x

Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье!

Монголын Ерөнхий сайд Амар 80 гаруй жилийн өмнөх баяр наадмынхаа өглөө Оросын шүүхээс цаазын ял авч байв. Тэгж яллуулахдаа: Монголын төрд үнэнч зүтгэвэл халтай гэжээ. Энэ түүний сүүлчийн үг бөгөөд Монголын төрд үнэнч зүтгэхээр хэлмэгдүүлдэг гэсэн санаа гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ ерээд оныг хүртэл ийм дүгнэлт хийж байсан хүн үгүй. Хориотой үе байв. Саяхнаас л ингэж бодит байдлыг ухдаг болсон.

Ерөнхийдөө он цаг улирч түүхийн хуудас шарлах тусам цаадтайх үнэн улам тодордог ажээ. Ийм нэгэн жишээг монголчууд бултаараа харлаа. 2024 оны шувтаргаар Засгийн газар Баялгийн сангийн хувь хишгийг бултааранд нь түгээв. Хүн болгонд бэлнээр 135 мянгыг тарааж Баялгийн сан дахь дансанд нь 135 мянган төгрөг хийжээ. Энэ мөнгө бол “Эрдэнэс Монгол” компанийн 34 хувиас олдсон гэдгийг мөн тодотгожээ. Тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиг энэ хуримтлалд онцгой үүрэг гүйцэтгэжээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдөр Хуримтлалын санд иргэдийн эзэмших хуримтлалын санг албан ёсоор E-Mongolia дээр нээнэ. “Эрдэнэс Монгол” өнгөрсөн хугацаанд орлого төвлөрүүлсэн. Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” 273 тэрбум төгрөг хуримтлуулсан гэж мэдэгдэв.

Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголд авчирсны л буян. Зөвхөн энэ ч биш. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиг орлогоор ковидын үеэр хөл болон хилийн хориотой монголчуудын буюу 980 мянган айлын цахилгаан, дулааны бүх хэрэглээг төлсөн. Тэгээд араас нь сая Баялгийн сангийн хуримтлалын анхны шанг татуулж байгаа нь энэ.

“Эрдэнэт үйлдвэр” анхнаасаа Монголын 51, Оросын 49 хувийн эзэмшилтэй байсан. Харин Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа 2016 онд Оросын 49 хувийг Монголд авсан. Тэрээр төрийн шийдвэрийг гаргасан. Тэр шийдвэрийн дагуу сахал Эрдэнэбилэг нар 49 хувийг Монголдоо худалдаж авчирсан.

Ер нь Сайханбилэг яагаад тэр үед дан ганц Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг авчрахаар шийдсэнийг эргээд нэг бодоорой. Энэ байтугай бэлэн болчихсон мега төслүүд Их хурал дээр гацаад унаад байсан үе шүү дээ. Энэ утгаараа Сайханбилэг Монголын төлөө л зориглосон гэж ойлгогдоно. Тэрчлэн сахал Эрдэнэбилэг гэж зоригтой худалдаачин байгаагүй бол “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх болохгүй л байв. Түүнийг эзэн гэж ирээд их л гоочилсон. Өнөөдөр сахал Эрдэнэбилэгээс аймаар эзэн төрчихсөн байхад хэн ч юу ч ярихгүй байгаа нь гайхмаар. “Эрдэнэт үйлдвэр” ийм учиртай ирсэн атал 2019 онд Монголын төр ямар нэг гэрээ хэлцэлгүйгээр үйлдвэрийн 49 хувийг хүчээр нийгэмчилсэн. Цаашлаад Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг энэ үйл ажиллагааных нь төлөө буруутган хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж айлгасан. Ийм төрийн дарамт, хуулийн байгууллагын ажиллагаануудаас болоод тэд эх орноосоо дайжсан. Ийм л юм болсон.

Хэрвээ Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нар 8 жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авчирч Монголын 51 хувьтай нийлүүлээгүй бол яах байсан бол? Юуных нь ковидоор цахилгаан дулаан даах? Юуных нь Баялгийн санд ашиг хуримтлуулах? Өнгөрсөн жилүүдэд Байдены болон Европын Холбооны хоригт ороод ямар ч борлуулалтгүй нам зогсох байв.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” 2023 онд л гэхэд Монголбанкинд 1.1 тэрбум ам.доллар борлуулсан. Энэ нь манай улсын гадаад валютын нөөцийн 28.3 хувийг эзэлжээ. Мөн нийт ажиллагсдынх нь төлсөн НДШ-ээр 11 мянган ахмад настны тэтгэврийг сар бүр олгож байна. Энэ бүхнийх нь төлөө “Эрдэнэт үйлдвэр”-т 2021 онд Улсын баатар цол олгов. 2024 онд “Эрдэнэс Монгол” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийнхнийг сайн ажилласан гээд 100 сая төгрөгөөр шагнаж харагдав.

Чухамхүү энд л “Шударга ёс где?” гээд хашгирмаар болов. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эх орондоо олж ирсэн Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нар хулгайчаараа дуудуулаад хүний нутагт хэвтэж байна. Харин тэдний авчирсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг нь Улсын баатар цолоор, үйлдвэрийг ажиллуулж байгаа Г.Ёндон нарыг 100 сая төгрөгөөр шагнаад байгааг ойлгох гэж хичээгээд ер болж өгсөнгүй.

Тийм учраас Монголын төр үүнийгээ залруулах шаардлагатай. Ингэхэд том албан тушаалтай гурван хүний гурван жижигхэн шийдвэр хэрэгтэй.

Ерөнхий прокурорт уриалах нь: Жаргалсайхан прокурор Танд Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарын нэр дээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авчирсантай холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болговол шударга ёс Таны үед шударгаар тогтох жишиг болно.

Ерөнхийлөгчид санаа өгөх нь: Хүрэлсүх Ерөнхийлөгч Та “Эрдэнэт үйлдвэр”-ийг Улсын баатар цолоор шагнасан. Энэ үйлдвэрийг бүтнээр нь Монголынх болгосон Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг урьж авчраад Улсын баатар цол олговол жинхэнэ Төрийн тэргүүний шийдвэр болно.

Ерөнхий сайдад санал болгох нь: Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Та Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг нарыг зөвлөх, эсхүл өөр албан тушаалд томилж мега төслүүдийнхээ хөрөнгө оруулалт босгох, улс төрийн шийдвэр гаргах зэрэгт оролцуулах юм бол ганган хоршил болно.

Та гурав үүнийг л хэрэгжүүлчих. Монголд л хэрэгтэй. Монголын төрд үнэнч зүтгэвэл халтай бус хамгаалдаг байх учиртай. Мөнхүү монголчууд эвдэрч бус эвлэж нэгдэж байж л Монгол Улс хөгжинө. Цувсан барнаас цугласан шаазгай илүү гэдэг. Тэгээд ч Сайханбилэг, Сахал Эрдэнэбилэг нарыг буруутгах шалтгаан үгүй хийгээд тэдний зөв байсныг өнгөрсөн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн өгөөж хангалттай нотоллоо бус уу?

Ажиглагч А.Батболд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 23 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 29 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 36 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 58 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2 цаг 9 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2 цаг 32 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 4 цаг 1 мин Гадны хөрөнгө оруулалт 4 цаг 13 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 22 цаг 57 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 23 цаг 17 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 23 цаг 22 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 23 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 23 цаг 35 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өчигдөр 12 цаг 28 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно Өчигдөр 10 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 12 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! Өчигдөр 08 цаг 59 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өчигдөр 08 цаг 12 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Гадны хөрөнгө оруулалт Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ
Top