x

Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трамп, Макрон, Зеленский...

Фото: NEWS.ru/Global Look Press

АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп цалин болон бүх насны тэтгэврээс татгалзана гэж NBC News телевизид ярьсан байгаа. Трамп хэрхэн амьдардаг, харин Владимир Путин, Эммануэль Макрон, Владимир Зеленский нарын цалин хөлс хэд вэ?

Дональд Трамп

Трамп жилд $400 мянга болох Ерөнхийлөгчийн цалин, мөн түүнчлэн бүх насны тэтгэврээс (өнөөдөр татварыг тоололгүйгээр  жилийн $219 мянга) татгалзахаар шийдсэн байгаа.

«Би нэг ч цент авахгүй. Энэ нь улсын зарлагыг бууруулахад миний оруулж байгаа хувь нэмэр болно» гэж Трамп мэдэгдсэнӨөрийн хөдөлмөртөө цалин аваагүй Жорж Вашингтоны дараах  анхны хүн болж магадгүй хэмээн онцолсон байв.

Forbes сэтгүүлийн үнэлгээгээр 2024 оны II сарын байдлаар Трампын хөрөнгө нь $2,6 тэрбум орчим болоод  түүнийг АНУ-ын  хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтаажээ. Сэтгүүл өмнөх жилд нь  түүний хөрөнгө $3 тэрбум гэж үнэлсэн юм.

Трамп 2016 онд мөн л Ерөнхийлөгчийн цалинг аваагүй. «Би өмнө нь энэ сэдвээр  тайлбар өгч байгаагүй ч миний хариулт  үгүй. Хуулиар би  заавал ч үгүй жилдээ нэг доллараас багагүй мөнгө авах ёстой. Яахав,  тэр нэг долларыг нь авья» гэж  тэр CBS телевизид ярьжээ.

Тэр ярилцлагын хөтлөгч  түүнийг жилийн $400 мянгаас татгалзаж байна шүү дээ гэж сануулахад тэрбумтан "тэгсэн ч Цагаан ордноос мөнгө авахгүй"  гэж хариулж байлаа. Жон Кеннеди, Герберт Гувер  хоёр ч  мөн л ингэж байлаа.

Аль эрт 2015 онд мэдээлснээр, Трампыг 515 компанийн ерөнхийлөгч эсвэл удирдлагын зөвлөлийн гишүүн  гэсэн  мөн тэр  хувьцааны хөрөнгө оруулалтын хувийг 300 гаруй компаниас авдаг  байсан гэнэ. Түүний томоохон хөрөнгө нь Манхэттен дэх 1290 Avenue of the Americas гэдэг офисийн барилга ба  түүний тэр байранд оруулсан хувь нь $500 сая. Трамп $600 саяын эргэн төлөгдөх үнэт цаасыг атгадаг ба түүний Trump National Doral Miami Golf Resort  Иайами дэх гольф клубыг $300 саяар үнэлдэг.

 

Фото: Ken Cedeno/Keystone Press Agency/Global Look PressДональд Трамп

Владимир Путин

Төрийн тэргүүнд нэрээ дэвшүүлсэн  энэ жилийн нэгдүгээр сард тэр зургаан жилийн ашиг орлогын мэдүүлэг өгснийг Сонгуулийн Ерөнхий хороо нийтэлсэн юм. Түүгээр бол Путин 2017 - 2022 онуудад 67,5 сая гаруй рублийн ашигтай ажиллажээ. Өөрийн ашгийн  эх сурвалжийг тэр  цалин ба цэргийн тэтгэвэр, хадгаламж, үнэт цаас  гэж нэрлэжээ. Ерөнхийлөгч 10 банкинд 54,4 сая рубль, ПАО «Банк «Санкт-Петербург» гэсэн 230 хувьцааны данстай. Мөн тэр хугацаагүй ашиглах 153,7 квадрат метр байр, Санкт-Петербургийн гараашийн хоршоололд машины зогсоолтой.

Ерөнхийлөгчийн хөрөнгөнд Санкт-Петербург дэх 77 кв.м сууц, 18 км,м гарааш, 1960 оны ГАЗ М21, 1965 оны ГАЗ М21, 2009 оны «Нива» гэсэн гурван машинтай, 1987 оны авто чиргүүл «Скиф» багтдаг.

Аравдугаар сард Путин жилдээ $113,6 мянган долларын цалинтай дэлхийн өндөр ашигтэй тэргүүн нарын жагсаалтын 28-р байранд бичигдсэнийг Forbes мэдээлсэн. Арван жилийн өмнө тэр цалингийнхаа хэмжээг мэдэхгүй, авчирдаг, дансанд хийлгэдэг, тоолдоггүй гэсэн байлаа. 2020 онд цалингаа “тийм өндөр биш” гэж хэлжээ.

