x

Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ

Нэгдүгээр сарын 5-наас эхлэн авто машины жолооч нар Нью-Йорк хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй бүсүүдийн нэг болох 60-р гудамжнаас урагш орших Манхэттэн дүүрэг рүү нэвтрэхийн тулд 9 ам.доллар төлөх ёстой. Ингэснээр  "түгжрэлийг бууруулах бүс" гэгдэх хэсэг рүү нэвтрэх автомашины тоо хамгийн цөөндөө гэхэд 80 мянгаар буурна гэж эрх баригчид үзэж байна.

Нью-Йорк хотын хамгийн түгжрэл ихтэй дүүргээр дамжин явах төлбөр нь өдөр оройн цаг ба тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч өөр өөр байх ажээ. Суудлын автомашинуудын хувьд шөнийн цагаар 2.25 ам.доллар, оргил ачааллын үед 9 ам.доллар, бага оврын ачааны машины жолооч ачаалал ихтэй үед 14.40 доллар, том оврын авто машины жолооч 21.60 ам.доллар төлнө. Эдгээр тарифыг 2028 он хүртэл мөрдсөний дараа нэмэгдүүлэх ажээ.

“Түгжрэлийг бууруулах бүс” нь Манхэттен дүүргийн 60-р гудамжнаас өмнөх хэсэг юм. Энэ бүсэд Эмпайр-стейт-билдинг, Таймс-сквер болон Уолл-стрит гудамж байдаг. 

Энэхүү арга хэмжээ нь Нью-Йорк хотын замын түгжрэлтэй тэмцэхээс гадна нийтийн тээврийг хөгжүүлэхэд зориулан хөрөнгө мөнгө хуримтлуулах зорилготой ажээ.

Нью-Йорк муж улсын амбан захирагч Кэти Хокул хотын түгжрэлтэй бүс рүү нэвтрэхэд төлбөр төлдөг болгох саналыг хоёр жилийн өмнө дэвшүүлжээ. Гэвч нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг хүмүүс, орон нутгийн бизнес эрхлэгчдээс ирсэн гомдлын улмаас уг төлөвлөгөөг хэдэнтээ шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг нь хойшлуулсан байна. 

Нэгдүгээр сарын 5-наас хэрэгжүүлж буй шинэчилсэн журмыг 2024 оны зургаадугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч К.Хокул "Нью-Йорк хотынхны  хувьд урьдчилан тооцоолоогүй олон хүндрэл учрах байсан" тул түр зогсоожээ.

Түгжрэлийн бүсэд нэвтрэх хураамжийг хотын таксины жолооч нарын холбоо болон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп эсэргүүцэж байна. Нью-Йоркийн уугуул Д.Трамп үүрэгт ажилдаа орсон даруйдаа уг хураамжийг цуцална гэдгээ мэдэгджээ.

Замын хөдөлгөөний мэдээллийн INRIX компанийн мэдээлснээр, Нью-Йорк хот хоёр жил дараалан дэлхийн хамгийн түгжрэлтэй хотоор "шалгарчээ". 2024 оны эхний улирлын байдлаар тус хотын Манхэттен дүүрэгт өглөөний оргил ачааллын үед авто машины хурд 17 км/цаг болж удааширч байжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 16 цаг 17 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 16 цаг 37 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 16 цаг 42 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 16 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 16 цаг 55 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 19 цаг 20 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно 21 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно 22 цаг 36 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! 22 цаг 49 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА 23 цаг 36 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Уржигдар 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Уржигдар 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Уржигдар 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Уржигдар 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Уржигдар 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Уржигдар 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Уржигдар 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Уржигдар 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Уржигдар 18 цаг 17 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт Уржигдар 12 цаг 02 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Top