x

Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй

Улс төр судлаач Т.Оюунбаттай ярилцлаа.

-Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй байна. Энэ цаг үед дэлхийд юу хүчтэй ноёлж байна вэ гэдгээс хоёулаа ярилцаж эхэлье

-Өнөөдөр том гүрнүүдийн бодлого ноёлж байна. Гол асуудал нь, том корпорациуд, Хятадын юань, Америкийн доллар хүчтэй байна. Хятад улс Америктай худалдаа хийж, үүнээсээ давуу байдал олж авч байна. Орос, Украины дайнаас ч тэдэнд арай илүү давуу байдал бий болж байна. Ирээдүйд дэлхийд Хятад улс ноёлох магадлал илүү өндөр байна.

-Давуу байдал гэж та юуг хэлээд байна вэ?

-Жишээ нь, автомашины үйлдвэрлэл, хий, хийн хоолой, бензин, нефть гэх мэтчилэн. Урьд нь хийн хоолойг Монголоор явуулах байлаа. Гэтэл манай Монголын улстөрчид гуравдагч хөрш буюу Америк, НАТО гээд, Хятад түүнийг далимдуулж болиулаад, оронд нь Казахстанаар дамжуулахаар болчихлоо шүү дээ. Энэ нь Хятад улсад ашигтай байдал бий болгож байна. Одоо жишээ нь, автомашины худалдаагаар Америкийн “Тесла” Трамптай нэгдээд, тэргүүлэхийг оролдож байна. Япончууд өөрсдийнхөө автомашины худалдааг аврахын тулд солонгосчуудтай нэгдэж байна. Дэлхийн тавцанд шинээр гарч ирж буй улс төрийн том тоглогч Хятад болж, маш их хүчирхэгжиж байна. Бүх салбарууд дээр шүү. Үүнд Хятад улсын тагнуулын байгууллага гол үүрэг гүйцэтгэж байна. Зэвсэг, техник, технологийн хувьд ч хятадууд ноёлох магадлал өндөр болчихоод байна. Хятадууд өөрсдийн We Chat зэрэг платформуудыг, америкчууд ч бас өөрсдийнхийгөө дэлхийд гаргахыг зорьж байна.

Саяхан Монгол Улсад хэрэглэгчдийн мэдээлэл алдагдлаа гээд нэлээн шуугиан болсон доо. Ирээдүйд хэрэглэгчдийн дата мэдээллийг хулгайлах асуудал улам бүр өргөжих магадлал маш өндөр байна. Яагаад гэхээр, бүх юм сошиал орчинд нээгдэж байна. Манай Монгол орон ч ялгаагүй E-Mongolia гээд нийгмийн сүлжээгээр тухайн хүний бүх бичиг баримт, эд хөрөнгө, өвчин зовлонгийн мэдээлэл бүгд багтаж байна. Тэр бүх мэдээлэл томоохон компани, корпорациудын хувьд ашиг олох гол хэрэглүүр болохыг үгүйсгэхгүй.

-Та үүгээрээ Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал хангалтгүй гэж хэлээд байна уу?

-Тийм ээ. Ерөнхийдөө муу байна. Америк, Энэтхэг, Хятад гурав мэдээллийн аюулгүй байдлаараа тэргүүлж байна. Манай тагнуулын байгууллага муу ажиллаж байна. Тагнуулын байгууллага хятадуудын гар, хөл болж байх өндөр магадалтай гэж би хувь хүний хувьд харддаг юм.

-Трамп Америкийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Украины дайныг зогсоохын төлөө ажиллахаа ч илэрхийлсэн. Бизнес эрхлэгчдээ ч дэмжинэ гэсэн?

-Америкийн ерөнхийлөгчийн бодлого зөв. Дайныг дуусгая гэдэг зөв зүйтэй бодлого. Ер нь аливаа улс орон өөрсдийнхөө эрх ашгийг л нэгдүгээрт тавина шүү дээ. Трамп ч өөрийн улсын эрх ашгийг нэгдүгээрт тавиад, зөв тийшээгээ явж байх шиг байна.

-Цагаачлалын бодлогодоо бас өөрчлөлт оруулна гэсэн?

-Тийм. Гэхдээ энэ нь зөвхөн Хятадтай ихэвчлэн холбоотой. Өөрөөр хэлбэл, Хятадын талаас цагаачлагчдыг авахыг хориглож байгаа. Энэ нь Монголд сайнаар нөлөөлнө. Яагаад вэ гэвэл, Хятад гэдэг том гүрнээс цагаачид авахгүй байна гэдэг Монгол шиг жижиг, буурай хөгжилтэй өөр улс орнуудаас авах цагаачдын тоо ихэснэ л гэж бодож байна.

-Өмнөд Солонгосын төр донсолгоонтой байна. Ерөнхийлөгчөө огрцуулахаар жагсаж байна. Зарим ажиглагчид тус улсын төрд олон жилийн турш бугшсан асуудлууд одоо “сад тавьж” байна гэж дүгнэж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Солонгосын улс төрийн бужигнаанд гадны улс төрийн бодлого нөлөөлсөн байх магадлалтай. Ерөнхийлөгч нь одоо хэрнээ суудлаасаа огцроогүй, цэрэг цагдаагийн хооронд үл ойлголцол үүсгээд, өөрийгөө хамгаалуулсан хэвээр байна. Энэ байдал цааш үргэлжилбэл томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй. Америк, Хятад, Хойд Солонгос зэрэг гуравдагч, дөрөвдөгч, тавдагч орнууд оролцох магадлал өндөр болно гэсэн үг. Энэ дайнд дандаа том гүрнүүд оролцох боломжтой. Хэрвээ энэ улсууд оролцоод ирвэл цаашдаа Орос ч гэсэн зүгээр суухгүй нь мэдээж. Тэгэхээр дайныг үргэлжлүүлэхийн тулд албаар ийм нөхцөл байдал үүсгэж байхыг үгүйсгэхгүй.

-Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах нь зүйтэй, буруу гэсэн талцал их байна. Энэ гэрээг үзэглэвэл бидэнд ашигтай юу?

-Саяхан үүнийг болиулна гээд баахан юм болж байна л даа. Өнөөдөр дэлхий даяар хүссэн хүсээгүй Хятадаас бүгд бараа бүтээгдэхүүнээ авч байна. Энэ үед яагаад Оростой гэрээ байгуулаад, худалдаа наймааг тэнцвэржүүлж болохгүй байгаа юм бэ. Монголчууд энэ холбоонд элслээ гээд муудах зүйл байхгүй гэж би бодож байна. Томоохон үйлдвэрлэгчид дампуурна гэж ярьж байна лээ. Тэд өөрсдөө Хятадаас хараат болсон, тэгээд монголчууддаа маш өндөр үнээр бараа бүтээгдэхүүнээ зардаг. Яг ард иргэдээ бодож байгаа юу гэвэл миний бодлоор тийм гэж хэлэхэд хэцүү. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь зөв. Ер нь Монгол Улс баланс дунд л оршин тогтнож байгаа юм. Тэр балансаа л барих хэрэгтэй. Нэг талыг хэт баримтлах нь сөрөг үр дагавартай байж болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 14 цаг 24 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 16 цаг 0 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 16 цаг 6 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 16 цаг 14 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 16 цаг 36 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 17 цаг 47 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 18 цаг 4 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 18 цаг 9 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 18 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 19 цаг 39 мин Гадны хөрөнгө оруулалт 19 цаг 51 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Уржигдар 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Уржигдар 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Уржигдар 08 цаг 59 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Гадны хөрөнгө оруулалт УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ...
Top