x

Аанхаа: ЖДҮ боломжийг алдмааргүй байна

Өчнөөн муухай юм хийсэн мафийн босс Аль Капонэг хууль цагдаагийнхан удаан шалгасаны эцэст татварын хэргээр л ялласан гэдэг, өөр баримт нотолгоо олдоогүй болоод тэр. ЖДҮ мөсөн уулын орой төдий хэрэг байж магадгүй ээ, гэхдээ л Аль Капонэгийн татварын хэрэг шиг илэрхий баримттай, нотолгоотой ганц кэйс байна. Гаруудад хариуцлага тооцох ЖДҮ шиг "тэнгэрийн умдаг" олдож байхад гялс атгаад авахгүй өөр юмнуудаар булзааруулаад балайраад байх юм.

Сайхан, муухай улс төрч гэж байхгүй ээ. "Сайхан санагдсан", "муухай санагдсан" улс төрч л гэж бий. “Энийг ёстой мундаг залуу гэж итгэж байсан юмсан”, “ЖДҮ аваад байхдаа яахав дээ, уг нь сэтгэл зүрх нь эх оронч юм, жаахан гэнэдчихэж..” гэх мэт мэдрэмжээс өөрсдийгөө чөлөөлцгөөе. Жишээ нь 2018 оны Хүүк олон талаараа 2008 оны Элбэгээтэй адилхан л байна. Элбэгээ бас л "Намайг авлигатай тэмцсэн гэж ерөнхий сайдаас огцрууллаа.. Би луйварчдын бүлэглэлээс айхгүй.. Ард түмэн миний талд байна.. Авлигын гинжийг тасална.." энэ тэр гээд яг одооны Хүүк шиг л цамнаж байсан. Юун одоогийн Хүүк Жэнко, тухайн үед Элбэгээ чинь харин жинхэнэ ард түмний баатар байсан юм шүү, тийм ч учраас 7/1-нд 1990 оноос хойш болоогүй том жагсаал болсон. Тэгээд дараа нь юу юу боллоо доо. Одоо Элбэгээ шиг муу хүн алга. Элбэгээ, Хүүк хоёрын стайл имиж өөр байх л даа. Нэг нь 86 суниадаг, нөгөө нь 86 үг хэлдэг. Нэг нь урт шулуун хүзүүтэй, нөгөө нь хүзүүгүй. Нэг нь Путиныг шүтдэг, нөгөө нь Обамаг шүтдэг. Нэг нь өөрийнхөө намыг самарсан, нөгөө нь өрсөлдөгч намаа самарсан гэх мэт. Гэхдээ л улс төрчийн хувьд зорилго, гаргаж буй үйлдэл ялгаагүй байна. МАН, АН хоёр нам ялгаагүй гэдгийг бид 2008 онд ойлгосон, Хүүк Элбэгээ Жэнко Миеэ Намбаваани Наранхүү бүгд ялгаагүй гэдгийг 2018 онд ядаж ойлгоод авахсан. Наранхүү магадгүй гайгүй студитэй, ард түмнийг уяраах гайгүй ТВ нэвтрүүлэг хөтөлдөг байсан бол өдийд ерөнхийлөгч болчихсон ч байх юм билүү хэн мэдлээ, бид цөөхүүлээ, хөнгөн маневр хийхдээ гаргууд, юу ч тохиолдож болдог улс шүү дээ. Одоо "Ард түмэн чамтай хамт" гээд л Хүүкийг шүтээд байгаа улсууд нээх удахгүй "Ард түмэн чамайг шүүнэ новшоо" гээд дөвчигнөөд явж байх вий дээ. 

Товчхондоо жаахан прагматик байцгаая нөхдөө, Аль Капонэгийн татварын хэргийг нь "жижиг дунд хэрэг" гээд тоохгүй бусад том хэргүүдтэй нь зууралдсан бол нотолж чадахгүй, Капонэг яллаж чадахгүй ч байх байсан юм билүү. Гарууд өөрт ногдсон ЖДҮ хэмээх тэнгэрийн умдагаа атгаад 950 саяар нь сайхан тэгшхэн жигдхэн авсан байна. Бүгдээрээ ч бас гаруудад хариуцлага тооцох ийм аятайхан боломжийг алдмааргүй байх юмаа.

Жич: Аль Капонэгийн түүх, эсвэл 7 сарын 1 –ийн явдлын талаар элдэв комэнт үлдээж, гол санааг маань булзааруулахгүй байхыг хүсье.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (139.5.218.102)
    Хүүкийг ингэж толгой дээрээ гаргахгүй байх боломж байсан. Давхар дээлэнд шунаж байж батлуулаад эцсэт нь өөрсдийн томилсон сайд нарт бойкотлуулаад уначихлаа. МАН-ын алдааны гинжин хэлхээ ингээд дуусахгүй байхаа.
    2018 оны 12 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 32 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 40 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 4 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 31 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 53 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 44 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 51 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top