x

П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа

Гэрэл зургийг isee.mn

Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хаягдал буюу хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” компанийг тойрсон бас нэг том шуугиан дэгдэв. Компанийн хувьцаа зэмшигчдийн нэг П.Цагаан isee.mn-нд ярилцлага өгч, өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн өмнө дэлгэсэн “Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын вайбер чат” гэх гүтгэлгийг залруулжээ.

П.Цагааны мэдэгдсэнээр УИХ-ын сонгуулийн өмнө цагдаагийн байгууллага, алба хаагч /ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн/ олон нийтэд дэлгэж үзүүлсэн “вайбер чат” гэгч нь эвлүүлэг болохыг олон улсын шүүх шинжилгээний байгууллага тогтоосон байна. Ер нь бол уг мэдээлэл анх цацагдсаны дараа ч иргэд, хөндлөнгийн хүмүүс “хуурамчаар үйлдсэн байна” гэдгийг нь хэлж байсан ч цагдаагийн байгууллагаас ямар нэг залруулга хийгээгүй, харин ч уг хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг цацсаар ирсэн. Эцэст нь П.Цагааныг хилийн чанадад баривчилсан гэх хуурамч мэдээлэл цацагдсаны дараа тэр өөрийн биеэр гарч ирж мэдэгдэл хийсэн нь энэ.

Товчхондоо фэйк /хуурамч/ аккаунт үүсгэж, хүний нэр төрд халдах, гүтгэх үйлдэл түгээмэл гардаг ч гэлээ түүнийг нь цагдаагийн байгууллага, алба хаагч гардан гүйцэтгэсэн, эсвэл оролцсон тохиолдол анхных болов. Хууль сахиулах үүрэгтэй байгууллага, алба хаагч өөрийн биеэр нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, бусдыг хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэнэ гэдэг нь өөрөө гэмт хэрэг. Бүр хүнд ноцтой гэмт хэрэгт ордог. Гэтэл үүнийг нь харсаар байгаа хууль сахиулах байгууллагууд нь ажлаа хийхгүй байхаар иргэд энэ байгууллагууд, алба хаагчдаас нүүр буруулах, үл итгэх хандлагыг болгож байгаа нь хамгийн том хохирол юм. П.Цагаан гэдэг хувь хүндээ гол нь биш.

Нөгөө талаас П.Цагаан гэдэг хүн хэний ч үл таних нэгэн биш. Тодорхой хугацаанд Монголын улс төрийн том лидер явсан, улс төрөөс холдсоныхоо дараа ч бизнест амжилттай яваа нэгэн. Тэгэхээр энэ хэмжээний улс төр, бизнесийн капиталтай, хуулийн өндөр мэдлэгтэй, хуульч мэргэжилтэй хүнийг ингэж гэмт хэрэгт гүтгэж, хуурамч нотлох баримтаар яллагаа хийгээд явж байна гэхээр жирийн иргэд яаж энэ хуулийн байгууллага, албан хаагчдаас өөрсдийгөө хамгаалах юм бэ? гэдэг айдас бий болж байна. Хуулийн байгууллага, хууль сахиулагч намайг хамгаалах биш, харин тэднээс яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг асуудал босч ирж байна шүү дээ.

Хоёр дахь нь ерөөсөө П.Цагаан гэдэг хүнээр яагаад ингэж оролдох болов? гэдэг асуулт. Мэдээж түүний үүсгэн байгуулсан “Ачит Ихт” компанитай холбоотой байх. Эрх баригч нам, хүчин ч тэгж сурталчилдаг, иргэдийн тодорхой хэсэг нь бас тэр сурталчилгаа, тархи угаалтад нь автдаг. Ерөөсөө уул уурхайтай холбоотой бизнес болгоныг харддаг, “ард түмний баялгийг цөлмөж байна” гэж ярьдаг. Гэтэл “Ачит Ихт”-ийн хувьд бусдаас ялгаатай нь ямар ч ашигт малтмалын лиценз, наймаа арилжаа байхгүй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглах боломжгүй, “балансын бус” гэж нэрлэгддэг ядуу агуулгатай овоолгыг үйлдвэрт төлбөр төлж ашигладаг. Гидрометаллург буюу уусган баяжуулах аргаар өндөр чанарын зэс үйлдвэрлэж, экспортод гаргадаг компани.

“Эрдэнэт” үйлдвэрт “балансын бус” буюу ядуу агуулгатай ийм 12 овоолго бий. Үүнээс одоогоор гурвыг нь ашиглаж байгаа. Нөгөө хоёр овоолго дээр “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” гэж хоёр компани үйл ажиллагаа явуулдаг. “Эрдмин” компанийн хувьд Америкийн хөрөнгө оруулалттай, үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэг агсны гэр бүлийнхэн хувь эзэмшдэг гэдгээр нь бид мэднэ. “Зэс эрдэнийн хувь”-ийн маш бага хувьцааг орон нутгийн иргэд эзэмшдэг, мөн л хувийн компани. Гэтэл яг адилхан үйл ажиллагаа явуулж байгаа гурван компаниас яагаад ганц “Ачит Ихт”-ийг онилоод, намнаад байдаг юм бэ? гэдэг асуулт гарч ирнэ.

