x

Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо

Гэрэл зургийг Ubn.mn

Би чиний толгойд түрээсгүйгээр оршино. Би чиний Библи...

Ц.Элбэгдорж

Хоёр хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах жагсаал хотын төв талбайд болно. Ирж буй галыг угтаж цурманд оруулахын тулд манай ЕС “Ажлаа хий” жагсаалыг зохион байгуулсан нь “нүд рүүгээ хуруугаа хийх”-тэй адил зүйл болов. Тэгээд "ЕС" сүүлийн мэхээ хэрэглэв. Тэр нь мэдээж Ц.Элбэгдорж гэдэг хүн. Л.Оюун-Эрдэнийн толгой дотор Ц.Элбэгдорж түрээсгүй оршдог.

"ЕС"-ийн хэлсэн “Ц.Элбэгдорж, П.Цагаан болон түүний хүү цуглааныг санхүүжүүлж байгаа. Баривчлах тогтоолоо хүчингүй болгуулж байгаад удахгүй ирж иргэдийн толгойг эргүүлэх гэж байна” гэдэг үг маш олон зүйлийг өөрчлөв.

Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж гэдэг хүн удахгүй эх орондоо ирэх гэж байгаа юм байна. Товчхондоо манай Ерөнхий сайд өөрөө огцрохоос илүү Ц.Элбэгдоржийн эргэн ирэлтээс маш их айж байгаа юм байна. Ирүүлэхгүйн тулд бүх чиглэлээр "хориглон тулалдаж" байна. Түүнийх нь нотолгоо Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг ямар ч баримтгүйгээр хэрэгт гүтгэж “шүүхийн зөвшөөрлөөр баривчлах” шийдвэрийг гаргуулсан явдал. Түүнийг эргэн ирэхийг хагас жилээр ухрааж чадсан гэхээр шүүхийн тогтоол үр дүнгээ өгчээ гэсэн үг.

Гэвч юм бүхэн хязгаартай. Шүүгч гэсэн хүн /Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гурвын буулган дор орсон ч/ юм болохоор, хууль гэдэг нэг зүйлд уяатай явдаг учраас ялд унахыг хүсэхгүй. Тиймээс хэргийг шалгасан мөрдөгч болон өмгөөлөгчдийн шаардлагаар өмнө гаргасан баривчлах тогтоолыг хүчингүй болгожээ. Хэрэв ингээгүй дээрх гурван этгээд Гаагийн /олон улсын эрүүгийн/ шүүхэд очих байсан биз. Үүнийх нь төлөө Л.Оюун-Эрдэнэ харин ч шүүхэд баярлах ёстой юм.

Харамсалтай нь түүнд ичих мэдрэмж гэдэг зүйл байхгүйтэй адил ухрах газар үлдээгүй бололтой. "ЕС"-ийн хийсэн мэдэгдлийн араас МАН-ын сэтгүүлчид, пиарчид “Элбэгдорж гэдэг хүн эргэн ирвээс Монголд дайн самуун болно. “Эрдэнэт”-ийн 49 хувийг яасныг санаж байгаа биз дээ” хэмээн заналхийлэв. Х.Баттулгын үед ҮАБЗ-д ажиллаж байсан /одоо ч байж магадгүй/ Ц.Буянцогтоо гэдэг нөхрөөр “Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан “сахал” Эрдэнэбилэг бол хятад эцэгтэй, эрлийз хүн. Ямар сайндаа ээжийнхээ нэрээр овоглож байх вэ. Яахаараа 17-р сургууль төгссөн, Дэнжийн 1000 дээр өдөн куртик зарж байсан нөхөр Монголын бүх баялагт эзэн суудаг юм бэ. Бид түүнд ямар өртэй юм” гэж хэлүүлээд, араас нь намынхаа сэтгүүлчдийг зуудаг нохой шиг туув.

