x

Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.01.08/ танилцуулсан. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Төрийн өмчит 122 компанийн мэдээллийг таван компани л нэгтгэдэг. Нийт 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн 41 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс бид эдгээр компанийн статусыг тодорхой болгоно. Төрийн өмчит компани Баялгийн сан, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Хөрөнгийн менежмент хийдэг, засаглалыг сайжруулдаг компанитай нэгтгэнэ. Засгийн газрын дэргэд уул уурхайн компаниудын нэгдэл буюу "Эрдэнэс Монгол", уул уурхайн бус компаниудын нэгдэл буюу "Эрчист Монгол" гэж байгуулна. Харин яамдууд дээр байдаг улсын төсөвт үйлдвэрийн  газар нэртэй, улс төрийн аж ахуйн тооцоот, төсвөөс санхүүждэг байгууллагуудыг шинээр зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлнэ.

Хувийн хэвшлийн хийж болох ажлыг шилжүүлнэ. Эсвэл салбарын сайд өөрийн багцаас цалинжуулаад ажиллах юм уу, татан буулгана гэсэн үг. Ингэснээр төрийн өмчит компани гэх статус дотор ашиггүй, алдагдал хүлээдэг компани байх боломжгүй болно.

Энэ хүрээнд Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглалын ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг өргөн мэдүүлж байна. Өнгөрсөн 2023 оны байдлаар 122 компани Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлсэн байна. Цаашдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг Засгийн газрын тохируулагч агентлаг энэ хуулиар цаашдаа улсын хэмжээний төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэдэг, хянадаг, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг статустай ажилладаг болно. Харин төрийн өмчийн компанийн засаглалд шууд оролцдог байдлыг зогсооно.

Уул уурхайн бус компаниуд Төрийн өмчийн корпорацитай нийлээд эхлэхээр эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, бусад салбар гэсэн дөрвөн салбартай байна. 34 эрчим хүчний компанийг долоо болгож нэгтгэн, төсөв хэмнэнэ. Ингэснээр төрийн өмчийн 122 компани 56 болох тооцоолол гарсан. Давхардсан чиг үүргүүдийг арилгаж, санхүүгийн албанд 10 хүн ажилладаг байсан бол нэг хүн ажиллана. Төрийн өмчит компани 122 байсныг 56 толгой, 14 охин компани болгоно. Мөн ТУЗ-ийн тоо 31, гишүүдийн тоо 279, ТУЗ-ийн нарийн бичгийг 31 хүнээр цөөрүүлнэ. Цалин болон үйл ажиллагааны зардлыг 4.9 тэрбумыг хэмнэнэ. Захиргааны дарга нарын орон тоог цөөлснөөр эхний байдлаар 11.8 тэрбумыг хэмнэнэ. Харин хүний нөөц, хууль эрхзүй, төлөвлөлттэй холбоотойгоор 9.9 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Нийт 26.7 тэрбумыг хэмнэх тооцоолол хийсэн.

УИХ-аар ирэх долоо хоногт энэ хуулийг хэлэлцвэл УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж, ирэх хаврын чуулган хүртэл олон нийтийн хэлэлцүүлэгт оруулна. Дараа нь Засгийн газрын төрийн өмчийн компаниудын баримтлах чиглэлийг оруулахдаа алийг нь листер компани болгох вэ гэдгийг шийдвэрлэнэ.

Ингэснээр ирэх оны төсөв зардалгүй, ашиггүй ажиллахгүй, зөв зарчим руугаа шилжинэ. Дундын үйлчилгээг барьж ажиллана. Буурсан зардлын хэмжээгээр Баялгийн сангийн орлого өсөн нэмэгдэнэ. 1000 хүнтэй компанийн захирал яаманд мэргэжилтэн болж болдоггүй. Босго нь маш өндөр болно. Улс төрийн албыг сүүлийн хоёр жил хашаагүй гэх мэтчилэн. Ингэснээр төрийн өмчит компаниудын чанар, нэр хүнд сайжирна. Ойлгомжгүй статустай байсныг нийтийн албанд ажилладаг болгоно. Төрийн албаны ангиллаас гаргана. Баялгийн санд 270 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж байгаа компанийн захирлын цалин, алдагдалтай ажиллаж байгаа компанийн захирлын цалинтай адилхан байдаг зарчмыг хална. Компанийн ашигт ажиллагаанд суурилсан тогтолцоог ТУЗ өөрөө шийдвэрлэдэг болно. Мөн гурван жил алдагдлаа бууруулж, арилгаагүй бол татан буулгана. Гүйцэтгэлийн үнэлгээгээ ТУЗ-д танилцуулж, гүйцэтгэх захирлыг жил жилийн гэрээгээр сунгаад явна.

