эрсдэл байдаг юм байна. Дардан замаар жирийлгээд тэтгэвэрт гарсан хүн бий л дээ. Олон ч бий. Тиймүүд нь хал бал, зовлон жаргал, сайн муу, хар цагааныг төдийлөн туулаагүй хөгшрөөд 60 гарчихсан хэрнээ хүүхдээрээ өвгөрчихсөн, хүүхэд шиг гэнэн аашлаад явж лбайдаг. Би олныг танина, нэрлэж чадна.

Тэдний дэргэд, тиймүүдийн дэргэд бол би үнэхээр баялаг гэхээр намтартай хүн. Гэхдээ дандаа аз туршаад явсан юм биш. Амьдралдаа хожиж, хожигдож явсан бол хожсон нь давна. Тодорхой хэмжээнд ч азаа туршсан байх. Урагштай явна гээд азаа хэт түшээд байдаг хүн би биш. Би хийсэн хэлсэндээ хэзээ ч гэмшиж явсангүй. Би ер нь өнгөрүүлсэн бүхэндээ ерөөсөө ч гэмшдэггүй. Өнгөрснөөсөө байнга суралцаж байх хэрэгтэй. Би их өөдрөг хүн, аливаад гутраад, гуниад, дүлэгнээд байх дургүй. Тэр чанарыг би өөртөө суулгаж чадсан. Тэр утгаараа ч сэтгэлийн хат гэдгийг өөртөө буй болгож чадсан гэж үздэг. Сэтгэлийн хаттай хүн зорьсондоо хүрдэг гэдэг. Сэтгэлийн хаттай хүн ялих ялихгүй юмаар хөөцөлддөггүй. Шал хэрэггүй юман дээр утгагүйтэхгүй. Хүний муу үзэх гэхгүй. Хөл хөөрцөг болохгүй. Сэтгэлийн хаттай хүн бэртэгчин амьдралыг тойрч гарч чадна. Шийдвэр гаргахдаа ч ханатай. Эргэж хургасан, үхээнц хулчгар байдал үзүүлэхгүй. Нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгодог болчихдог юм билээ. Гол нь өөрийгөө дийлж чадна.

Миний сэтгэлийн хатыг сорих гэсэн хөндлөнгийн хорлол, ялангуяа атаархал намайг 40жил дагаж явна. “Энэ муугийн юунд нь атаархдаг юм. Энэ муу хэн юм бэ?” гэсэн мөртлөө л яг цаанаа атаархчихсан шаналж явдаг түүхийг би дэндүү сайн мэднэ. Атаархаж байна гэдгээ мэдэхгүй мэдрэхгүй байж болох ч хийж буй үйлдэл, гаргаж байгаа ааш аяг нь хэлээд өгдөг юм. Гаслантай нь хамгийн дотно, итгэл хүлээлгэж явсан нөхдөөс минь тийм авир гарна гээч. Ялангуяанамайг амжилт олох мөчид арай ч тэгчихгүй биз хэмээн егөөдөж байсан нөхдийн маань баг хуулагдаж, арслан барс шиг хилэнтэй амьтад болж хувирдаг тохиолдол гардаг юм билээ. Занаж зүхэх, тэгэх мөртлөө шаналаххэрэггүй д баймаарсан. “Энэ Баярхүү бичиж ярьж байгаа юм бол би дутахгүй” гэх хор шар мөчөөрхөлөөрөө надтай хэвлэл мэдээлэл, facebook, эрдмийн хурлууд дээр амдаж, дагаж мэдэмхийрдэг нөхөд минь мөчөөрхөлөөрөө биш, судалгаагаараа, ном бүтээлээрээ эрүүлээр мэтгэлцэе.

Тэдэндээ зориулж, зориулж юу байхав хэрэг болж юу магад гээд, хожмын бүх нөхдөд сургамжтай байх болов уу гээд Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн мэргэн үгийг сануулмаар санагдлаа. Үүнд:

-Хүн мөсийг дордуулагч хорлолууд цөөнгүй бий. Тэрхүү хорыг хүн өөрөө ялгаруулдаг юм. Хүн мөсийг муутгадаг нэг хорлолт үйл нь атаархал. Атаархлыг өдөөгч нь хүн бүрт цаанаасаа заяасан байгаа. Хааяа чиний атаархах сэтгэл хөдөлж магад. Атаархал хар, цагаан хоёр өнгө будагтай. Хараар атаархагч хүн хамгийн хар зовлонгоор шаналдаг гэжээ.

Тэгэхээр би бус, харин миний эсрэг талд битүү шаналаад яваа олон нөхөддөө хандаж энэ абзацыг эшлэж байгаа хэрэг. Атаархаж цаад нөхрөө баллаж доройтуулж явах нь баясал таашаал авах гол арга зам нь. Гэхдээ өөрөө түүндээ давхар хордож яваагаа мэдүүштэй.

“Өчүүхэн хүсэлтэй хүн ертөнцийн тухай төсөөлөл нь бяцхан, амьдрал нь өшөө хорсол, үзэн ядалтаар цалгиж байдаг учраас өөртөө болон олны амьдралд аюултай бөгөөд заналхийлэлтэй байдаг. Тэд аливааг аль болох л хайрцаглаж, нутаг ус, жалга дов, хөдөө хот, орц хонгилоор талцан ялгаварлан гадуурхаж байдаг” хэмээн Моралтай Монгол Сан гэх ТББ сургасныг энд эшлүүштэй.

