Та юмны эхлэл төгсгөлийг сайн санадаг
Бидний тархи бидэнтэй тулгардаг анхны болон сүүлчийн үйл явдлыг сайн санаж байхаар программчлагджээ. Тиймээс та танилцуулга хийхдээ, эсвэл хайрын захиа бичихдээ өөрийн нээлт ба төгсгөлийг мартагдашгүйгээр хийвэл тэр нь удаанаар дурсагдан үлдэнэ шүү.
Гайхалтай нь эвшээлт “халдвартай”
Эвшээх нь бусадтай харилцах бидний чадварыг идэвхжүүлж өгдөгийг судалгаагаар тогтоожээ. Ингэхлээр хэн нэгэн эвшээж эхэлбэл таны тархи ”Би тантай хамт” гэдгийг хэлээд өгч байна гэсэн үг юм.
Бид итгэмээр байгаа зүйлдээ л итгэдэг
Бид бүгд эсрэг зүйлийг нь үгүйсгэсэн бидний тогтсон үзэл баримтлалыг батлах мэдээлэл хайна. Тэр нь тайтгаруулах боловч асар их хязгаарлалт юм. Гэхдээ өөртөө зорилго тавьж, маргааны хоёр талыг харах нь сайн шийдвэр гэдгийг мартах хэрэггүй.