Нөгөөдүүл нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа хэлсэн, “Эрдэнэт” үйлдвэр эмчилгээ тэжээлийн цэгт оччихсон байсныг мартсан уу? гэдэг үгийг ишлээд, “Түүнээс хойш долоон жил "Эрдэнэт" үйлдвэр ашигтай ажиллалаа. Ковидын үед бидний гэрэл, дулааныг хүртэл төллөө” хэмээн “цусаар уйлав”.

Эмчилгээ тэжээлийн цэгт оччихсон байсан ч үнэн, Эрдэнэбилэг худалдаж аваад саалийн үнээ болгосон нь ч үнэн. Эмчилгээ тэжээлийн цэгт байсан нөхрийг саалын үнээ болгоод тавьсныг нь төр дээрэмдэж аваад улсаараа сааж амьдарч байгаа нь ч үнэн. “Эрдэнэт” үйлдвэр тэр үед хэрвээ одоогийнх шиг “саалийн үнээ” байсан бол оросууд өөрсдийнхөө 49 хувийг "400-хан сая доллараар" /манай Мояа нар ингэж ярьдаг/ зарах байсан уу?

49 хувийг “Эрдэнэт” үйлдвэрээс худалдаж аваагүй, Монголын Засгийн газраас аваагүй, Оросын Засгийн газар, Оросын төрийн өмчит “Ростех” компаниас худалдаж авсан юм шүү дээ. Монголын Засгийн газрыг “Манай 49 хувийг худалдаж аваад маний нурууг амраагаад өгөөч ээ” гээд гуйхад нь “Мөнгө байхгүй ээ” гээд аваагүй. Хаа очиж Монголын компани худалдаад авчихсан нь их юм. Казакстанууд сонирхоод, яриа хэлцээ эхлүүлээд явж байсан л гэдэг юм билээ. Тэд худалдаад авчихсан бол бид өнөөдөр юугаа хэлж, хуйхаа маажих суух вэ.

Ингэхэд 7 буудлын сургууль төгссөн, Дэнжийн 1000 дээр куртик зарж байсан хүн бизнес хийж болохгүй гэсэн хууль байна уу? Тэр байтугай Бэрх тосгонд галч хийж явсан нөхөр /бүр нэг ч бизнес хийж үзээгүй/ 10-хан жилийн дотор тэрбумтан болоод намын дарга, улсын Ерөнхий сайдын суудалд хүрч болдог л "ардчилсан" улс шүү. Гэх мэтчилэн…

Ерөнхий сайд нөгөө будилаантай мэдэгдлийнхээ үеэр “Эрдэнэтийн 49 хувийг одоо болтол шүүх дээр шийдээгүй байгаа. Элбэгдоржийн шүүх ажлаа хийхгүй байна, авилгачдад үйлчилж байна” гэсэн юм ярьж. Юу яасан ажлаа хийгээгүй гэж. Харин ч нөгөө тал нь бүх шатны шүүхээр яваад, Үндсэн хуулийн цэц хүртэл заргалдаад ялагдсан. Эцэст нь Цэц “Эрдэнэтийн 49 хувийг төрд авсан нь Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэдэг шийдвэр гарснаар Оросын талд төлсөн 400 сая ам долларыг Монголын Засгийн газар “Монголын зэс” компанид нөхөн төлөхөөр болсон билээ. Өнөөдөр ч тэр мөнгөө төлөөгүй л явж байгаа.

Манай Засгийн газар “хувийн хэвшилтэй хэлцэл хийх” гэж үүнийг хэлдэг юм. Одоо араас нь “Ачит Ихт” орж байна л даа. Гэхдээ “Галсан мээрэнгийн авгай чинь шаал өөр” гэдэг шиг “Ачит Ихт”, “Эрдэнэт”-ийн 49 хувь хоёрын хооронд ч бас их ялгаа бий дээ.

Үргэлжлэл бий…

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.10)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 15 цаг 3 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 16 цаг 6 мин Монголын хөгжлийг гацаасан нь 16 цаг 38 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 16 цаг 55 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top