Өмнөговь аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т Ханхонгор сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т Мандах багийн “Ёлын-Ам” гэдэг газар, мөс цөмөрч суудлын автомашин суусан байна.
Дуудлагыг 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19:33 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан “CC1030UA21A-Пикап” загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байжээ. Автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэн Д, Н нарыг 02:16 цагт аймгийн төвд хүргэж өгчээ.