x

Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ

Шинэ Орлеан. Фото: USA Today

Шинэ оны эхний өдрүүд дэлхийн янз бүрийн хэсэгт хэд хэдэн эмгэнэлт дуулиантай хэргүүдийг авчирлаа. Шинэ Орлеонд ачааны машинаар  цугларсан олныг дайрсан террор, Монтенегрод нэгэн эр зоогийн газарт олныг буудаж, Нью-Йоркт шөнийн клубт бас л олныг буудлаа. Эдгээр хэргүүдийг товчлон цуглуулбал...

Нэгдүгээр сарын 1-ний шөнө Америкийн Луизиана мужийн төв Шинэ Орлеон хотод пикап хөлөглөсөн  эр төв гудамжинд цугларсан олныг дайраад дараа нь машинаас гарч буудсан хэрэг гарав. Одоо тодорхой болсноор, хэргийг зэвсэгт хүчний ахмад дайчин 42 настай Шамсуд-Дин Жабар үйлдсэн гэж сэжиглэгдэж байна. Түүнийг баривчлахдаа буудан хөнөөжээ. Өнөөдрийн байдлаар энэ  террорт  амь үрэгдэгчдийн тоо 15 хүн болоод байна. Холбооны  мөрдөх товчоо хэрэгт өөр дөрвөн хүн хамаатай гэж үзэж байна.

Мөн л 1-ний өдөр Лас-Вегас дахь Trump International Hotel буудлын дэргэд Cybertruck  машин дэлбэрэн шатаж, нэг хүн  үрэгдсэн нь түүний жолооч болов. Өөр долоон хүн шархаджээ. Машинд хийн баллон, галт сумуудыг авч явжээ. Тэрбумтан Маск, дараа нь  Ерөнхийлөгч  Жо Байден энэ хоёр хэргийг холбоотой байж болох юм гэж мэдэгдсэн. Хожим машиныг дэлбэлсэн хүн амиа хорлосон болж таарлаа. Энэ хоёр хэргийг үйлдэгчид исламын террористуудыг дэмждэг үзэлтнүүд болж байна.

Нэгдүгээр сарын 2-ны шөнө үл танигдах хүн Нью-Йоркийн шөнийн клубын дэргэд хүмүүсийг бууджээ. Арав гаруй хүн шархадсан байв. Тэдний нэгийн биеийн байдал  хүнд байна. Хэрэгтнийг одоо болтол барьж чадаагүй.

Мөн л нэгдүгээр сарын 2-ны  шөнө Монтенегро улсын Цетин хотын зоогийн газар нэгэн эрэгтэй гал нээж арваад хүнийг хөнөөв. Тэдний хоёр нь хүүхэд. Хэвлэлд гарч буй мэдээгээр,  амь үрэгдэгчдийн дунд түүний гэр бүлийнхэн байв. Дараа нь тэр өөрийгөө буудсан ба эмнэлэгт хүргэгдэх замдаа  амь нь тасарчээ. Одоо тус оронд галт зэвсэг эзэмшихийг бүрэн хориглох талаар хэлэлцэгдэж байна.

Европын хотуудад шинэ оны шөнө автомашин шатаасан хэрэг олноор гарлаа. Хамгийн олон мянгаад машиныг Францад хулигаанууд шатаажээ. Иймэрхүү  террор, танхайн дуулиантай хэргүүдээр 2025 он эхэллээ...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 8 цаг 22 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 8 цаг 43 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 8 цаг 48 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 8 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 9 цаг 1 мин Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул 11 цаг 26 мин Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно 13 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн, ялимгүй цас орно 14 цаг 42 мин Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! 14 цаг 55 мин ​“ГҮҮПЭР” ЗАЯА 15 цаг 42 мин “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Өчигдөр 19 цаг 44 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Өчигдөр 19 цаг 32 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ Өчигдөр 19 цаг 27 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Өчигдөр 19 цаг 17 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа Өчигдөр 19 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав Өчигдөр 19 цаг 00 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна Өчигдөр 18 цаг 54 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ Өчигдөр 18 цаг 28 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна Өчигдөр 18 цаг 17 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт Өчигдөр 12 цаг 02 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул ​“ГҮҮПЭР” ЗАЯА Аргентинын эмгэнэл УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top