x

Н.Цэрэнбат: “Ногоон паспорт” аяны ачаар Монгол Улс жилд 12 тэрбум төгрөг хэмнэнэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.

-Танай яам 2019 онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна. Үдэж буй онд хийсэн гол ажлаасаа ярина уу?

-Ирэх онд БОАЖЯ-ыг цахим болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт Монгол Улс илүү олон чиглэлээр сурталчилгаа хийх боломжийг бүрдүүлсэн ухаалаг, цахим платформыг албан ёсоор нээхээр ажиллаж байгаа. Мөн тусгай зөвшөөрлүүдийг нээлттэй, ил тодоор олгох, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх зэрэг ажлын бэлтгэлийг хангалаа.

Бас байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа 19 хуулийн давхардал, хийдлийг арилгаж, Байгаль орчны багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болголоо. Мөн Засгийн газрын хуралдаанаар 2019 оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглох, 2019 оны гуравдугаар сараас эхлэн нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс хасах, Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлийг албан ёсоор батлуулах зэрэг тогтоолыг гаргуулсан. Аялал жуулчлалын салбарын түүхэнд байгаагүй санхүүжилт буюу таван тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт суулгаж чадсан. Эдгээрээс гадна байгаль орчны салбарт хандах “Хандлагаа өөрчилье” багц ажлыг амжилттай эхлүүлж, тодорхой үр дүн гарч эхэлсэнд сэтгэл хангалуун байна.

-Тэгвэл “Хандлагаа өөрчилье” багц ажлаас ямар үр дүн гарч байна вэ?

-Манай салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниудад хандаж байгальд ээлтэй техник технологи ашиглах уриалга гарган, хариуцлагын менежментийн даатгалын систем нэвтрүүлнэ. Аж ахуйн нэгж, компаниуд уриалгыг маань дэмжиж, хандлагаа өөрчилж эхэлсэн. Үүний зэрэгцээ байгаль хамгаалалд олон нийтийн идэвх, иргэдийн оролцоог хангах зорилгоор “Хандлагаа өөрчилье” багц ажлыг эхлүүлж, хэд хэдэн аян амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аян эхлүүлж, Ерөнхий боловсролын 778 сургуулийн эко клубын ахлах ангийн 168 мянган сурагчийг хамруулаад байна. Аянд нэгдсэн сурагчид маань “Ногоон паспорт” хөтлөн жилийн хугацаанд хог хаягдлаа ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх замаар ялгарч буй нүүрс хүчлийн хийг бууруулан байгаль орчны боловсрол эзэмших юм. “Ногоон паспорт” эзэмшигч сурагчдын зөв дадал зуршлын ачаар 2030 оноос эхлэн Монгол Улс жилд 44 сая шоо метр ус, 324 сая кВт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, 12 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргасан.

Энэхүү аяныг Дэлхийн ногоон байгууллага үнэлж, олон улсын шагнал гардуулсан нь хийж буй ажил маань Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний илэрхийлэл гэж үзэж байна.

“Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт”-оос гадна “Цэвэрхэн наадацгаая” аяныг өнгөрсөн жил маш амжилттай хэрэгжүүлж, хоггүй, цэмцгэр наадах эхлэлийг тавьсандаа баяртай байна. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо бидний санаачилгыг дэмжин нэгдэж, Монгол орны өнцөг булан бүрт хүрсэн.

-Олон улсын шагналын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Бидний санаачлан, амжилттай хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аяныг Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Дэлхийн ногоон байгууллагад онцлон танилцуулсан. Үүнийг Лондон хотод төвтэй олон улсын байгууллага үнэлж, байгаль орчны салбарт сайн туршлага нэвтрүүлсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийг олон улсад алдаршуулах зорилгоор олгодог шагналыг Монгол Улс анх удаа хүртсэн юм. Байгаль орчны салбарт дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогдож буй энэхүү шагналыг Англи, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсын Засгийн газар гардсан байдаг. Монгол Улс тэдний нэгээр шалгарсанд баяртай байна.

-Энэхүү аяныг санаачилсан таныг мөн “Дэлхийн ногоон элч” шагналаар шагнасан гэсэн байх аа?

-Тийм. Дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болсон өнөө үед хүн бүр байгаль хамгаалалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Бүгдийг төр засаг хийдэг биш аливаа асуудлаас гарахын тулд бүх хүн гар бие, сэтгэлээрээ оролцдог байж шийдэгдэнэ. Өнөөдөр манай иргэдийн хувьд “Төр засаг бүгдийг хийх ёстой” гэдэг хандлагатай байдаг. Тиймээс миний хувьд иргэдийн хандлагыг өөрчлөх ажлуудыг түлхүү хийж, оролцоог дэмжсэн, уриалан дуудсан арга хэмжээнүүдийг кампанит ажил болгон зохион байгуулж эхэлсэн юм. Иргэдийн ухамсар өөрчлөгдөж байж л бид асуудлаас хамтдаа гарч чадна шүү дээ. Тиймээс ч ирээдүй хойч үе болсон сурагчдаараа дамжуулж өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх “Ногоон паспорт” аяныг санаачилсан юм. Нэг өрхөд ус, цахилгаанаа хэмнэдэг, хогоо ангилдаг, байгалиа хамгаалдаг хүн бий болоход тухайн өрхийн амьдралын хэвшил дагаад өөрчлөгддөг. Улмаар сурагчдаараа дамжуулж нийгмийг өөрчлөх, томчуудад нөлөөлөх нь “Ногоон паспорт” аяны гол зорилго. Энэхүү санаачилгыг үнэлж, “Дэлхийн ногоон элч 2018” шагнал олгосонд баяртай байгаа. Дэлхийн ногоон байгууллагын удирдлагууд ИБУИНВУ-д Монгол Улсыг төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Н.Тулгад хүлэээлгэн өгснийг уржигдар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас гардаж аваад байна.

