Фото: OL
Хятадын ихэнх нутагт хүний Метапневмовирусын (hMPV) дэгдэлт эхэлжээ. Хэвлэл мэдээллээр энэ вирусийг COVID-19-тэй төстэй гэж бичиж байна. Үнэхээр тийм үү?
ХҮНИЙ МЕТАПНЕВМОВИРУС ГЭЖ ЮУ ВЭ
Энэ бол шинэ вирус гэдгээс эхэлье. Түүнийг анх 2001 онд Нидерландаас илрүүлсэн юм. Энэ вирус амьсгалын замын эрхтнүүдийг өвчлүүлнэ. Ердийн ханиад томууных шиг шинж тэмдэгтэй. Гэхдээ дархлаа султай хүүхэд хөгшин хүмүүст өвчин хүндэрч хатгаа үүсгэх аюултай.
ВИРУС ХААНА БАЙНА
Өвчний дэгдэлт дэлхийн хэмжээнд жил бүр болдог ба энэ удаа вирусний тархалт Хятадад бүртгэгдэж эхэлжээ. Хятадын эмнэлгүүдээс өнгөрсөн сарын сүүлийн 10 хоногт авсан шинжилгээнд нь өвчин газар авч, 14-өөс доош насныхан дунд нэмэгдсэнийг харуулжээ.
Сүүлийн хоногуудад Казахстанд 30 тохиолдол, Киргизид 2, Энэтхэгт 2, Украинд 13 тохиолдлууд тус тус бүртгэгдлээ.
ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ
Метапневмовирусийн эсрэг вакцин байхгүй. Тиймээс одоо түүний эмчилгээг зөвхөн шинж тэмдэгээр нь тогтоож өгнө. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон гараа байнга угааж, өвчтэй хүмүүстэй хавтахгүй байх мөн олон хүнтэй газар амны хаалт зүүхийг эмч нар зөвлөж байна.