Энэ компани төрөөс ямар нэг хөнгөлөлттэй зээл авсан уу? Үгүй. Татварын болон бусад хөнгөлөлт эдэлж, давуу эрх бий болгосон уу? Үгүй. Бүх үйл ажиллагаагаа гадаадын банк, санхүүгийн байгууллагаас арилжааны өндөр хүүтэй зээл авч эхлүүлсэн. Монголын төрөөс ямар ч хамаарал байхгүй. Техник технологийн хувьд байгаль орчинд хамгийн ээлжтэй, өндөр технологийг Монголдоо анх удаа оруулж ирж, нутагшуулсан. Үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнгөрсөн 10 жилийн дотор 500 тэрбум гаруй төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар болон “Эрдэнэт” үйлдвэрт төлбөр хэлбэрээр өгсөн гэж танилцуулагдаж байна лээ. Хагас их наяд гаруй төгрөг, энэ бага мөнгө үү? Бас л үгүй. Тэгвэл яагаад? гэдэг асуулт гарна.

Нэг талаас улс төрд нөлөө бүхий явсан этгээд энэ төслийг амжилтад хүргэсэн явдал нь улс төрийн болон бизнесийн өрсөлдөгчдийн хувьд нэг ёсны “өгөөш” болдог шиг байна. Хоёрдугаарт, үйл ажиллагаа нь амжилттай яваа нь өөр хэн нэгний дургүйг хүргэдэг шиг байна. Анх төслөө эхлүүлэхийн тулд Монголын нөлөө бүхий банкийг хамтрагчаар урьж оруулсан боловч ганцхан жилийн дотор “үр ашиггүй, эрсдэл ихтэй байна” гээд хаяад гараад явсан. Тэгээд аргагүйн эрхэнд гаднын компаниас өндөр хүүтэй зээл аваад үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг. Өнөөдөр авсан зээлээ төлж дуусаад, үйл ажиллагаа нь “+” баланстай болсон явдал зарим нэгний хомхой сэтгэлийг хөдөлгөдөг шиг байна.

Аргаа бараад “Ачит Ихт”-ийнхэн “Тэгвэл 34 хувиа төрд өгье” гэдэг саналыг хүртэл тавьж үзсэн. Тухайн үед төслийг эхлүүлэхдээ ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэрт 34 хувиа санал болгоход “Эрсдэл өндөртэй, ашиг олох магадлал бага учраас хөрөнгө оруулалт хийж чадахгүй” гээд татгалзсан байдаг. Тэр нь ч тухайн үедээ зөв байсан байх.

Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдсөн, төсөл үр ашгаа өгөөд эхэлсэн. Ийм зүйлийг манайхан, манай төрийнхөн, хууль хяналтынхан зүгээр хараад, шүлсээ залгиад суудаг хүмүүс биш л дээ. Гэтэл 34 хувийг төрд авахын тулд анх оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг хуваалцах ёстой болно. Харин нөхөд ямар нэг шалтаг шалтгаанаар үнэ төлбөргүй авах, эсвэл зүгээр л бүхлээр нь дээрэмдэх бодол агуулж байхдаа ч магадгүй. Үүсгэн байгуулагчид нь ямар нэг хэрэг үүсгэж, дарамталж, буланд шахаж байгаад хөрөнгийг нь шилжүүлээд авчихдаг. Ийм түүх манайд бишгүй л олон бий.