-Ногоон паспорт аяны хүрээнд ямар ямар ажлууд хийсэн юм бэ?

-“Ногоон паспорт” аяны хүрээнд бид Эко клубуудын чуулган зохион байгуулж, сурагчдаас байгаль хамгааллын талаар ямар ажил хийх хүсэлтэй байгаа талаар санал авсан. Чуулганд Нийслэлийн Ерөнхий боловсролын 89 сургуулийн 94, Эко клубын 500 гаруй багш, сурагч оролцсон. Саналын дагуу сурагчдын хөтлөх паспортод нийт есөн ажил хийхээр тусгасан. Ногоон паспорт хөтөлж буй сурагчид “усаа хэмнэе”, “эрчим хүчээ хэмнэе”, “хог хаягдлаа ангилъя”, “орчноо цэцэрлэгжүүлье”, “хариуцлагатай иргэн болж төлөвшье”, “байгальд ээлтэй аялъя”, “байгаль орчны боловсролоо дээшлүүлье” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд жилийн хугацаанд ажиллаж байна.

Мөн бид хаягдал зай хураагуур хураах савны загвар бүтээх уралдааныг Нийслэлийн сурагчдын дунд зарлаж, шалгарсан бүтээлээр сав хийж, Ерөнхий боловсролын сургуулиудад тараагаад байна.

Мөн Рамсарын конвенцийн ач холбогдол, ус намгархаг газар, усны шувууд түүний амьдрах орчны талаар Ерөнхий боловсролын сурагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 21 сургуулийн ахлах ангийн нийт 60 сурагчийг Архангай аймгийн нутагт орших Өгий нуурт дадлага хийлгэсэн.

Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Улаанбаатар хотын Эко клубуудын 300 гаруй сурагчдийг хамруулан “Ногоон паспорт-Монгол орон даяар” нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Ингэхдээ дотоодын аялал жуулчлалын төв цэг болох Хамрын хийдэд төгөл байгуулах үйл ажиллагааг эхлүүлж, 500 гаруй мод тарьж, сурагчид маань байгаль орчны боловсролыг өртөөчилсөн сургалтаар олж авсан. Мөн “Ногоон паспорт” эзэмшигч хүүхдүүдээр дамжуулан иргэдийг байгаль хамгаалалд уриалан дуудсан багагүй ажил амжуулаад байна.

-Ногоон паспорт аяны гол зорилго нь хүүхдүүдээр дамжуулж томчуудыг хариуцлагатай байхыг уриалах юм байна гэж ойлголоо. Энэ талаар ч багагүй ажил хийсэн гэлээ. Тодруулбал?

-Сургуулийн сурагчид маань “Хог түүх марафон” зохион байгуулж, нийгмийн сүлжээгээр бичлэгээ тараан олон нийтийг уриалан дуудсан томоохон ажил хийсэн тайлангаа тавьсан. Мөн “Байгаль орчны өсвөрийн сурвалжлагч” сэдвийн дор сургууль бүрээс бүтээл туурвин, иргэдийг байгаль хамгаалалд уриалан дуудсан ажлуудыг зохион байгуулж мөн л нийгмийн сүлжээгээр өөрсдийн бүтээлийг олон нийтэд хүргэсэн. Энд нэг асуудлыг хөндөх нь зүйтэй байх. Би олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдлагуудад хандаж, “Ногоон паспорт” аяны талаарх мэдээллийг өөрсдийн сувгаар олон түгээх уриалга гаргасан ч харамсалтай нь хүлээж авсан байгууллага гараагүй. Тиймээс “Ногоон паспорт” эзэмшигч хүүхдүүд маань өөрсдийн бүтээлийг нийгмийн сүлжээгээр түгээсэн. Энэ бүхэн тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн. “Ногоон паспорт” аян үйл ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх бөгөөд зөвхөн сурагчдаас гадна ААНБ, иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна. Уг аяныг зохион байгуулсан үеэс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр дэмжиж ажилласан. Тэгээд “Ногоон паспорт” эзэмшигч үлгэр жишээ сурагчдыг дэлхийн хэмжээний эко элчүүдтэй уулзуулна гэдгээ тус хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдес нээлтийн үеэр мэдэгдсэн. Одоогийн байдлаар “Ногоон паспорт” эзэмшигч найман сурагч, Эко клубын шилдэг таван удирдагч багш Хонгконг явах эрхээр шагнуулаад байгаа.

Т.ЖАНЦАН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 32 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 42 мин Энгийнийг ухаалгаар 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 18 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 30 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 44 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 51 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 57 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 18 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 20 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 34 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 51 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top