Фото: REUTERS/BrianSnyder
Нью-Йоркийн шүүх сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампт хамаатай баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, мөн порно жүжигчин Сторми Дэниелсийн хэрэг дээр энэ сарын 10-нд эцсийн шийдвэрээ гаргана. Түүний тангараг өргөх ёслолоос /инаугураци/ арав хоногийн өмнө шүүхийн шийдвэр гарна. Энэ дуулиантай хэргүүд хэрхэн төгсөх бол?
Хэргийн учир утга
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн Строми Дэниелсийн гэж нэрлэсэн хэргээр Трампыг бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгаа. The Wall Street Journal сонин 2018 оны нэгдүгээр сард Трамп 2006 онд порно жүжигчин Стефани Клиффордтай (Сторми Дэниелсийн зохиомол нэр) эр эмийн харьцаатай байсан гэж бичжээ.
Арван жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний кампани ид явагдаж байхад тэр өөрийн өмгөөлөгч Майкл Коэнд нууцыг задлахгүй байх гэрээг тэр эмэгтэйтэй хийх үүрэг өгчээ. Тохиролцооны дараа Дэниелс өмгөөлөгчөөс $130 мянган доллар авсан байв.
2017 оны хоёрдугаар сард тэр Ерөнхийлөгчийн тушаалд очсоны Коэнтай зууван танхимд уулзаад мөнгийг буцаахаар амласан байв. Нийтдээ тэр өмгөөлөгчид $420 мянган долларыг шилжүүлжээ (Дэниелст өгсөн мөнгөний нөхвөр, шагнал урамшил зэрэг), мөнгийг 11 удаагийн чекээр явуулсан гэж хэрэгт яллажээ.
Шилжүүлгийг Trump Organization компанийн хуулийн үйлчилгээн дор хийсэн байна. Үүнийг нь мөрдөн байцаалт сонгуулийн эцсийн дүнд нөлөөлөхийн тулд санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзсэн байв.
Нью-Йоркийн шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 4-нд Дэниэлст мөнгө төлсөн хэргийг нээв. Трамп өөрөө мэдэгдэхдээ, Дэниелстай хувийн харилцаа байгаагүй гэсэн юм.
Хугацаа
2924 оны тавдугаар сарын сүүлчээр санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж 34 зүйл ангиар Дональд Трампыг буруутай гэж шүүх үзэв. Зүйл анги бүр нь дөрөв хүртэл жилээр хорих ялтай бөгөөд түүнд нийлбэрээр 136 жилийн хоригдох ял ирэхээр болж байгаа юм.
Ялын шийдвэрийг есдүгээр сарын 18-нд сонсгохоор төлөвлөсөн боловч шүүгч Хуан Мерчан ял сонсгохыг хойшлуулахыг зөвшөөрсөн байв.
Хуан Мерчан ял сонсгоход хуулийн талаас саадыг олж харахгүй байгаа ч Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа түүнд дархлаа ирнэ гэдгийг мэдэж байгаа. Тийм учраас шүүх энэ сарын 20-ны өмнө шийдвэрээ гаргах үүрэгтэй болж байна.
Трамп шүүх хуралд «эчнээ, эсвэл виртуаль форматаар» оролцож болно. Өмгөөлөгч нь хамгаалж байгаа хүнээ ямар хэлбэрээр шүүх хуралд оролцохыг урьдчилан мэдээлэх ёстой.
Хариуцлага
Үүний хажуугаар шүүгч Дональд Трампыг бодит хугацаагаар шоронд суулгах шийдвэр гаргахгүй хэмээн онцолжээ. Мөн түүнд торгууль болон тэнсэн өгөхгүй гэсэн байгаа.
Трамп сонгуульд ялсны дараа түүний хууль бусаар нууц бичиг баримт хадгалж байсан мөн сонгуульд хутгалдан оролцсон гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Бас Жоржо мужийн сонгуульд хутгалдан оролцсон гэх хэргийг зогсоожээ.
Дональд Трамп бүх ялыг үгүйсгэж байгаа ба тэр үүнийг хууль бус улс төрийн халдлага гэжээ.