 Энэ удаад ч ялгаагүй, Ерөнхий сайдын ивээл дор ажилладаг нацист бүлэглэлүүдээр "ажлаа хий, хөрөнгийг нь хурааж ард түмэнд хурааж тарааж өг" хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэж, араас нь Ерөнхий сайд өөрөө "Ачит Ихт"-ийн 34 хувийг төрд авах хэлцлийг эхлүүлэхийг сайд нартаа үүрэгдсэн байх юм. Хариулт нь ердөө л энэ.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Ногоон (66.181.176.138)
    Сэмүүн овоо л угжигдаа биз. Цагааны луйварчинг мянга цагаатгаад хол явахгүй л дээ. Уг нь улс орноо, ард түмнээ гэж боддог хүнд ойлгомжтой л асуудал. Харамсалтай нь луйварчдаа өмгөөлөгчид яасан ч олон юм. Төр дийлэхээ байсан бол түмэн олон түрхрэн босожмэнэ хэдэн луйварчнаараа туг тахих юухан байхав. Үүнийг л хүсээгүй бол луйварчдаа бүү өмгөөл бас хамгаал
    2025 оны 01 сарын 07 | Хариулах
  • Батсанаа (103.57.94.77)
    Улс орны баялгыг эрх мэдлээрээ авдаг , улс төрийн бизнес хийж луйвардаж авдаг матийн үүр уурхай бол АЧИТ ИХТ шүү . Энэ мафийн бүлэгт бэлтрэг энхболд байдаг . Анх ачит ихтийг сууриас нь эхлэн бариж байхад дан бэлтрэг Энхболдын хүмүүс Өвөрхангайн хүмүүс байсанг эрдэнэт хотын нохой нь хүртэл мэднэ . Дээр нь мэдээж хүзүүгүй шунал тачаалтай Элбэгдорж түүний боов хөхөгч бөгс долоогч Цагаан нэртэй хар мөртэй луйварчин . Тэгээд алдарт Дон Каролино байдаг . Ачит ихрийнхээ хувийнхаа оронд Хан уул дүүрэгт байх Мөсний ордонг жэнко нөгөөдүүлээсээ хуссан гэж хүн бүхэн ярьдаг , энэ дөрвөл Монголыг тонон дээрэмдэж Суугаа
    2025 оны 01 сарын 07 | Хариулах
  • Ард түмэн (202.126.89.156)
    Энэ Хятадад урвасан данхан Толгойтыг зүгээр л цааш нь харуулчих хүн алга уу.
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Иргэн (139.5.218.71)
    Хэрвээ энэ овоолгыг ашиглаагүй байсан бол байгалын усалгаагаар гарч ирсэн ногоон уусмал хичнээн их хохирол тарихыг тэр болгон мэдэхгүй үнэндээ тухайн үкд энэ эрдэнэтийн хаягдал блансын бу овоолго яг энэ нэрээр байсан.тэр үед овоолгыг ашиглах баялаг бүтээх санаа хэнд ч ямарч даргад,ямарч бизнес эрхлэгч хөрөнгө чинээтэй хүнд байгаагүй.Цагааны хэлдгээр хөрөнгө оруулах ямар ч тэнэг байгаагүй бүгд цэрвэж байсан.Цагаан олон улсын эрх зүйч иэрэгжилтэй зорьсон санасан зүйлдээ тууштай зорьж тэмцэж чаддаг чадвартайдаа алсыг зөв харж улс эх орондоо уул уурхайд зөв жишиг төсөл боловсруулж нутагшуульяа гэж зорьсон нь зарим хөнгөхөн хөрөнгөтэй болохыг зорьсон амтшсан хүмүүсийн хорхойг хөдөлгөсөн бололтой.Энэ бүхнийг хараад байхад өнгөрсөн хугацаанд явуулж байсан явагдаж байгаа хөрөнгөтэй хүмүүсийг намнах технодоги явж байна
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.127.116)
    Зүгээр тархи угаалт нийгэмд ингэж тараах сэвэх шаардлага юу байгаа билээ. Эрх мэдлээс хөндийрсөн хүмүүсийг ингэж дарж бичиж сэвэх шаардлага юу байнаа.эрх барьж байгаа том нам бүх л эрх мэдэл нь байхад заавал ингэж нийгэмд цацаж талцуулах шаардлага.наана нь иргэд ингэж хэрэлдэж байхад цаагуур юу л хийж байгаа болдооо
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.183.151)
    Гайт Элбэгдорж Цагаан нар төр ажиллаагүй төрөөс хулгай хийж ... ард түмний боломжийг хулгай хийсэн бүлэглэлийн толгойлогч учир хөрөнгийг хурааж Алтангэрэл сайд ажлаа хий амлалтаа хэрэгжүүл
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.190.237)
    Hutsdag muu al ve chi elbegdorj ta 2 alban tushaal erh medlee ashiglan huuli zurchin kompani baiguulaa bizdee...jiriin irgen dorj dulmaa kompani baiguulsan bol OK shdee erunhiilugch erunhiilugchiin tamgiin gazriin darga nar negdej kompani baiguulah ni bj bolohgui zuil l baihgui yu..yasan hanaj tsadah setgelgui hyzgaargui shunal gej iim baidiin ter elbegdorj gedeg hulgaichiig bariad irj chadadgui yatsan tsagdaa tagnuul tur ve...
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 8 цаг 15 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 8 цаг 36 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 8 цаг 41 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 8 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 8 цаг 54 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 11 цаг 19 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно 13 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно 14 цаг 35 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! 14 цаг 48 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА 15 цаг 35 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Өчигдөр 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Өчигдөр 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Өчигдөр 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Өчигдөр 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Өчигдөр 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Өчигдөр 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Өчигдөр 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Өчигдөр 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Өчигдөр 18 цаг 17 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт Өчигдөр 12 цаг 02 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top