"2020 ОН ХҮРТЭЛХ ТӨЛӨВЛӨГӨӨ 29.3 ХУВЬТАЙ БАЙЖ, ТОМ АЛДАА ГАРСАН"

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг өргөн барилаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Хот төлөвлөлтийн Үндсэн хууль болох энэ бичиг баримтыг 2017 оноос хойш хот төлөвлөгч, гадаадын судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үр дүнд боловсрууллаа. Түүх сөхвөл, 1954 онд Монгол Улсын нийслэл анхны ерөнхий төлөвлөгөөгөө баталж байсан. Үүнээс хойш зургаа дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна. Хотын ерөнхий төлөвлөгөөний зарчим бол 20 минутын хотыг байгуулж, хүртээмжтэй хотыг бий болгох зорилтыг дэвшүүлж буй. Улаанбаатар хотын хүн ам 2040 онд 2.5 сая хүрч, нийгмийн суурь үйлчилгээ, замын сүлжээ, нийтийн тээврийн хүртээмж, ногоон байгууламж нэмэх, хүнсний хангамжийг нэмэх зэрэг бүх суурь үзүүлэлтийг үндэслэн боловсруулсан. Өмнөх таван ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт хийхэд, 2020 он хүртэлх төлөвлөгөө 29.3 хувьтай байсан.

Гол шалтгаан нь санхүүгийн нөөцгүйгээс шалтгаалан шугам сүлжээтэй хэсэг рүүгээ орон сууцжуулах бодлого явуулсан нь том алдаа байсан.

Мөн хууль тогтоомжийн уялдаагүй байдал, авлига албан тушаалын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан газар олгож, стандартыг зөрчиж барилга барьсан гэх дүгнэлтэд хүрсэн. Одоогийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 240 гаруй их наяд төгрөг зарцуулах урьдчилсан тооцоолол гарсан. Үүний 120 орчим төгрөгийг улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 16 жилийн хугацаанд гаргана. Тэр дундаа дулаан болон цахилгааны шугам сүлжээнд улсын төсвийг чиглүүлнэ. Боломжтой газруудад 120 гаруй их наядын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ. Жишээлбэл, явган хүн замын уртыг одоогийнхоос ес дахин, дугуйн замыг 20 дахин, авто замын сүлжээг 17 мянган км-ээр нэмж өргөсгөнө. Ингэснээр оргил ачааллын үед 9 км/цагийн хурдтай байгааг 22 км/цагт хүргэх. Мөн нийт айл өрхүүдийн 80 хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангаж, орон сууцжуулах том ажлыг тусгасан.

Мөн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Улаанбаатарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотын суурьшлын бүсийг Богд уулынхаа өвөр тал руу тэлж, дагуул хот байгуулна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо орчмыг хүнсний хангамжийн дагуул хот, Налайх хот болон Хөшигийн хөндийг тээвэр ложистикийн тэлэлтийн бүс болгох, мах сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах таталцлын бүсийг Төв аймгийн баруун сумдууд байхаар төлөвлөж байгаа. Хөшигийн хөндий орчмыг 2024 оны тавдугаар сарын 20-нд УИХ-аар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль буюу Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутагт 33 мянган га газрыг корпорацийн зарчмаар Улаанбаатар хот хамтран эзэмшихээр болсон. Энэ хоттой холбогдохын тулд одоогийн нисэх онгоцны буудал явж байгаа хурдны замыг түшиглэсэн 2040 он хүртэлх төлөвлөлтөөр LRT-гаар холбогдсон нэг бүсчлэлээр очих, Зуунмод хотын нутгууд Богд уул орчмын тэлэлтийн бүсийг бий болгоно.

Зам тээврийн яам ТЭЗҮ-г хэрэгжүүлэх ажил хийж байгаа. Төслийн санхүүжилт нь ямар байхыг шийдээгүй байна.Туулын хурдны замыг нийслэлээс хариуцан хийхээр 33 км, 6 эгнээ, найман орц гарцтай бүтээн байгуулалтыг 916 тэрбум төгрөг буюу дөрвөн эгнээ байхаар магадлагдсан.

Сүүлд Засгийн газрын хуралдаанаар 6 эгнээ болгох чиглэл өгч, шийдвэрлэсэн. ТЭЗҮ-г шинэчлэх ажлыг хийж байна. Мөн хуучин зургаар хийцлэлийн хувьд хотын архитектурт таатай биш байдлаар төлөвлөсөн. Тодруулбал, Баянзүрхийн товчооноос Их тэнгэрийн гүүр хүртэлх 20 гаруй метр өндөр шороон даланг овоолж, зам тавихаар төлөвлөсөн байсан. Бид 2040 оны төлөвлөгөөнд уялдуулж гүүрэн байгууламжаар шийдэхээр ТЭЗҮ-г өөрчилж байна. Энэ ажил нэгдүгээр сарын 25-нд дуусна. Олон улсын нээлттэй тендер зарлана" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.10)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 5 цаг 34 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 6 цаг 37 мин Монголын хөгжлийг гацаасан нь 7 цаг 9 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 7 цаг 26 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top