Фото: Pexels.com
Энэ сарын 5-наас Нью-Йоркийн жолооч нар ид ачаалаллын үеэр хотын төв рүү орохдоо мөнгө төлдөг болсон. Энэ арга хэмжээ нь хотын төвийн тээврийн хэрэгслийн тоог 10%-иар буулгах ёстой.
Их ачаалалтай үед машин хотын төвд ороход $9, ачаалал бага байхад $2,5 доллар төлж байна. Манхеттенд жижиг оврын ачааны машин ороход төлбөр нь $15, арай том машиных $21,60 болжээ.
Цуглуулагдсан мөнгийг Нью-Йоркийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд ашиглана. Өнгөрсөн онд Нью-Йоркийг жолооч нар түгжрэлд жилдээ 101 цагийг зарцуулснаар хамгийн их ачаалалтай хот гэж нэрлэсэн байв.
Сэтгэгдэл (1)