Эммануэль Макрон

Францын  Ерөнхийлөгч  Эммануэль Макрон 2021 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас зургаан сарын өмнө  дөрвөн жилийн ашгаа ил гаргажээ. Мэдүүлгийг тэр  Үндсэн хуулийн зөвлөлд явуулсан байв. Сонгогдсоныхоо эхний жилд тавдугаар сард тушаалдаа орсон учир олсон ашигаа €115 мянган евро гэжээ. Дараагийн гурван жилд тэр €750 мянга орчим еврог, 2021 онд  €174 мянган евроны ашигтай байжээ. Макрон €127 мянган евроны зээлтэйг бас мэдээлсэн  байдаг.

Үүнээс гадна түүнд  хувийн машин ба үл хөдлөх хөрөнгө байхгүй гэжээ. Түүний суудаг байрыг тэр эхнэр Брижитийнх гэж  бичжээ.

Тэр жилийн тавдугаар сард  сэтгүүлч Ксавье Берн ерөнхийлөгчийн цалингийн баримтыг олж аваад нэгдүгээр сарын цалин нь €14,5 мянган евро байжээ гэж мэдээлэв. Цалингийн  хүснэгтэд Макроны ажил олгогч нь “Ерөнхийлөгчийн оффис”, өөрийг нь “улсын ерөнхийлөгч”, амьдардаг байр нь Фобур-Сент-Оноре гудамжны 55-р байшин буюу Елисейн ордон гэж заасан байв. Мөн Макрон түүний эхнэр хоёр ордонд амьдарсны нэмэгдэл гэж €12,5 мянган еврог сар бүр авдаг гэнэ.

 

Фото: Zhao Dingzhe/XinHua/Global Look Press

Владимир Зеленский

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ оны нэгдүгээр сард 2021, 2022 онуудын ашиг орлогын мэдүүлгээ гаргажээ.

Ерөнхийлөгч гэр бүлийн хамт  2021 онд 10,824 сая грн (тэр жилийн ханшаар бараг  $398 мянга) олсны таван сая гаруй нь улсын дотоодын облигацийг худалдсаны ашиг байв. Үлдсэн нь цалин, хадгаламжийн хүү, үл хөдлөх хөрөнгийн түрээс болжээ. 2020 онтой харьцуулахад  тэдний ашиг 11,922 сая гривениэр  бага болжээ.

2022 онд тэдний гэр бүлийн ашиг орлого гурав дахин багасч, 3,692 сая грн ($98 мянга орчим) болсон байна.  Дайнаас болон Украинд  түрээсийн гэрээ байгуулахыг түр зогсоосон нь  тэдний ашгийг багасгасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сонирхуулахад... 10 цаг 33 мин АНУ-ын сүйрлийн шуурганы буруутан нь смартфонууд мөн үү? 10 цаг 39 мин Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трамп, Макрон, Зеленский... 10 цаг 44 мин Хоморголон устгалт шагнагдав Өчигдөр 18 цаг 29 мин МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 10 хувьд хадгална Өчигдөр 17 цаг 56 мин Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? Өчигдөр 16 цаг 47 мин Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах нь Өчигдөр 14 цаг 33 мин Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг давтах вий Өчигдөр 13 цаг 12 мин Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна Өчигдөр 13 цаг 04 мин Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай Өчигдөр 12 цаг 51 мин Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя Уржигдар 16 цаг 49 мин ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 14 цаг 44 мин Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа 2024-12-10 Голомт банк Apple Pay-г Монголд анхлан нэвтрүүллээ 2024-12-10 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ 2024-12-10 Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа 2024-12-10 Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ? 2024-12-10 Өмнөд Солонгос Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавилаа 2024-12-10 МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эмэгтэйчүүдийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-12-09 Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? 2024-12-09
iИх уншсан
Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайг... Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах н... Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг дав... “Анна Каренина”-г УДЭТ-ын тайзнаа дахин тавина Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ... МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эм... Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор ц... Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгуулл... Үзэл бодолтой байх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн тухай... Б.Саруултай, О.Анужинтай, Э.Маралтай 11 дэх жилийн "ЦӨМӨӨХЭЙ... Өмнөд Солонгос Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавилаа Голомт банк Apple Pay-г Монголд анхлан нэвтрүүллээ 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлги... Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа... Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгү... Хоморголон устгалт шагнагдав
Top