Өөрийгөө хордуулах хэмжээнд очтолоо атаархах аваас тэр нь утга учраа алдана шүү дээ. Н.Багабанди гуай цааш нь бичихдээ:

-Шаналахыг хүсэхгүй байгаа бол атаархахын хэрэггүй. Цагаан атаархал муу шинж биш. Чи хийж чадах, хийх ёстой зүйлээ дутуу хийгээд байна, хүрч чадах түвшиндээ очиж чадахгүй байна гэдгийг бусдын атаархам амжилт дохио болон сануулах, шавдуулах хэмжээнд байвал биеэ чагнаж, санаа зовох хэрэггүй. Цагаан атаархлыг өөрийгөө дайчлах шинэ эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн эх үүсвэр болгон ашиглах нөөц боломж чамд хангалттай байна гэсэн үг. Цагаан атаархлыг төгс төгөлдөр рүү эрмэлзэж тэмүүлэх хүчит хөшүүрэг болгон ашиглахыг хичээ. 

Монголчуудын хувьд “Чи ч бүү сайн яв, би бас сайн явахаа байя!” гэдэг тамын тогооны үлгэрээр атаархал гээч энэ гамшиг Монголын нийгмийг ямагт хэврэгшүүлж байх шиг. ИнгээдН.Багабанди гуайнхаа бичсэнийг цааш эшлэе:

-Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа хүн, мөн хуурамчаар инээмсэглэж “баяр хүргэе” гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ өөр юм бодож байгаа хүн хоёрыг ямагт мэдэж таньж болдог. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа тэр эрхэм, сайхан сэтгэлт, мөс сайт хүн мөн. Хуурамчаар инээмсэглэн, үнэн хэрэг дээрээ өөр юм бодон баяр хүргэгч сэтгэлийн гүндээ атаархлын хорыг ялгаруулж байгаа атгаг санаатан. Ямар нэг зүйлд хүрэхээр тэмүүлэн зүтгэж байгаа үед чинь сөрөг бодол санал хэлж эргэлзүүлэх шиг хэрэггүй юм байхгүй. Тэрэнтэй тэрэнгүй эргэлзээ тээнэгэлзээ чамд хангалттай байгаа шүү дээ. Зорьж тэмүүлж байгаа үйлээс чинь зөрж эргэлзүүлэх хүсэлтнээс дөлж тойрч яв. Цагаан атаархал чинь тэвчээрийн хил заагаа давж өшөө хорсол, үзэн ядалт дагуулсан хар атаархал болон хувирах вий.

Атаархал нь тэвчээрийнхээ хилийг давчихсан үед цаад нөхрөө баллах гээд гэмт хэрэг үйлдэх хэмжээнд очиж болохыг айхтар санууштай. Хэрэв атаархагч өөрөөоролцоогүйгээр цаад нөхөр нь аяндаа баларч доройтвол шүлсдэх нь энүүхэнд. Үхсэн хойно нь “болж” гэх нь ч бас түгээмэл. Н.Багабанди энэ тухай юу гэж бичсэнийг эшлэе: 

-Үүнээс ямагт болгоомжилж, хүн мөсөө хадгал. Хэн нэгэнд дургүйцсэн дургүйцэл нь өшөө хорсол болон хувирах үед өшөө авах муу бодол тархи толгойд чинь орж ирж ч мэднэ. Тэр үед ганцхан зүйлийг сана. Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт байдаг гэдгийг санаж, хэрэгжүүл. Түүнээс өөр замаар өшөө авалтыг хэрэгжүүлэх нь бүү хэл бодохын ч хэрэггүй. Өшөө хорслыг хүчирхийллийн аргаар шийдэхийг оролдож огт болохгүй. Хүчирхийлэл эсрэг хүчирхийллийг төрүүлдэг юм. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэл эргээд түүнийхээ золиос болон хохирно. Өшөө хорслыг ЧИНЬ дэвэргэж байгаа тэр хүнээс илүү сурч, илүү хөдөлмөрлөж, бүр илүү амжилт гарга. Тэр чиний дээд зэргийн өшөө авалт байх болно.

Эл нийтлэлийг хэлхэхдээ уур хилэн, атаархлаа сошиал сүлжээний сэтгэгдлээр илэрхийлэх явдал над дээр байнга давтагддаг учраас бас тэгж бичиж байна. 

“Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт байдаг гэдгийг санаж, хэрэгжүүл! Түүнээс өөр замаар өшөө авалтыг хэрэгжүүлэх нь бүү хэл бодохын ч хэрэггүй!” гээд Төрийн тэргүүн асан эрхэм дээр анхааруулсан байгааг би хамгийн оновчтой хариулт гэж бодож байна. Энэ бол алдуул үг биш шүү! 

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 24 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 17 цаг 46 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 27 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 38 мин Энгийнийг ухаалгаар 19 цаг 45 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 13 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 25 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 39 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 22 цаг 46 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 23 цаг 52 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top