x

Б.Мэргэн: АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон

Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч Б.Мэргэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-УИХ-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийж Ардчилсан намын бүлэг тараагүй тухай мэдээлэл хийлээ. Өчигдөрхөн энэ асуудлаар бүлгээс гарах өргөдлөө өгсөн Л.Болд гишүүн огт өөр байр суурь илэрхийлсэн. Хуульчийн хувьд, хуульд яг юу гэж заасан байдаг юм бол?

-Улсын Их Хурлын тухай хуульд гишүүн өөрөө хүсвэл бүлгээс гарч болохоор зохицуулсан. Л.Болд гишүүний хувьд ч тэр заалтыг үндэслэл болгон бүлгээсээ гарах хүсэлт өгсөн байна лээ. Харин бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуульд гишүүд олуулаа зэрэг бүлгээс гарч болно гэж заасан. Тийм жишиг 2004-2008 оны парламентын үед гарч байсан. Тэгэхээр нэг гишүүн дангаараа бүлгээс гарч болохгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Бүлэг тарсан эсэх тухайд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох 4 үндэслэлийг хуульд заасан байдаг. Тодруулбал, нам нь татан буугдсан, орон гарсан гишүүний оронд нөхөн сонгогдсон гишүүн нь тухайн намынх биш байснаас үүдэн нам нь бүлэг байгуулах доод хязгаар буюу 8 гишүүнтэй болж чадаагүй бол, бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан болон одоогийн тохиолдол шиг нэг гишүүн нь бүлгээр гарснаар тухайн нам 7 гишүүнтэй болсон бол бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохыг тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон гэж үзэж болно.

-Бүлгийн дарга нь гишүүнийхээ бүлгээс гарч буй өргөдлийг УИХ-ын даргад өргөн барихгүй гэж мэдэгдсэн. Ийм процесс нь өөрөө бүлэг тарахгүй байх боломжийг олгочихож байгаа юм биш үү?

-Бүлгийн даргад аль нэг гишүүнийхээ бүлгээс гарч байгаа шийдвэрийг УИХ-ын даргад мэдэгдэх эсэхийг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй. Харин УИХ-ын даргад мэдэгдэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эрх биш үүрэг нь. Улмаар УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд мэдэгдэнэ. Мэдэгдсэнтэй холбоотой ямар нэг хэлэлцүүлэг хийхгүй. Нэгэнт хуульд заасан үндэслэлээр АН-ын бүлгийн эрх дуусгавар болсон учраас тодорхой нэг асуудлаар завсарлага авах зэргээр бүлэгт олгогддог эрхийг эдлэх боломжгүй болж байгаа юм.

-Бүлэгтээ О.Баасанхүү, С.Жавхлан зэрэг сул гишүүдийг нэмээд бүлгийн тоог наймдаа хүргэх боломж хууль зүйн хувьд бий юу?

-Боломжгүй. Бүлгийг анхлан байгуулахад тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд ордог. Ардчилсан намын бүлэг байгуулагдахад сонгуульд тус намаас нэр дэвшсэн гишүүд л орох эрхтэй гэсэн үг. Харин бие дааж сонгогдсон гишүүд бүлэг байгуулагдсаны дараа нэмэгдэж орж болно. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлын хувьд Ардчилсан нам бүлэггүй болчихоор өөр намын О.Баасанхүү, эсвэл бие даагч С.Жавхлан нарыг нэмж найман гишүүн бүрдүүлэн бүлэг байгуулах боломжгүй гэсэн үг.

-Цаашид ямар үр дагавар үүсэх бол, Улсын дээд шүүхийн тайлбарыг хүлээх ёстой юу?

-АН-ын бүлгийн дарга байсан Д.Эрдэнэбат бүлгийн гишүүн нь гарсан гэдгийг УИХ-ын даргад мэдэгдсэн эсэхээс үл хамааран бүлгийн үйл ажиллагаа зогссоныг дээр дурдсан. Тэгэхээр нэгдсэн хуралдаан болдгоороо болно. Харин Ардчилсан нам бүлэгтэй гэж үзэж, ямарваа нэг асуудлаар санал гаргасан тохиолдолд түүнийг нь хэлэлцэхгүй байх хууль зүйн үндэслэл бүрдчихлээ. Улсын Их Хурлын тухай хуульд маш ойлгомжтой биччихсэн байгаа зүйл дээр Улсын Дээд Шүүхийн тайлбар хүлээгээд байх шаардлага байхгүй л дээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.122)
    Энэ намын дарга нар нулисан шүлсэн дээрээ хальтарчихав аа.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • иргэд олон түмэн (66.181.187.127)
    Бүлгийн даргын өгч байгаа тайлбар яг өөрийн нь мэдлэгийн хир хэмжээ харагдсан,ийм юм ярих байсан бол чимээгүй суусан нь хамаагүй дээр байсандаа
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 27 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 37 мин Энгийнийг ухаалгаар 44 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 13 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 25 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 39 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 46 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 52 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 13 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 15 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 30 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 46 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top